Сайн үйлсийн чимээ сар, жилийн өмнө анхны монгол сумоч гэдгээрээ хүмүүсийн хүндлэлийг хүлээсэн кёкүшюзан Д.Батбаяр гэргий дуучин Т.Баясгалангийн хамт Горхи, Тэрэлжийн хавиар амарч явахдаа нэгэн залуугийн амийг аварсан нь одоо ч тэр хавийн айлуудын дунд домог мэт яригддаг юм билээ. Тэр "домог"-т гардгаар бол "Мэхний их дэлгүүр" маань дуучин Т.Баясгангийн хамт Горхи Тэрэлж хавийн үзэсгэлэнт газраар зугаацаж явахдаа Туул голын эрэг дээр тухлан сууж байж. Яг энэ үед малаа харахаар явж байгаад үертэй, ус ихтэй гол руу морьтойгоо орж, урссан залууг аварсан аж.
Авраарай, туслаарай гэх аврал эрсэн дуунаар тэд морьтой хүн усанд живж байгааг олж харуутаа Кёкүшюзан машинаа асаан давхиж ойролцоох айлаас урт аргамж авчирч голын дунд, бургасанд тээглэн тогтсон байсан морьтой залууд аргамжаа шидэн өгч, татаж гаргажээ. Тэгээд болоогүй хүйтэн усанд удаан байж осгосон морийг нь дэвсгэр, хөнжил зэргээрээ хучиж, бөөцийлөн сэхээжээ.
Осгож үхэх дөхсөн залууг ч мөн арц уугиулан “ариулж” аварчээ. Ингэж хүний амь аварсан Кёкүшюзан эдүгээ Горхи, Тэрэлж хавиар очих болгондоо нөгөө ззалуугаа олж уулзан, моринд хорхойтой эхнэр нь мөнөөх осгож үхэх гэж байсан морийг нь унан салхи татуулан давхидаг гэнэ лээ. Сайн санааны үзүүр шар тос гэгчээр хүн, малын арван дээдийн буянг үйлдсэн нь магад түүний ажил, амьдралын онгодтой явах эхлэлийг тавьсан ч юм бил үү, хэн мэдлээ. Энэ мэт кинонд гармаар адал явдал дүүрэн дурсамжууд олон байдаг болохоор тэд олны хэл амыг үл ажран тоонот гэрт толлгой нийлүүлэн, заяагаа холбосон буй за.
З. Одончимэг