Аюулгүй тохирсон орчинд ажиллах нь эрүүл, сайн сайхан амьдралын гол үндэс юм. Ажлын байранд хийх дасгал нь ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих, хөдөлмөрийн явцад бий болсон ядралыг сэргээх, ажлын чадварыг нэмэгдүүлэн улмаар хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх ач холбогдолтой.
• Сандал дээр сууж байхдаа гуяны булчинг чангалах, бага зэрэг өндөлзөх хөдөлгөөн хийнэ.
• Сандал дээр хоёр гараар тулан хөлөө өргөх, буулгах хөдөлгөөн хийнэ.
• Сандал дээр сууж хоёр гараа толгойн ард бариад баруун хөлийн өвдгөө өргөн зүүн тохойд хүргэх үүнд зүүн хөлийн өвдгөө өргөн баруун гарын тохойд хүрэх хөдөлгөөн хийнэ.
• Ширээний ирмэгээс сарвуугаа эргүүлэн алгаа дээш харуулан бариад дээш нь өргөх, татах хөдөлгөөн хийнэ.
• Хоёр гараа ширээний зах дээр тулан өвдгөө өргөх хөдөлгөөн хийнэ.
• Ширээн дээр тохойгоо тулан, толгойгоо бөхийлгөн, өсгийгөө өргөх хөдөлгөөн хийж амьсгаагаа гаргана. Хөлөө буулгаж толгой өргөн амьсгал авна.
• Нарны халхавчаа хүзүүн дээрээ тавиад 2 гараар барин цээж эргүүлэх хөдөлгөөн хийнэ.
• Хуруунуудаа зөрүүлж, толгой ард алгаараа тулж бөхийн амьсгал авна. Гэдийж амьсгал гаргана.
• Алхан явахдаа өвдгөө ээлжлэн өндөр өргөх, хажуу дээш болгох, шулуун өргөх, савах, өвдгөө өргөж эсрэг гарын тохойд хүргэх гэх мэт хөдөлгөөнүүдийг хийж болно.
• Гарын хуруунуудаа зөрүүлэн барьж алгаа дээш харуулан өргөн сунгах хөдөлгөөнийг биеийн хазайлттай хийнэ.
Компьютертай ажилладаг хүмүүст зориулсан амраах дасгалууд
Гарын хуруунуудыг амраах дасгал
Алгаараа ширээн дээр дарж гарын арван хурууг салган 10 секунд орчим байлгана. Дараа нь хуруунуудын өндгөөр нь дарж 10 секунд барина.
Нүдээ амраах дасгал
Амаа ангайлган нүдээ том харж 5-10 секунд амьсгалаа гаргана. Амаа жимийж хамраараа амьсгалаа авна.
Хүзүүний булчинг амраах дасгал
Мөрөө зэрэг өргөн буулгах хөдөлгөөнийг 3-4 секунд үргэлжлүүлэн хийнэ. Дасгалыг 2-3 удаа давтана.
Хүзүүний булчинг амраах дасгал
Гараа толгойн ард хуруунуудаа зөрүүлэн барьж тохойгоо хойш болгож хөдөлгөөн хийнэ. Энэ байдалдаа 10 секунд орчим байлгана.
Хүзүүний булчинг амраах
Толгойгоо баруун тийш хазайлган барьж хүзүүгээ сунган 10 секунд орчим барьж амьсгалаа гаргана. Толгойгоо эгцлэн амьсгалаа авна. Зүүн тал руу давтан хийнэ.
Хүзүүний булчинг амраах дасгал
Толгойгоо баруун тийш эргүүлэн эрүүгээ баруун мөрөн дээр давуулан харж 10 секунд барина. Мөн зүүн тал руу давтан хийнэ.
Хүзүүний булчинг амраах дасгал
Толгойгоо бөхийлгөж хүзүүний булчинг суллан сунгах хөдөлгөөнийг 5-10 секунд барьж амьсгалаа гаргана.
Хөлийн ар талын булчинг сунгаж амраах дасгал
Хана руу харж гараа урдаа зөрүүлэн тохойгоороо хананд тулж зүүн хөлөө хойш нь өсгийгөөр нь лав тавьж 5-10 секунд байлгаж амьсгалаа гаргана. Баруун хөл дээр давтана.
Нурууны чилээг гаргах дасгал
Гарынхаа алгаар нуруугаа тулж тохойгоо хооронд ойртуулан гэдийж амьсгалаа гаргана.
Нурууны булчинг сунгаж амраах дасгал
Гарын хуруунуудыг зөрүүлэн барьж алгаа гадагш харуулан урагш сунгаж цээжээ хүгдийн амьсгалаа гаргана.
Цээжний булчинг сунгаж амраах дасгалууд
Гарын хуруунуудыг зөрүүлэн барьж алгаа гадагш харуулан дээш өргөн амьсгалаа гаргана. Гараа буулган амьсгалаа авна.
Хавирга завсрын булчинг сунгаж амраах дасгал
Баруун гараа дээш ергөн нугалж алгаа далны хооронд байрлуулна. Зүүн гараар баруун гарын тохойноос барьж амьсгалаа гаргана. Зүүн гараар давтан хийнэ.
Их биеийн урд талын булчинг сунгах дасгал
Гараа нуруундаа авч алгаа дээш харуулан барьж хуруунуудаа зөрүүлэн барьж тохойгоо эгцлэн амьсгалаа гаргана.
Хөлийн булчинг амраах дасгал
Сандал дээр сууж баруун хөлийн тахимнаас барьж дээш өргөн амьсгалаа гаргана. Баруун хөлөө буулгаж амьсгалаа авна. Зүүн хөлөөр давтан хийнэ.
Их биеийг эргүүлэх дасгал
Зүүн хөлөө ачиж суугаад өвдгөн дээр баруун гараа тулан зүүн тал руу цээжээ эргүүлэн амьсгалаа гаргана. Баруун талаар давтан хийнэ.