
Аюулхайгаас арай баруун тийш, баруун хавирганы нуман доогуур өвдвөл цөс vрэвссэн гэсэн vг. Цөс бусад эртхэнээс илvv хvчтэй өвддөг бөгөөд хатгуулах маягтай, баруун гаp, дал мөр рvv дамжих хандлагатай өвддөг. Цөсний өвчний vед ам хатах, гашуун оргих, гvйлгэх эсвэл өтгөн хатах, арьс загатнаж vе мөч бадайрч өвдөх зэрэг зовиур илэрдэг.
Тэгвэл нойр булчирхайн өвчний vед хаана өвдөж байгаа нь тодорхой бус байдаг. Мөн л өвдөлт маш хурц, шаналгаа ихтэй байна. Цоргих төөнөх маягтай, аюулхайгаас эгц ар тийш юм уу эсвэл зvvн талыг ороож өвдөх шинж тэмдэг мэдрэгдвэл нойр булчирхайн өвчлөл байдаг. Нойр булчирхайн өвчтэй хvмvvс голдуу өглөөн цагаар тосорхог өтгөнөөр гvйлгэдэг.