Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Соёлын хуулийн шинэчилсэн найруулга ирэх оноос хэрэгжинэ
Нийгэм

Соёлын хуулийн шинэчилсэн найруулга ирэх оноос хэрэгжинэ

Урлаг Урлаг24/06/2021Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0879ee9b7155a9801aca661d9c8af3097096325962021-06-24-22-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг танилцууллаа. Тэрбээр, Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийх үед УИХ-ын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 20 дахь заалтыг өөрчлөн найруулах саналын томьёоллыг бэлтгэсэн. Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө. Тиймээс татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны намрын ээлжит чуулган эхлэхээс өмнө УИХ-д өргөн мэдүүлж, батлуулахыг Засгийн газарт даалгасан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг бэлтгэсэн” гэлээ.

Ажлын багаас төслийн 4 дүгээр зүйлийн 20 дахь заалт буюу 52 дугаар зүйлийн 52.4 дэх хэсгийг “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хоёр жилээс дээшгүй хугаацаагаар улсын хилээр нэвтрүүлнэ. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас уг хугацааг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн мэргэжлийн зөвлөлийн саналыг үндэслэн нэг удаа 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно” хэмээн өөрчлөн найруулахыг дэмжлээ. Ийнхүү Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кантри хөгжмийн домог Долли Партон 80 насандаа таалал төгслөө

26/08/2026

Нийслэлийн 2 дугаар сургууль анхны “Google” жишиг сургууль боллоо

26/08/2026

Их хотын хэмнэлд эгшиглэсэн “Хүрээ дагшаа”

26/08/2026

“Where would we find you, if we need to find you?” үзэсгэлэн үргэлжилж байна

26/08/2026

“Одиссей” пластик хүүхэлдэйн жүжгийг Чунчоны олон улсын хүүхэлдэйн фестивальд толилуулна

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.