Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»Хүүхдийн сагсан бөмбөгийн азийн аваргад оролцоно
Спорт

Хүүхдийн сагсан бөмбөгийн азийн аваргад оролцоно

Урлаг Урлаг20/07/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Азийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах хөвгүүдийн /18 нас хүртэлх насны/ 6 дахь удаагийн тэмцээн 2012 оны 07 сарын 24-наас 08 сарын 01-ний өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо Цинхуа их сургуулийн салбар дунд сургуулийн спорт зааланд болно. Тэмцээнийг БНХАУ-ын Боловсролын яам, Азийн хүүхдийн спортын холбоо/АХСХ/, БНХАУ-ын хүүхдийн спортын холбоо хамтран зохион байгуулах гэж байна.

Энэхүү тэмцээнд Монгол улсын баг тамирчид  анх удаагаа оролцоно. Баг тамирчдын ахлагчаар Монгол улсын хүүхдийн спортын холбооны ерөнхийлөгч,  Биеийн тамир, спортын дунд сургуулийн /БТСДС/ захирал, доктор Ч.Зоригтбаатар, ахлах дасгалжуулагчаар БТСДС-ийн сагсан бөмбөгийн багш, спортын мастер Б.Дамба, дасгалжуулагчаар ТиЭлЖи ТББ-ийн тэргүүн С.Тулга нар явна. Багийн бүрэлдэхүүнд  БТСДС-ийн сурагчид О.Дөлгөөн, Б.Билгүүн, Э.Төрбат, Г.Ариун-Оргил, Э.Өлзийбаяр нар, 44-р дунд сургуулийн сурагч Б.Сүвээдэй, “Шинэ Монгол” ахлах сургуулийн сурагч Н.Ханбаяр, ШУТИС-ийн 1-р курсийн оюутан Э.Энхтөгс, Л.Мөнхнасан, Д.Хаш-Эрдэнэ, ДХИС-ийн 1-р курсийн оюутан М.Төмөр нар оролцохоор Спортын төв ордны “А” зааланд өдөр бүр бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Манай баг тамирчид 07 сарын 21-ний өдөр Бээжин хотыг зорино.

Тэмцээнд Иран, Тайланд, Энэтхэг, Шри Ланка, Макао, Малайз, Монгол, Хонгконг, БНХАУ зэрэг 10 гаруй орны хүчтэй өрсөлдөгч улсууд оролцох юм. Зохион байгуулах хорооноос баг тамирчдыг Бээжингийн спортын их сургуулийн байранд хүлээн авна.

Энэ үеэр АХСХ-ны Гүйцэтгэх хорооны хурал, тус холбооны 20 жилийн ойн баярын арга хэмжээ явагдана. Хурлын үеэр 2013 онд АХСХ-ноос зохион байгуулах арга хэмжээний эрхийг өгөх ба Монгол улсад АХСХ-ны Гүйцэтгэх хорооны хурал, уулын кросс гүйлтийн 2 дугаар тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөнө.

Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн 5 дахь удаагийн тэмцээн 2009 онд Макао улсад амжилттай зохион байгуулагдаж 8 улс орон оролцсоноос БНХАУ, Тайланд, Макао улсын баг тамирчид тэргүүн байруудад шалгарч байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

Ёкозүна С.Бямбасүрэн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Олимпийн эрх авсан тамирчдыг 10 сая төгрөгөөр шагнадаг УЛАМЖЛАЛАА Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэх үү

23/07/2024

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Миланы загварын долоо хоногоос

27/02/2026

Женни эмзэг бүлгийн ахмад настнуудад 75 мянган доллар хандивлажээ

27/02/2026

“Хүн төрөлхтний хар хайрцаг”-ийг бүтээж байна

27/02/2026

“Warner Bros”-ийн төлөөх өрсөлдөөнд “Netflix” ялагдлаа

27/02/2026

Неандертальчууд болон хүмүүсийн хоорондын үржил голдуу нэг чиглэлтэй байсныг судлаачид тогтоожээ

27/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.