Дуучин А Сооl нь сүүлийн үед залуусыг байлдан дагуулж буй олон уран бутээл хийж нэгэнт олны танил болжээ. Бид түүнийг дуучин гэдгээр нь мэддэг. Гэтэл тэрээр Их Засаг их сургуулийн марктингийн албаны дарга, бүжигчин, дуучин зэрэг мэргэжилтэй аж. Мөн тун удахгүй АНУ-д анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Энэ талаар дуучин Б.Анхбаяртай ярилцлаа.
-Ойрын өдрүүдэд зуны олимпийн XXX их наадам үргэлжилж байна. Аль баг тамирчдыг дэмжиж байна вэ?
-Хүн төрөлхтөний эв нэгдлийн хамгийн том бэлэг тэмдэг болсон олимп дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг. Бээжингийн олимпоос манай баг тамирчид хоёр алт, хоёр мөнгө, паралимпийг тооцвол гурван алт, хоёр мөнгө авсан. Энэ нь том амжилт. Энэ амжилтыг давтах болов уу гэж манай Монголын ард түмэн найдаж байгаа. Жүдогоос мөнгө, хүрэл авчихлаа. Одоо боксчид маань маш сайн амжилт гаргана гэж итгэж байна. Нэгдүгээр тойрогт бүгдээрээ ялсан байгаа. Чө- лөөтийнхөн бас гайгүй сайн амжилт үзүүлэх болов уу. Би их аваргатай уулзсан л даа. Их аварга Д.Дагвадорж Үндэсний чөлөөт бөхийн холбооны тэргүүнээр сонгогдож энэ олимпод оролцож байгаа бүх хүний бэлтгэл сургуулалтад зөвлөгөө өгч ажилласан. Спортоор хичээллэх хүнд хэцүү. Гэхдээ монгол хүн эрч хүчтэй байдаг учраас бүгдээрээ амжилт үзүүлэх байх. Олимпоос маш олон медаль аваасай гэж ерөөе.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ. Шинэ цомог гаргах гэж байгаа тухай сонссон?
-XX зууны “Цэцэгчний хүслэн” гэдэг дууг сэргээн дуулж, “Чиний тухай” гэсэн цоо шинэ уран бүтээл дээрээ ажиллаж байна. 11 дуутай цомгоо ирэх сард гаргахаар бэлэн болгосон. Мөн шинэ дуунууддаа клип хийж байгаа. Есдүгээр сард тоглолт хийхээр төлөвлөсөн ч өдрөө товлоогүй байна. Гэхдээ тоглолтоосоо өмнө АНУ-д байгаа фенүүддээ зориулж тоглолт хийчихээд ирэх бодолтой байна. Урилга ирсэн байгаа. Тоглолт дээрээ цомогт багтсан бүх дуугаа дуулна. 100 хувь миний бие даасан тоглолт болно. Анхны тоглолт гэдэг утгаараа мэдээж чанартай маш сайн хийхийг хичээж байна. Миний дуунууд ихэвчлэн хайрын сэдэвтэй байдаг. Тиймээс драмын жүжиг маягаар зохиомжилж байгаа. Мөн танүүдийнхээ сонсох дуртай хит болсон дуунуудаа дуулна. Ер нь сонирхолтой байж чадна гэдэгт итгэлтэй байна.
-Та дууныхаа үг аяыг өөрөө зохиодог уу. Таны олонхи дуу хайр сэтгэлийн сэдэвтэй гэлээ. Яагаад ихэвчлэн хайрын дуу дуулдаг вэ?
-Дууныхаа үг аяыг ихэвчлэн өөрөө зохиодог. Заримдаа хөгжмийн зохиолчтой хамтарч ажиллана. Хайр өөрөө маш гэгээлэг, мөнхийн сэдэв, агуу том зүрх сэтгэл юм. Тэр утгаараа олонхи уран бүтээлч хайр дурлалын сэдэвтэй дуу дуулдаг. Мөн миний хоолой хайрын болон уянгын дуу дуулахад илүү тохирдог гэж боддог. Сайхан хайрыг магтан дуулж, залуу хосууд бие биенээ үнэнчээр хайрлаж байхыг хүсдэг. Тиймээс ч өөрийн эрхгүй хайрын сэдэвтэй дуу зохиодог юм. Миний дуунууд дандаа сайн сайхан төгсгөлтэй байдаг. Анзаарсан бол миний клипнүүд олонхи нь нийгмийн сэдэвтэй, амьдралыг байгаагаар нь гаргахыг хичээдэг. Тэр утгаараа хүмүүстэйгээ зөвлөнө. Өөрийн занаагаа нэмэрлэж хийдэг нь үзэгчдэд таалагддаг болов уу.
