Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Соёлын сайд Ч.Номин: Соёлын аялал жуулчлалд хэрэгцээтэй жишиг хөтөлбөртэй болно
Нийгэм

Соёлын сайд Ч.Номин: Соёлын аялал жуулчлалд хэрэгцээтэй жишиг хөтөлбөртэй болно

Урлаг Урлаг06/09/2021Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4dd30706d7773b49d108ace268bf13958876752062021-09-06-18-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Соёлын сайд Ч.Номин өнгөрсөн амралтын өдрөөр “Монгол нүүдэлчин” жуулчны баазын үйл ажиллагаатай танилцаж, аялал жуулчлалын бизнес эрхлэгчидтэй нүүдлийн соёл зан заншил дээр тулгуурласан соёлын аялал жуулчлалд хэрэгцээтэй хөтөлбөр загварчлалыг гаргахаар ярилцжээ.

   Монголбанк, Нийслэлийн аялал жуулчлалын газрын хийсэн судалгаагаар Монгол Улсад ирж буй жуулчдын ихэнх нь Монголын уламжлалт зан заншил, соёл, байгальд татагдан ирдэг бөгөөд соёлын аялал жуулчлалын нэгдсэн бодлогогүйн улмаас жуулчны баазууд өөр, өөрийн хэмжээнд монголчуудын уламжлалт амьдралын хэв маяг, соёлыг түгээн таниулсаар иржээ. Мөн тэдгээр жуулчны баазууд нь монголчуудын ахуй соёл, амьдралын хэв маяг, хувцас хэрэглэл зэргийг цогцоор нь бий болгож жуулчдад сурталчлан таниулах тал дээр жишиг болохуйц хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлдэг ч соёлын аялал жуулчлал эрхлэхэд Төрийн бодлого шаардлагатай гэж үздэг байна.

   Жишээ нь, жуулчдын аялсан маршрут нь манай улсын өв соёлтой шууд холбогдох газар нутгууд байдаг тул энэ чиглэлийн дагуу соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь хувийн хэвшил, төрийн байгууллагын хамтарч хийх ёстой ажил хэмээн аялал жуулчлалын бизнес эрхлэгчид хэллээ.

   Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд соёлын салбарын оролцоог хангах талаар Соёлын сайд Ч.Номин хэлж, эхний ээлжид Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт орших Манзушир хийдийг түшиглэн соёл, шашин, аялал жуулчлалын төв болгохоор төлөвлөж буйгаа танилцууллаа. Мөн нүүдлийн соёл иргэншилд тулгуурласан соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд, соёлын салбарын оролцоог хангахад энэ чиглэлийн арвин туршлагатай хувийн хэвшлүүдээс туршлага судалж, хамтарч ажиллах боломжтой гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Бибер бухимдлаа илэрхийлэв

09/03/2026

Нэгэн эмэгтэй Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу хэд хэдэн удаа бууджээ

09/03/2026

Эмма Уатсон Мексикийн тэрбумтантай болзож байна

09/03/2026

Тимоти Шаламе балет, дуурийг “Хэн ч сонирхохоо больсон“ гээд шүүмжлүүлэв

09/03/2026

Бен Аффлекийн хиймэл оюуны компанийг “Netflix” худалдаж авчээ

09/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.