Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын сайтын холбооны ерөнхийлөгчөөр Э.Батхүү сонгогдлоо
Нийгэм

Монголын сайтын холбооны ерөнхийлөгчөөр Э.Батхүү сонгогдлоо

Урлаг Урлаг18/01/2022Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11383469842022-01-18-17-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Монголын сайтын холбооны нэгдсэн "VI" чуулган өчигдөр (2021.01.17) болж өнгөрлөө. Анх 2009 онд байгуулагдсан цахим сэтгүүл зүйн ууган холбооны энэ удаагийн чуулганд тус холбоонд бүртгэлтэй 89 сайтын төлөөлөл оролцохоор бүртгүүлснээс 81 сайт мандатын эрхээ авч оролцлоо.

   Чуулганд мандатын эрхтэй оролцсон төлөөлөгчид нь Монголын сайтын холбоо төрийн бус байгууллагын дүрмийн дагуу Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүдээ нээлттэйгээр нэр дэвшүүлэн сонгодог бөгөөд үүний дагуу нийт 32 төлөөлөгч Удирдах зөвлөлд нэр дэвшин өрсөлдсөнөөс 15 төлөөлөгч сонгогдлоо.

Шинээр сонгогдсон УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН гишүүд,

1. Ц.Мөнхбаатар, Ugluu.mn
2. Б.Цоожчулуунцэцэг, Shudarga.mn
3. Э.Батхүү, Dorgio.mn
4. С.Хоролгарав, Nuuts.mn
5. П.Энхжаргал, Word.mn
6. Э.Цэнд-Аюуш, Urlag.mn
7. М.Гал-Арив, Sonin.mn
8. Х.Доржпалам, Zindaa.mn
9. Э.Цогбадрал, Ardchilal.mn 
10. Н.Энхцэцэг, Shilen.mn
11. С.Батсүх, Barilga.mn
12. Г.Нандин-Эрдэнэ, Mass.mn
13. Ж.Цэсэн, Turleg.mn 
14. Д.Пүрэвзана, Today.mn
15. Я.Баярбаатар, DNN.mn

Улмаар шинээр бүрдсэн Удирдах зөвлөл үргэлжлүүлэн анхдугаар хуралдаанаа зохион байгуулж, Монголын сайтын холбооны ерөнхийлөгчөөр гишүүдийн 100 хувийн саналаар DORGIO.mn сайтын захирал Э.Батхүү сонгогдож, Монголын сайтын холбооны тав дахь ерөнхийлөгч Л.Оюунтунгалаг түүнд тамгаа ёслол төгөлдөр шилжүүлэн өглөө. 

Э.Батхүү нь Монголын сайтын холбоонд 2012 оноос хойш холбооны удирдлагын үүрэг хүлээж, Хяналтын зөвлөлийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, Тэргүүн дэд  ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг тус тус хашиж байсан юм. 

   Мөн шинээр ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН 7 гишүүн сонгогдсон бөгөөд гишүүдээр,

1.Bestnews.mn Насанжаргал
2.Dardas.mn Б.Өнөртогтох
3.Peoplenews.mn С.Бэлэгмаа
4.Newsmongolia.mn Г.Нянтайсанжаа
5.Etoim.mn Э.Соёлбат
6.Todotgol.mn М.Базарраднаа
7.Newscafe.mn Ж.Отгонмягмар нар сонгогдож үүрэгт ажилдаа орлоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026
Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Үүрд дурсагдах тайзны жинхэнэ эзэн

04/08/2026

Хөвсгөл нуурын дэргэдэх Чөчү уулын 6.3 км явган болон морин аяллын жимийг тохижуулж байна

04/08/2026

Зоргол хайрханд “Хаадын мэлмий” уран зургийн хээрийн үзэсгэлэн дэлгэв

04/08/2026

Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгад зориулан тууль хайлна

04/08/2026

Со Жи Соб “Энэ бол миний карьерын оргил биш, харин хоёр дахь бүлгийн эхлэл” гэв

03/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.