Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Мэрилин Монрогийн үзэсгэлэн нээгдлээ
Уртын дуу

Мэрилин Монрогийн үзэсгэлэн нээгдлээ

Урлаг Урлаг01/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_Монро3279455282012-08-01-10-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгөрсөн зууны хамгийн гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг Мэрилин Монро 1962 оны наймдугаар сарын 5-нд нас барсан юм.

Түүний нас барсан өдөртэй холбогдуулан Вашингтоны “Смитсониан” музейд нэрт жүжигчинтэй холбоотой эд зүйлсийн үзэсгэлэн гарсан байна. Тухайлбал, Каннын 65 дахь удаагийн наадмын сурталчилгааны самбар дахь Мэрилин Монрогийн гэрэл зураг бий аж.

Үзэсгэлэнгийн зохион байгуулагч AFP-д өгсөн ярилцлагадаа “Мэрилин Монрог ид мандаж байсан 1950-иад оны үеийн эд хэрэглэл үзэсгэлэнгийн үзмэр болж байна. Эдгээр нь жүжигчин эмэгтэйтэй ямар нэг байдлаар холбоотой юм. Кино, сурталчилгаа, кино наадмуудад оролцохдоо өмсөж байсан хувцас, жижиг гоёл чимэглэл, ховор гэрэл зураг багтсан” гэжээ.

Холливудын музейг үндэслэгч Донелли Дадиган “Мэрилин Монро бейсболын тамирчин Ди Мажиотой л хамгийн аз жаргалтай байсанд хүмүүс итгэлтэй байдаг. Тиймээс бид хосуудтай холбоотой эд хэрэглэлийг үзэсгэлэнд тавихаар шийдсэн. Үзэсгэлэн 35 жилийн гайхалтай түүхийг харуулсан” гэв.

1999 оны аравдугаар сард Нью-Йоркийн “Кристин” дуудлага худалдааны төвд Мэрилин Монротой холбоотой эд зүйлсийг дуудлага худалдаагаар оруулсан юм. Хоёр өдөр үргэлжилсэн худалдаагаар нийт 13.4 сая ам.долларын эд зүйлс борлогджээ.

Мэрилин Монро 1962 оны наймдугаар сарын 5-нд 36 насандаа таалал төгссөн юм. Түүний нас барсан шалтгааныг нойрны эмийн тунг хэтрүүлэн хэрэглэснээс болсон гэж хууль сахиулагчид тайлбарлажээ. Гэвч хэвлэлүүд энэ тухай мэдээлэхээс гадна нэрт жүжигчнийг амиа хорлосон, Ерөнхийлөгч Жонн Кеннедитэй холбоотой байсан учраас бусдад хорлогдсон хэмээн тайлбарлажээ.

Т.Арьяа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Alibaba” платформ “Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдралын аян эхлүүллээ

30/10/2025

“Stray Kids”-ийн гишүүн И Ноу төрсөн өдрөөрөө 200 сая вон хандивлажээ

30/10/2025

Дэлхийн I дайны үеийн лонхтой захидал олджээ

30/10/2025

Пак Бо Гум “MAMA Awards”-ыг долоо дахь жилдээ хөтөлнө

30/10/2025

ФОТО: “Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгээс

30/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.