Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»А.Шварценеггер өчигдөр 65 насныхаа ойг тэмдэглэжээ
Нийгэм

А.Шварценеггер өчигдөр 65 насныхаа ойг тэмдэглэжээ

Урлаг Урлаг01/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.Шварценеггер4790332752012-08-01-09-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

shБодибилдингийн домогт тамирчин, кино урлагийн од, улстөрч, бизнесмэн Арнольд Шварценеггерийн 65 насны ой өчигдөр тохиожээ.  Австрийн 2000 хүн амтай Таль-Грац  тосгонд төрсөн тэрбээр таван жилийн өмнө нутагтаа 60 насныхаа ойг тэм­дэглэсэн гэдэг. Тухайн үед австричүүд түүнд зориулж амьдад нь хөшөө босгох санал дэв­шүүлж байжээ. Харин А.Шварц­неггер уг саналаас татгалзсан бөгөөд төрсөн нутагт нь байгуулсан хувийн музей байхад л хангалттай гэжээ. Эцгийнхээ зөвлөсний дагуу тэрээр бага насандаа хөлбөмбөгөөр хичээллэж байв. Харин 14 насандаа бодибилдингийн тамир­чин болохоор эргэлт буцалтгүй шийдсэн гэдэг. Түүний үлгэр дуурайл  болж байсан тамирчид бол нэрт бодибилдингийн тамирчин Рег Парк, Стив Ривз болон усанд сэлэлтийн домогт тамирчин Жони Вайсмюллер нар аж. Хожмоо "Төмөр Арни" буюу А.Шварценеггер "Олим­пийн мистер", "Ертөн­цийн мистер" зэрэг титмийн эзэн болж байжээ. 1970-аад оноос А.Шварценеггер "Терминатор", "Араатан" зэрэг олон бүтээлээрээ олны танил болж,  2003 онд кино урлагийн түүхэнд хамгийн өндөр цалинтай жүжигчин болж байжээ. "Терми­натор-3" кинонд тоглож, хөлсөнд нь 30 сая ам.доллар авснаар тухайн үедээ хамгийн өндөр үнэтэй жүжигчнээр тодорч байв. Үүний дараахан тэрээр улс төрд хүч үзэхээр Холливудыг орхисон юм. Калифорни мужийн амбан захирагчийн сонгуульд ялсан тэрээр хоёр ч удаа уг албыг хашсан. Харин амбан захирагчийн албаа өгсний дараа кино урлагийн ертөнцөд дахин хөл тавих болжээ. 2013 онд А.Шварценеггерийн тоглосон "Сүүлчийн тулаан" кино дэлгэцнээ гарах гэнэ. Мөн тэрээр ирэх жил "Терманатор-5"-д тоглохоор төлөвлөөд байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Баярлалаа ээжээ” тоглолтод оролцох уран бүтээлчдийг танилцууллаа

01/03/2026

“Холын цагаан манан” кино эрүүл мэндийн салбарын бодит үнэнийг харуулна

01/03/2026

МУИС-ийн цахим номын сан олон нийтэд нээлттэй боллоо

01/03/2026

Эртний түрэгийн үед хамаарах Өгөөмөрийн хүн чулуу

01/03/2026

Цээл хоолойт дуучид “Би хаана төрөө вэ” бүтээлийг амилууллаа

28/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.