Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хөгжимчин эр галт тэргэн дотор Страдиваригийн хийлийг мартаж орхижээ
Нийгэм

Хөгжимчин эр галт тэргэн дотор Страдиваригийн хийлийг мартаж орхижээ

Урлаг Урлаг01/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
27e2032484100b5cbig6697932182012-08-01-14-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Швейцарийн нэгэн хөгжимчин галт тэргээр зорчиж явахдаа нэрт урлаач Страдиваригийн бүтээсэн 2.5 сая долларын үнэтэй хийл хөгжмийг мартаж буужээ. Энэ үнэлж баршгүй ховор хөгжмийн зэмсгийг дөрвөн хоногийн дараа сайн санаат нэгэн хүн гээгдсэн зүйлийг олж аваачдаг товчоонд өгсөн байна. Салан хөгжимчин XVIII зууны нэрт хөгжмийн зэмсэг урлаач Антонио Страдиваригийн бүтээсэн хийл хөгжмийг Швейцарийн Бьен хотоос Тул руу зорчиж явсан хот хоорондын галт тэргэнд мартаж орхисон аж. Хийл хөгжмийн эзэн түүнд зэмсгээ хэд хоногийн хугацаатай зээлдүүлсэн байна. Хөгжимчин эр хэд хоног тоглолт хийхдээ түүнийг нь хэрэглэхээр болжээ. Гэвч танил нь ховор хийлийг нь алдаж орхив.

Хайнга эр Берн хотын галт тэрэгний буудал дээр хөл тавиад хийл хөгжмөө мартсан гэдгээ сая л нэг юм санажээ. Тэрбээр сандрахдаа цагдаагийн хэсэг дээр очсон байна. Галт тэрэгний үйлчлэгчид хийл хөгжмийг эрж хайн цувааг сайтар нэгжсэн боловч юу ч олж илрүүлсэнгүй. Хяналтын камерийн бичлэгийг үзсэнээр хөгжмийн зэмсгийг нэгэн үл мэдэгдэх этгээд авч явсныг тогтоожээ. Ховор хийцийн хийл хөгжмийг дөрөв хоногийн дараа Берн хотын төмөр замын буудлын олсон, гээсэн эд зүйлс тушаадаг товчоонд аваачиж өгсөн байна. Удалгүй тэр хөгжмийн зэмсэг хууль ёсны эзэндээ очсон аж. Өдгөө дэлхий дээр Страдиваригийн урласан 650 орчим хийл хөгжим байдаг билээ. Эдгээр чавхдаст хөгжмүүдийн дундаж үнэ 2.5 сая доллар байдаг юм. 2011 оны зургаадугаар сарын 21-нд болсон дуудлага худалдаагаар Страдиваригийн бүтээсэн нэгэн хийл хөгжим 16 сая долларын үнэ хүрчээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Альцгеймерийн өвчний үед тархины эсийн үхжилтийг зогсоох аргыг нээжээ

24/03/2026

Москвагийн Кремлийн музейд Оросын нутагт хадгалагдаж үлдсэн Чингис хааны удмынхантай холбогдох түүхэн өв дурсгалыг дэлгэв

24/03/2026

ФОТО: “Цоохор сар” гүн шөнийн үлгэр, хүүхэд, гэр бүлд зориулсан жүжгээс

24/03/2026

“Чоно” хамтлаг “Best of Chono” хос пянзны нээлтээ хийнэ

24/03/2026

Театрын тайзнаа яруу найраг амилна

24/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.