Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Batman”-ны хөгжмийн зохиолч хандивын дуу зохиожээ
Уртын дуу

“Batman”-ны хөгжмийн зохиолч хандивын дуу зохиожээ

Урлаг Урлаг31/07/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
The_Dark_Knight_Rises7809213292012-07-31-16-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
“The Dark Knight Rises” киноны хөгжмийг бичсэн Германы хөгжмийн зохиолч, продюсер Ханс Зиммер Колорадогийн кино театрын аллагын хохирогчидод зориулан “Аврора” нэртэй хандивын дуу зохиожээ. Хөгжмийн зохиолч “Facebook” хуудсандаа “Би Колорадогийн Аврора хотод болсон эмгэнэлт явдлын үеэр амиа алдсан хохирогчид болон хайртай хүмүүсээ алдсан бүх хүмүүст энэ дууг зориуллаа” хэмээн бичсэн байна. Энэхүү дуу нь найман минут 30 секунт үргэлжилдаг бөгөөд 2500 ам.долларын үнээр худалдаалагдах юм байна. “Аврора” дууны орлогын 10 хувийг нь хохирогчдод хандив болгон өгөх ажээ. Ханс Зиммер нь “Batman” цуврал киноны “The Dark Knight Rises” ангиас гадна “Batman Begins”-н фонограмыг Америкийн хөгжмийн зохиолч Ньютон Ховардтай хамтран  бичсэн юм. Мөн тэрбээр “Driving Miss Daisy”, “Thelma and Louise”, “True Romance”, “Gladiator”, болон “Pirates of the Caribbean” киноны сүүлийн гурван анги зэрэг кинонууд дээр ажиллаж байжээ. “The Dark Knight Rises” кино нь Америкт нээлтээ хийснээс хойш хоёр дахь долоо хоногтоо ашиг орлогоороо тэргүүлж байгаа бөгөөд 64.1 сая ам.долларын орлого олоод байгаа аж. Гэхдээ Канад болон АНУ дахь орлого нээлтээ хийсэн үетэй харьцуулахад 60 хувиар буурсан байна. Мөн “Сентури 16” кинотеатрт гарсан халдлагийн дараа олсон киноны ашиг орлого нээлтээ хийхээс өмнө олно гэж таамаглаж байсан хэмжээнд хүрээгүй ажээ. Гэхдээ “The Dark Knight Rises” кино нь энэ оны хамгийн их ашиг орлоготой кино хэвээр байна. Уг кино энэ сарын 20-нд нээлтээ хийснээс хойш дэлхийн зах зээл дээрээс ойролцоогоор 250 ам.долларын ашиг олжээ. Аврора хотын Сентури 16 кинотеатрт халдлага үйлдэж, 12 хүний амийг хөнөөж, 58 хүнийг шархдуулсан этгээд Жеймс Холмсыг  шүүх хурал үргэлжилж байгаа билээ.

Б.АНХТУЯА

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.