Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Ану хатан”-ы зураг авалт дуусчээ
Нийгэм

“Ану хатан”-ы зураг авалт дуусчээ

Урлаг Урлаг10/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images2267322412012-08-10-10-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Ану хатан” кино үзэгчдийн хүртээл болох хугацаа ойртож байна. Тус киноны зураг авалт дуусчээ. Зураг авалтыг Тэрэлж, Төв аймгийн Алтанбулаг, Эрдэнэ сум, Өвөрхангайн Элсэн тасархайд хийсэн бөгөөд кино нээлт аравдугаар сарын сүүлч аравнэгдүгээр сарын эхээр болох сурагттай.
Уг киног Б.Шүүдэрцэцэг болон түүний нөхрийн “Шүүдэр” продакшн бүтээж байгаа бөгөөд зохиолч өөрөө продюссерээр нь ажиллажээ. Харин ерөнхий найруулагчаар СТА Т.Алтантуяа, ерөнхий зураглаачаар Д.Ангараг, ерөнхий зураачаар Ж.Цог нар ажилласан аж.
Харин гол дүрийг “Voice group”-ийн дуучин Д.Отгонжаргал бүтээсэн. Галдан хаанд “Guys-666” хамтлагийн дуучин М.Мягмар нар тоглосон байна. Мөн мисс Б.Бадамцэцэг Ану хатны төрсөн ахын охин Ахай хатны дүрд, гавьяат жүжигчин Л.Баттулга буюу Аглуу Ану хатны эцэг хошуудын Очирт цэцэн ханы дүрд, Юм-Агас хатанд гавьяат жүжигчин С.Сарантуяа, Мандарваад жүжигчин О.Долгор, Асралтад гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Данжила жанжинд жүжигчин Г.Ариунбямба нар тоглосон байна.

Б.Сандагдорж

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Царцаа Намжил” жүжгийн дүрүүд

30/05/2026

Б.Нарандэлгэр: Монголын уламжлалт хэл хуурын музей байгуулахаар ажиллаж байна

30/05/2026

Төв талбайд “Хаки”, Хүй долоон худагт “Монгол хүү” нэртэй хүүхдийн баяр болно

30/05/2026

BTS-ийн Жонгүг инстаграмаас хэсэг алга болов

29/05/2026

Тейлор Свифтийн тоглолт дээр террорист халдлага үйлдэх гэсэн эрэгтэй 15 жил хорих ял сонсжээ

29/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.