Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Кёкүшюзан Д.Батбаяр, гавъяат Т.Баясгалан нар хүний амь аварчээ
Одод

Кёкүшюзан Д.Батбаяр, гавъяат Т.Баясгалан нар хүний амь аварчээ

Урлаг Урлаг09/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6e999ba578bf4f2bda53d461dc3a01c7caf7c9871565049462012-08-09-10-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 

Сайн үйлсийн чимээ сар, жилийн өмнө анхны монгол сумоч гэдгээрээ хүмүүсийн хүндлэлийг хүлээсэн кёкүшюзан Д.Батбаяр гэргий дуучин Т.Баясгалангийн хамт Горхи, Тэрэлжийн хавиар амарч явахдаа нэгэн залуугийн амийг аварсан нь одоо ч тэр хавийн айлуудын дунд домог мэт яригддаг юм билээ. Тэр "домог"-т гардгаар бол "Мэхний их дэлгүүр" маань дуучин Т.Баясгангийн хамт Горхи Тэрэлж хавийн үзэсгэлэнт газраар зугаацаж явахдаа Туул голын эрэг дээр тухлан сууж байж. Яг энэ үед малаа харахаар явж байгаад үертэй, ус ихтэй гол руу морьтойгоо орж, урссан залууг аварсан аж.

 

Авраарай, туслаарай гэх аврал эрсэн дуунаар тэд морьтой хүн усанд живж байгааг олж харуутаа Кёкүшюзан машинаа асаан давхиж ойролцоох айлаас урт аргамж авчирч голын дунд, бургасанд тээглэн тогтсон байсан морьтой залууд аргамжаа шидэн өгч, татаж гаргажээ. Тэгээд болоогүй хүйтэн усанд удаан байж осгосон морийг нь дэвсгэр, хөнжил зэргээрээ хучиж, бөөцийлөн сэхээжээ.

 

Осгож үхэх дөхсөн залууг ч  мөн арц уугиулан “ариулж” аварчээ. Ингэж хүний амь аварсан  Кёкүшюзан эдүгээ Горхи, Тэрэлж  хавиар очих болгондоо нөгөө ззалуугаа олж уулзан, моринд хорхойтой эхнэр нь мөнөөх осгож үхэх гэж байсан морийг нь  унан салхи татуулан давхидаг гэнэ лээ.  Сайн санааны үзүүр шар тос  гэгчээр хүн, малын арван дээдийн буянг үйлдсэн нь  магад түүний ажил, амьдралын онгодтой явах эхлэлийг тавьсан ч  юм бил үү, хэн мэдлээ. Энэ мэт кинонд гармаар адал явдал   дүүрэн дурсамжууд олон байдаг болохоор тэд олны  хэл амыг үл ажран тоонот гэрт толлгой нийлүүлэн, заяагаа холбосон буй за.  

 

З. Одончимэг

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.