Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Эдийн засаг»Нөөц мөнгө 2281.4 тэрбум төгрөгт хүрэв
Эдийн засаг

Нөөц мөнгө 2281.4 тэрбум төгрөгт хүрэв

Урлаг Урлаг24/07/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Мөнгөний нийлүүлэлтийн зургадугаар сарын байдлаарх мэдээллийг Монголбанкнаас гаргажээ.

Нөөц мөнгө өмнөх сарынхаас 25.0 хувь, өмнөх оны мөн үеэс 81.1 хувиар өсч 2281.4 тэрбум төгрөгт хүрэв. Тус сард Төв банкин дахь харилцах, хадгаламж өмнөх сараас 33.3 хувь буюу 347.4 тэрбум төгрөг, банкнаас гадуурх мөнгө 11.3 хувь буюу 67.3 тэрбум төгрөг, банкуудын касс 22.3 хувь буюу 41.3 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

Банкуудын Төв банкин дахь харилцах, хадгаламжийн нөөц мөнгөнд эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 11.6 нэгж хувиар нэмэгдэж 61.0 хувь болсон бол банкуудын кассын эзлэх хувь 2.6 нэгж хувиар буурч 9.9 хувь, банкнаас гадуурх мөнгөнийх 9.0 нэгж хувиар буурч 29.1 хувь болсон байна.

Mөнгөний нийлүүлэлт өмнөх сараас 4.8 хувь, өмнөх оны мөн үеэс 22.2 хувиар өсч 7051.2 тэрбум төгрөгт хүрэв. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт өмнөх сарынхаас 1.8 нэгж хувь, өнгөрсөн оны мөн үеэс 41.7 нэгж хувиар буурчээ.

Мөн сард банкнаас гадуурх мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийн хурд өмнөх сарынхаас 13.8 нэгж хувь, валютын хадгаламжийнх 10.0 нэгж хувь, валютын харилцахынх 3.2 нэгж хувиар тус тус өсч, харин төгрөгийн хадгаламжийнх 3.7 нэгж хувь, төгрөгийн харилцахынх 15.7 нэгж хувиар тус тус буурчээ.

2012 оны 6 дугаар сарын мөнгөний үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг үлдэгдлээр нь авч үзвэл валютын харилцах өмнөх сараас 123.1 тэрбум төгрөг, валютын хадгаламж 87.0 тэрбум төгрөг, банкнаас гадуурх мөнгө 67.3 тэрбум төгрөг, төгрөгийн хадгаламж 55.7 тэрбум төгрөгөөр тус тус өсч, харин төгрөгийн харилцах 11.5 тэрбум төгрөгөөр буурчээ.

М2 мөнгөний жилийн өсөлтийн 41.0 хувийг төгрөгийн хадгаламж, 34.2 хувийг гадаад валютын хадгаламж, 14.3 хувийг банкнаас гадуурх мөнгө, 5.7 хувийг валютын харилцах, 4.8 хувийг төгрөгийн харилцах тус тус бүрдүүлжээ.

Гадаад хадгаламжийн мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтөд үзүүлэх нөлөө 2012 оны 3 дугаар сараас хойш мэдэгдэхүйц нэмэгджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Оддын амьдрал Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021
Оддын амьдрал Урлаг

“Хүүхдийн төлөө фондыг шилэн данстай болгоно”

01/03/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.