Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Шилдэг таван залуу эмэгтэй дуучин
Уртын дуу

Шилдэг таван залуу эмэгтэй дуучин

Урлаг Урлаг17/07/2012Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
selena-mariu4517509682012-07-17-22-59[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Мили Сайрус

Дуучин Мили Дисней Сувгийн “Ханна Монтана” шоунд орсноор алдар хүндийн гараагаа эхэлжээ. Энэ киноны зөвхөн эхний бүлгийг 5,4 сая хүн үзсэн байна. Шоунд тэрээр рок од болж мөрөөдлөө биелүүлж буй Мили Стюарт хэмээх өсвөр насны охины дүрд тоглодог ажээ. Мили “Ханна Монтана”-д дуу дуулж, шоуны сайндтракаар хоёр цомог гаргасан юм. Ийнхүү тэрээр урлагт эргэлт буцалтгүй ууссан гэдэг. Өнгөрөгч 11 дүгээр сард 18 нас хүрсэн Мили кинонд хамтран тоглосон Лаим Хэмсворттой дотно харьцаатай болсон боловч тун удалгүй хоёр тийш болцгоосон билээ.

Селена Гомез

 

“Ханна Монтана”-ийн хэд хэдэн цуврал гарсны дараа Селена Гомез, Ханнагийн гол өрсөлдөгч болон гарч ирсэн поп одын дүрд тоглодог. 2009 онд тэр UNICEF-ийн хамгийн залуу элч төлөөлөгч болж байсан билээ. 2010 он бол түүний хувьд их завгүй жил байсан юм. Учир нь тэр өөрийн нэр хүндэд хамгийн их нөлөөлсөн “Ramona and Beezus” болон Николь Кидманы найруулсан “Monte Carlo” кинонуудад тоглосон байна. Мөн кинонд тоглохын хажуугаар хөгжмийн ертөнцөд хүч үзэн, “Kiss & Tell” анхны соло цомгоо 2009 оны есдүгээр сард гаргажээ. Харин Селена сүүлийн үед дуучин Жастин Бибертэй болзох болсон нь түүний нэр алдарт бүр ч ихээр нөлөөлсөн гэж хэлж болно. Хамгийн сүүлд гарсан тэдний тухай цуурхал бол, Карибын тэнгист дарвуулт завин дээр тэдний үнсэлцэж байгаа зураг юм. Бибертэй ийнхүү хайр сэтгэлийн холбоо тогтоосон нь түүний шүтэн бишрэгч охидод үзэн ядагдах нэг шалтгаан болжээ.

 

Деми Ловато

“Jonas Brothers” хамтлагийнхантай хамт “Camp Rock” кинонд тоглосон нь түүнийг их алдартай болгожээ. Ловатогийн гаргасан “Don’t Forget” цомог нь Биллбоард 200-д хоёрдугаарт жагсаж, ганцхан долоо хоногийн дотор 89,000 хувь борлогдож, ихээхэн амжилтыг авчирчээ. “Here We Go Again” хэмээх хоёр дахь цомог нь мөн л амжилт дагуулж, Америкийн шилдгүүдийн жагсаалтыг тэргүүлсэн байна. 2010 оны турш тэр Жое Жонастай дотно харьцаатай болсон ч хоёрхон сарын дараа зүгээр л найзууд хэвээрээ үлдсэн юм. Түүний тухай цөөнгүй хов жив шар хэвлэлүүдээр байнга шахам цацагдах болжээ. Жүжигчин Рис Витерспүний хуучин нөхөр Райн Филлипптэй хайр сэтгэлийн холбоотой болсон нь нэлээд сенсаац дэгдээсэн явдал болсон билээ.

 

 

Тайлор Свифт

2009 оны нэгдүгээр сард Тайлор Свифт гурван өөр дуугаа хоёр сая доллараар үнэлүүлсэн анхны каунтри стилийн дуучин болсон билээ. Мөн тэрээр залуу насандаа хамгийн их шагнал хүртсэн урлагийн хүнээр шалгарч байжээ. 2010 оны 12 дугаар сар гэхэд Тайлор Свифт дэлхий даяар 16 сая хувь цомог борлуулсан байна. Одоогоор залуухан каунтри дуучин бүсгүй холливудын од Жейк Гилленхалтай болзож, шар хэвлэлүүдийн анхааралд өртөөд байгаа аж. Олны нүдэнд хэд хэдэн удаа хамт явж, зугаалж харагдсан боловч одоогоор хэвлэл мэдээллээр албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

 

Аврил Ливайнь

Аврил Ливайнь бол Онтариод төрсөн Канад гаралтай рок дуучин юм. Түүний амжилтын гараа 2000 оноос эхэлжээ. Тэрээр сингл цомгоо 18 сая, дэлхий даяар нийт 30 сая хувь цомог борлуулж, нэлээд өндөрлөгт хүрч чадсан байна. “Complicated” цомог нь дэлхийн хэд хэдэн орнуудын шилдгийн жагсаалтыг тэргүүлж байлаа. Мөн түүний гаргасан хоёр, гурав дахь цомгууд ч гэсэн Америкийн жагсаалтуудыг тэргүүлжээ. Аврил Ливайнь гаргасан амжилтаараа энэхүү шилдэг таван залуу эмэгтэй дуучны жагсаалтанд зүй ёсоор багтаж байна. Түүний “Complicated”, “I’m with you”, “My Happy Ending”, “Sk8er Boi” болон “Girlfriend” синглүүд нь дэлхий даяар алдаршсан билээ. Ливайнь 2006 оны долдугаар сард Sum 41 хамтлагийн гоцлол гитарчин Дерик Виблитэй гэрлэсэн боловч тун удалгүй хоёр тийш болцгоожээ.

                                                                                Орчуулсан: Б.Бурмаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.