Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Залуухан амрагаар эхнэрээ сольсон монгол одууд
Оддын амьдрал

Залуухан амрагаар эхнэрээ сольсон монгол одууд

Урлаг Урлаг10/08/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index2382669032012-08-10-11-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ц.Мянганбаяр

“Монгол газар”-ын захирал Ц.Мянганбаяр “алтны магнат” нэрээ “Охидын магнат” хэмээх нэрээр сольсон гэж болно. Сүүлийн үед түүний   дурлалын романсын эзэн нь 18 насны босго алхаж байгаа Намуунцэцэг гэх охин болоод байгаа сурагтай. тэрээр Ц.Мянганбаярын нялх амраг болсноороо “infiniti fx35” загварын машин бэлгэнд авч байсан хэмээгддэг

 

 А.Сүхбат аварга

Сүүлийн үед  Монгол газар”-ын захирал Ц.Мянганбаярын араас орох гээд байгаа А.Сүхбат аваргын   ээлжит амрагаар тодроод байгаа  бүсгүйг Гармаа гэх бөгөөд 20 ч хүрээгүй хонгорхон охин. Тайхар фитнесс клубын аэробикийн багш , МУИС-д сурдаг тэрээр удахгүй Даян аваргын үрийг төрүүлэх гэж буй билээ 

Жүжигчин М.Баярмагнай

Маск продакшны үүсгэн байгуулагч, нэр нүүр нь болсон жүжигчдийн нэг М.Баярмагнайг нэлээд хүүхэмсэг гэлцдэг. Мань эрийн ээлжит амраг нь МҮОНТ-ийн Гэрэлтэй цонх нэвтрүүлгийн редактор, хөтлөгч Х.Одмаа гэдгийг хүмүүс харин тэр бүр мэддэггүй юм билээ.

 “Алтайн хүдэр” компанийн захирал  “баян”  Б.Базараа  

Дуучин Д.Оюунтүлхүүрээр нэрийн хуудсаа хийн олны танил болсон “Алтайн хүдэр” компанийн захирал Б.Базараагийн  нялх эхнэр түүнд хүү төрүүлж өгчээ. Тэрээр саяхан Сингапурт төрсөн бөгөөд ээж, хүүхэд хоёрын бие сайн байгаа аж.  Тэрээр дуучин Д.Болдын “Захиа” дууны клипэд тоглон олны танил болсон Д.Оюу хэмээх царайлаг, ялдамхан бүсгүйг эхнэрээ болгон авсан билээ.  Тэрээр “Монген” сургуулийг төгссөн бөгөөд эдүгээ “Монгол бизнес” дээд сургуульд эдийн засгийн чиглэлээр сурдаг аж.

 Аглуу буюу МУГЖ  Л.Баттулга 

Аглуу буюу МУГЖ Л.Баттулга. “Х-ТҮЦ” продакшны урдаа барих чадалтай, авьяастай жүжигчдийн нэг. Түүний хувийн амьдрал нь бас л  ээдрээтэй. Анхны эхнэрээ нялх биетэй байхад нь орхиж явсан тэрээр одоогийн гэргий Н.Оюунчимэгтэй үүсгэсэн хайрын романсаа лавшруулж, хамтран амьдарч байгаа. Жүжигчин Аглуугийн тухайд анхны эхнэр В.Уянгаасаа гурав, одоогийн эхнэр Н.Оюунчимэгээс хоёр, харин 6 дахь хүүхэд нь Дорнодод байдаг аж. Анхны гэргий В.Уянгатайгаа суухаас өмнө дотно харилцаатай байсан  Дорнод нутгийн бүсгүй түүнд хүү төрүүлж өгсөн бөгөөд өдгөө 15 настай том эр байдаг байна. Тиймдээ ч жүжигчин Аглуу зургаан хүүхэдтэй баян аав хэмээн бахархдаг нь аргагүй.

 Камертон хамтлагийн дуучин Ганаа 

Камертон хамтлагийн дуучин Ганаа яруу найрагч Гэрэлийн охин хөтлөгч Халиунтай гэрлэсэн ч хосууд салж, нийллээ гэсэн хэл аманд  байнга өртдөг. Амьдралын ухаан, авхаалж самбаа, царай зүс, бие хаагаараа хэний ч дор ордоггүй Халиун Ганаа хоёрын гэр бүлийн амьдрал одоо бүрмөсөн өндөрлөсөн бололтой. Учир нь Ганаа “Жигүүр гранд” группын захирал Баттөрийн охинтой сүүлийн үед сүжирч эхэлсэн байна. Энэ яриа үнэн нь батлагдвал хамтлагийнхнаасаа хамгийн баян хадамтай нь Ганаа болох юм биз дээ.

 МУГЖ дуучин С.Жавхлан  

Зохиолын дууны ханхүү гэгддэг дуучин С.Жавхлан  “Торгоны зам” компаний захирлын охинтой гэрлэж аав болсноор өрнөж, салалтаар дууссан . “Төөрсөөр төрөлдөө” гэгчээр С.Жавхлан зовлон жаргал ойролцоо урлагийн бүсгүйг сонгож, хамтдаа амьдраад чамгүй удаж буй. Бүсгүй нь бол “Шуранхай” гэх ардын этник чиглэлээр дуулдаг дуучин Эрдэнэчимэг.

 Чингис хаан хамтлагын дуучин  Жаргалсайхан

Чингис хаан хамтлагын дуучин  Жаргалсайхан өөрөөсөө дүү бүсгүйтэй хамтран амьдраад байгаа билээ.

 Дуучин О.Анхаа 

Дуучин О.Анхаа дөрвөн жил хамт амьдарсан эхнэрээ хөл хүндтэй, тогоон чинээ том гэдэстэй байхад нь дуучин Халиунаатай амрагийн харьцаа тогтоосон. О.Анхаад залуу халуун насны хайраа харамлалгүй зориулсан бүсгүй түүнийг өөр амьдрал зохиож шинэ эхнэр авсан ч гэсэн хүүхдийг нь төрүүлж байлаа.

 Загвар өмсөгч А.Чингүүн 

Загвар өмсөгч А.Чингүүн экс эхнэр мисс Ч.Содтуяаг  явдалтай хүүхэн хэмээн тунхаглаж, мисс бүсгүй охиныхоо эцгийг анхиагүй архичингаар нь  зарлаж тэд  дуу шуутайхан өрх тусгаарласан. Харин  А.Чингүүн “UBS” телевизийн хөтлөгч Н.Ундралтай хайр сэтгэлийн холбоотой болоод багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд хөргийг нь  булчиндаа шивүүлж, “миний хайр надтай үргэлж байдаг” гэсэн утгатай хэмээн найз нөхөддөө гайхуулж явна

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Оддын амьдрал Урлаг

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026
Оддын амьдрал Урлаг

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

T.O.P бүрэн хэмжээний соло цомгоороо эргэн ирнэ

23/03/2026

“Dune” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ

23/03/2026

Дитер Болены концертуудыг цуцалжээ

23/03/2026

Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ

23/03/2026

“Хурд” хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг толилуулна

23/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.