Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Соёлын хэлтэс” байгуулах шийдвэрийг засгийн газрын хуралдаанаар баталлаа
Нийгэм

“Соёлын хэлтэс” байгуулах шийдвэрийг засгийн газрын хуралдаанаар баталлаа

Урлаг Урлаг22/06/2021Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1551552792180842021-06-22-09-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёлын сайд Ч.Номин аймгийн Засаг даргын дэргэдэх “Соёлын хэлтэс” байгуулах асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулаа.

Монгол Улс нь 1996 оныг хүртэл ард иргэдээ соён гэгээрүүлэх чиг үүрэг бүхий Соёлын яамтай, аймаг, нийслэлд Соёлын хэлтэстэйгээр соёлын үйлчилгээг танхимаар болон нүүдлийн хэлбэрээр хүргэж, төрийн соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлж ирсэн боловч 1996 онд Соёлын яамыг аймгийн Соёлын хэлтсүүдийн хамт татан буулгасан байдаг.

Үндэсний соёл, уламжлалд тулгуурласан соёлын бодлогыг засаг, захиргааны нэгж бүрт хүргэн хэрэгжүүлэх, соёлын өөрчлөлтөд монгол хүнийг төлөвшүүлэх, бүх нийтийг соён гэгээрүүлэх бодлогыг улс орны хэмжээнд далайцтайгаар хэрэгжүүлэх шаардлага бий болсныг хүлээн зөвшөөрч Соёлын яамыг 24 жилийн дараа бие даан байгуулсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу аймгийн Засаг даргын дэргэдэх “Соёлын хэлтэс”-ийг 25 жилийн дараа дахин бие даан байгуулах шийдвэрийг гаргууллаа.

Соёлын хэлтэс байгуулагдсанаар засаг захиргааны нэгж бүрт соёлын үйлчилгээг хүргэх, бүх нийтийн соёлын боловсролоор дамжуулан соён гэгээрүүлэх, соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын өв, уламжлалт ёс заншлаа өвлүүлэх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх болон орон нутгийн онцлогийг төрийн соёлын бодлоготой уялдуулан хөгжүүлэх боломжтой юм.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай тогтоолд өөрчлөлт оруулж, “Боловсрол, соёл урлагийн газар” гэснийг Боловсролын газар, Соёлын хэлтэс гэж өөрчилж, шинэчиллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026
Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Үүрд дурсагдах тайзны жинхэнэ эзэн

04/08/2026

Хөвсгөл нуурын дэргэдэх Чөчү уулын 6.3 км явган болон морин аяллын жимийг тохижуулж байна

04/08/2026

Зоргол хайрханд “Хаадын мэлмий” уран зургийн хээрийн үзэсгэлэн дэлгэв

04/08/2026

Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгад зориулан тууль хайлна

04/08/2026

Со Жи Соб “Энэ бол миний карьерын оргил биш, харин хоёр дахь бүлгийн эхлэл” гэв

03/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.