-Ингэхэд та яагаад өөрийгөө А Сооl гэж нэрлэсэн юм бэ. Сонирхолтой санагдаад асуулаа?
А сооl гэдэг англи нэр. А гэдэг нь миний нэрний эхний үсэг, Сооl гэдэг нь ялангуяа Америкчууд өргөн хүрээнд хэрэглэдэг дээ, гоё зүйлийг хараад ч юм уу, уулга wow cool гэдэг.Тэр утгаараа уран бүтээл маань cool байгаасай гэж бэлгэдэж өгсөн.
-Та Багануурт ерөнхий боловсролын сургуулиа төгссөн гэсэн. Багаасаа л авъяаслаг хүүхэд байсан уу?
Бага байхаасаа л Монголын нэр хүндтэй дуучин болно гэж мөрөөддөг байсан. Миний авъяас, уран бүтээл Багануур дүүрэгтэй салшгүй холбоотой. Соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч Балжинням багш маань намайг урлагийн ертөнцөд таниулсан хүн. Би арван жилд байхдаа бүжгийн “МСМ" хамтлагаа байгуулсан. Тэр хамтлагт байсан үеэ мартахын аргагүй. Хамтлагийн найз нөхөдтэйгөө хамт явсаар урлагт хайртай болсон. Харин одоо хамтлагийнхны олонхи нь амьдралаа хөөгөөд явсан. Харин Хатанзориг маань хөгжмийн продюссер, дуу бичлэгийн студитэй. Монголын урлагийн ертөнцөд өөрийн байр сууриа эзлээд явж байгаа.
-Та “Шинэ бүжиг” гэдэг кинонд тоглож байсан. Хэрвээ дахиад кинонд тоглох санал ирвэл та хүлээж авах уу?
”Шинэ бүжиг" кинонд тоглож байсан үе надад хүүхэд насны минь сайхан мартагдашгүй дурсамжийг үлдээсэн. Тэр үед боломж олдоод кинонд тоглосондоо баяртай байдаг. Сүүлд хоёр ч кинонд тоглох урилга ирсэн. Би түүхэн сэдэвтэй кинонд тоглох саналыг нь хүлээж авсан.
-Та гэр бүл зохиож амжсан уу, найз бүсгүйтэй юу?
Одоохондоо гэр бүл зохиож амжаагүй л явна. Үерхдэг охин бий.
-Таныг “Найрамдал” зусланд багшилдаг байсныг мэдэх юм. Багаасаа багшилсан болохоор сургуульд ажиллах танд илүү ойр байдаг уу?
Тэгэлгүй яахав. “Найрамдал” зусланд, дараа нь ИЗИС-д маркетингийн албаны даргаар ажиллаж байна. Энэ ажил маань надад сайхан санагддаг. Дандаа залуучуудтай ажилладаг. Миний хувьд оюутан нас мартагдашгүй. Тэр дурсамжтай цуг эрч хүч ханхалсан залуучуудтай ажилладгаараа бахархаж явдаг. Олон сайхан эалуучуудыг зөв ирээдүй, зөв мөрөөдөл рүү нь хөтлөх юмсан гэсэн бодолтойгоор ажлаа итгэл бардам хийдэг.
-Танд баярлалаа. Та манай уншигчдад хандаж юу хэлэх вэ?
“Үндэсний шуудан” сониныг амтархан уншигч запуустаа амьдралд нь аз жаргал хүсье. Хамгийн гол нь запуу хүн өөрийгөө ямагт цэнэглэж, эрч хүчээр дүүрэн байх ёстой. Залхуурахгүй, тууштай тэмцдэг байгаасай гэж залуучуудаа уриалмаар байна. Ном сонин их уншдаг байгаасай. Сонин телевизүүд нь зөв мэдээлэл түгээдэг байгаасай. Би танай сониныг уншдаг л даа. Өөрийгөө хөгжүүлсэн, ард түмнийг зөв мэдээллээр тэтгэдэг сонин гэж боддог. Та бүхэнд амжилт хүсье.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин