Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Playtime”-д тоглох хамтлагууд өнөөдөр тодорно
Уртын дуу

“Playtime”-д тоглох хамтлагууд өнөөдөр тодорно

Урлаг Урлаг25/07/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
b9c0e6ecd276ce99original1479853022012-07-25-08-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Хоёр өдрийн турш хотын стрессээс хол, задгай агаарт хөгжим сонирхогч залуусыг “амьд” хөгжмөөр цэнэглэх “Playtime 2012” рок наадам энэ жилийнхээ сүлд дууг тодрууллаа. Тэгэхээр наадмын үеэр хамтлаг, дуучдын тоглолт, төрөл бүрийн арга хэмжээний сул зогсолт бүрийд цаана дэвсгэр дуу буюу сүлд дуугаар “Dutch Uncles” хамтлагийн “Cadenza” хэмээх уран бүтээл нүргэлэх нь.

Наадам ирэх сарын 4, 5-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д болох бөгөөд оролцох хамтлагуудыг өнөөдрийг хүртэл бүртгэхээр болсон юм. Өөр нэг шинэхэн мэдээллийг дуулгахад, энэ жилийн наадамд ямар хамтлагууд оролцохыг тэсч ядан хүлээж байгаа бол маргааш асуултандаа хариултаа авч болох нь. Маргааш хамтлагуудыг шалгаруулах тоглолт 17.00 цагт  C1 телевизийн студид болох юм. Харин наадмын зочин хамтлагаар Японы “Taffy” хамтлаг ирэхээр болсон билээ. Өмнөх жилүүдэд ОХУ-ын болон Английн хамтлагууд зочноор ирж байсан юм.

Тасалбарын тухайд, дан хоёр дахь өдрийн тоглолтыг үзэх нь 15 мянган төгрөг, хоёр өдрийнх нь 20 мянган төгрөг, таван хүн хоёр өдрийнхийг 80 мянган төгрөгний багцаар, арван хүн хоёр өдрөөр бол 150 мянган төгрөгний тус тус багцаар үзэх боломжтой юм байна. Худалдаанд гармагцаа “шуураад” дуусдаг тасалбар нь удалгүй зарагдаж эхлэх гэнэ.

Сонирхуулахад, өмнөх жилүүдийн сүлд дууг явмагц “Playtime” –ыг санадаг гэсэн хөгжим сонирхогчдын дурдатгал байдаг билээ.

У.БОЛОР

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025

“𝘼𝙍𝘼𝙑𝙏 𝙈𝙊𝙏𝙊𝙍𝙎”-д автомашины нээлттэй өдөрлөг болно

13/05/2025

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025

Хүүхдийн урлан бүтээх төвийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа болно

13/05/2025

Уран бүтээлч Д.Дорждэрэм бие даасан найм дахь үзэсгэлэнгээ “Бүрэн бусын онол” нэрээр толилуулна

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.