Вашингтоны Такома хотын түүхийн музей ирэх наймдугаар сард Д. Б. Куперийн нууц нь үл тайлагдах онгоц барьцаалсан гэмт хэргийн талаарх эд мөрийн зарим баримтыг дэлгэн тавих аж. Купер 1971 оны арваннэгдүгээр сарын 24-нд АНУ-ын Портлэнд мужид нислэг үйлдэж байсан “Boeing-727” онгоцыг барьцаалан дээрэмдэж байжээ. Тэрбээр Вашингтоны баруун өмнөд хэсэгт тус онгоцыг барьцаалж, 200 мянган ам доллар дээрэмдэн, онгоцноос шүхрээр доош буусан гэнэ. Үүний дараа 1980 онд буюу есөн жилийн дараа Хойд Америкийн Номхон далайн Колумб мөрнөөс түүний дээрэмдсэн мөнгөнөөс 20 мянган ам.доллар болоод зарим эд мөрийн баримтыг цагдаа нар олсон гэнэ. Түүний онгоц барьцаалж ихээхэн мөнгө дээрэмдсэн явдал нь 20-р зууны хамгийн дуулиант хэргүүдийн тоонд ордог аж.
Такома хотын түүхийн музейд түүний дээрэмдсэн мөнгөний зарим хэсэг болоод цагдаа нарын илрүүлсэн зарим баримтыг дэлгэн, олон нийтэд үзүүлэх аж. Түүнчлэн хамгийн анхны “Boeing 727” онгоц орчин үед хэрхэн өөрчлөгдсөн талаарх түүхэн гэрэл зургийг мөн харуулах юм байна.
Э. Анхтуяа