Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»“Оддын бэсрэг наадам” өнгөтэй сайхан боллоо
Одод

“Оддын бэсрэг наадам” өнгөтэй сайхан боллоо

Урлаг Урлаг20/07/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
oddiin_besreg_naadam-17907626052012-07-20-15-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ТВ5 телевизийн уран бүтээлчид жил бүр “Оддын бэсрэг наадам” цэнгээнт нэвтрүүлгийг баяр наадмын өдрүүдэд зориулан үзэгч түмэндээ өргөн барьдаг билээ. Харин энэ жилийн 8 дахь удаагийн бэсрэг наадмаа ТВ-ийнхээ 10 жилийн ойд зориулан бүтээснээрээ онцлог боллоо. Хамтлаг, дуучид, жүжигчид гээд урлагийн тогоонд чанагдаж яваа үе үеийн уран бүтээлчдийн төлөөллийг оролцуулж, жинхэнэ Монгол наадмын ёс журмын дагуу бэсрэгхэн наадам зохион байгуулдаг уламжлалын дагуу энэ жилийн наадам тун ч өргөн дэлгэр сайхан болж өнгөрсөн. Манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт хошин шогийн “Шинэ үе” продакшн, “Мөрөөдлийн театр”, “Outlaw” “Sync” хамтлаг, дуучин П.Идэржавхлан, Д.Намсрайноров, Батсайхан, Баянжаргал, Болормаа, Эрдэнэцэцэг, Энхзул, Отгонгэрэл, Мөнхсоёл, Соко зэрэг уран бүтээлчид оролцож наадамчин олныг баясгалаа. ТВ5 телевизийн 10 жилийн ойд зориулсан “Оддын бэсрэг наадам”-ын хүчит бөхийн барилдаанд дуучин Д.Намсрайноров гуравдахь удаагаа түрүү бөхөөр тодорсон. Харин сур харваанд Мөрөөдлийн  театрын жүжигчин Алтаншагай, хурдан морины уралдаанд Outlaw хамтлагийн дуучин Ариукагийн унасан халиун алаг морь түрүүлсэн. Наадамд оролцсон уран бүтээлчид наадамчин олондоо өөрсдийн уран бүтээлийн дээжээс толилуулж, мөн наадмын партиг тун ч доргио хийж, нэг үдшийг хөгжилтэй өнгөрөөсан. Энэ жилийн наадамд Outlaw хамтлагийн дуучин Чинзо хамгийн идэвх санаачлагатай байж эрийн гурван наадамд гурвууланд нь хүч сорисон болов ч жаахан бүтэлгүйтсэн. Хүчит бөхийн барилдаанд гутал нь халтирснаас болж өвдөг шороодсон бол сур харваанд мөн л аз дутаж сум байндаа оноогүй. Харин хурдан морины уралдаанд түүний унаж хурдлуулсан хурдан ажнай баян ходоодод давхисан. Хэдий тийм ч эгдүүтэй, хүүхэд шиг зантай Чинзо урам хугаралгүй эрийн гурван наадмыг чимж, улам ч сонирхолтой, хөгжилтэй болгож чадсан. Дуутай хууртай, хурдтай, мэргэнтэй, хүчтэй дэнж хотойтол сайхан наадсан “Оддын бэсрэг наадам”-ыг www.tv5.mn сайтаас бүрэн эхээр нь үзэх боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Lilo & Stitch” 2025 оны хамгийн өндөр орлоготой хоёр дахь кино боллоо

03/06/2025

“Цэнгэлдэх” зуны хамгийн гайхалтай амьд хөгжмийн тоглолт болно

03/06/2025

Дуучин Б.Дэлгэрбаяр “Их Монголын эр цэргүүд” цомгоо гаргалаа

03/06/2025

“Stranger things” цувралын сүүлийн бүлэг дэлгэцэнд гарах өдрийг зарлалаа

03/06/2025

“Улаанбаатар биенналь”-ийг энэ сарын 6-20-нд зохион байгуулна

03/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.