Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзвэр»Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын тайзнаа 8 сард…
Үзвэр

Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын тайзнаа 8 сард…

Урлаг Урлаг03/08/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_Дуу_Бүжгийн_Эрдмийн_Чуулга6983505132012-08-03-11-58[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын урилгаар Үндэсний хөгжмийн Их Найрал байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан БНСУ-ын Үндэсний Театрын 12 алдартай уран бүтээлчид 8-р сарын 6-наас 11-ний өдрүүдэд хүрэлцэн ирж байгаа бөгөөд 2012 оны 8-р сарын 10-ны 15:00 цагаас ТАЛ НУТГИЙН АРИРАН нэртэй хамтарсан тоглолтоо хийх гэж байна.

Энэ тоглолтонд Ариран уран сэтгэмжит аялгуу, Усан цэргийн аялгуу, Намду Ариран, Монголын сайхан орон, Шинэ мудим, Салхит шувуу зэрэг аялгууг Монгол Солонгосын Үндэсний хөгжмийн Их найрал харилцан хамтран тоглож, БНСУ-ын Үндэсний театрын ерөнхий удирдаач Вон-Ил, Монголын Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран сайхны удирдаач Н.Буянбаатар нар удирдана.

БНСУ-ын Үндэсний театртай хамтран зохион байгуулж буй энэхүү тоглолт нь цаашдын хамтын ажиллагааны эхлэл бөгөөд 8-р сарын сүүлээр манай чуулгын уран бүтээлчид БНСУ-ын Үндэсний Их театрт очиж, тоглолтоо хийхээр төлөвлөөд байна. Энэ нь манай чуулгын гадаад орнуудтай хийх хамтын ажиллагаа, гадаад харилцаа өргөжин тэлж буй томоохон ажлуудын нэг юм. Энэ тоглолт маань ердөө ганцхан удаа тоглох учраас захиалгаа яаравчлаарай!!!: Дэлгэрэнгүй мэдээллийг www.mongolianensemble.com сайтаас авах боломжтой бөгөөд 8-р сарын 8-ны 14:00 цагт Хэвлэлийн бага хуралд Эрхэм сэтгүүлчид та бүхнийг урьж байна.

 

РОК ПОПЫН ОДДЫН ИХ ХУРАЛДАЙ: Үндэсний хөгжмийн Их Найрал байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан “Рок попын оддын Их Хуралдай” тоглолтыг 2012 оны 08-р сарын 25-ны 19:00 цагаас Соёлын төв өргөөнд зохион явуулна. Энэ тоглолтонд Монгол төрийн Үндэсний хөгжмийн их найрал рок поп оддын дуулсан дууны аяз, хөгжмийг тоглож, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа, Чингис хаан хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Алтанцэцэг, Төрийн соёрхолт Д.Болд, Харанга хамтлаг, дуучин Х.Лхагвасүрэн, Номин талс хамтлагийн Т.Дэлгэрмөрөн, Хар сарнай хамтлагийн С.Амармандах, Никитон хамтлагийн Ц.Батчулуун, хөгжмийн зохиолч А.Чинбат, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцох бөгөөд урлагийн оддууд нэг дор чуулж, монгол үндэсний хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх сайхан тоглолт болох юм. Эрхэм та дотны хайртай хүмүүстэйгээ хамтдаа ирж, энэ гайхамшгийг мэдэр….. Утас: 88088868, 98557676, 88083116, 99052944 ­Еmail: www.mongolianensemble.com

 

МОНГОЛ УРЛАГИЙН ГАЙХАМШИГ:  Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын 150 гаруй уран бүтээлчид оролцон тоглосон Монголын түмний олон ястны уламжлалт урлагийн төрлийг орчин цагийн хөг аясаар баяжуулан монгол зан заншил, ёс жаягийг харуулсан МОНГОЛ УРЛАГИЙН ГАЙХАМШИГ тоглолтоо  бүтэн зуны турш өдөр бүр 18:00 цагаас үзэгч түмэндээ өргөн барьж байна. Энэхүү тоглолтонд Монгол төрийн их найрал, монгол бүжгийн чуулбар, ардын бүжиг, багт цамын бүжиг, морин хуур, хөөмий, уран нугаралт зэрэг үндэсний урлагийн шилдэг үзүүлбэрүүд багтсан бөгөөд гадаад дотоодын үзэгчдийнхээ мэлмийг баясган сонорыг мялааж, тэдний ташаалыг ямагт хүртсээр байна. Та ч гэсэн үзэж амжаагүй бол гэр бүл, үр хүүхэд найз нөхдөдөө бэлэг болгож, дэлхийд гайхагдсан монгол урлагийн амтыг мэдрээрэй!!! Утас: 88088868, 98557676, 88083116, 99052944 ­Еmail: www.mongolianensemble.com

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач П.Байгаль “Дээд эс” бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ нээлээ

18/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мисс М.Аззаяа “Miss Asia Awards 2026” тэмцээний “Miss Talent” шагналын эзэн боллоо

23/10/2026

Найруулагч Ч.Хоролдоржийн “Цагаан хадны өнгө” кино “Улаанбаатар” кино наадмаас дөрвөн шагнал хүртлээ

23/10/2026

“Улаанбаатар” кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

23/10/2026

Монгол циркийн 85 жилийн түүхийг өгүүлэх үнэт үзмэрүүд бүхий үзэсгэлэн нээлтээ хийлээ

23/10/2026

“Ирвэсийн найзууд” өдөрлөг хоёр дахь жилдээ боллоо

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.