Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»”Тал хээрийн ариран” Монгол, Солонгосын хөгжмийн гайхамшгийг мэдрүүлж чадлаа
Уртын дуу

”Тал хээрийн ариран” Монгол, Солонгосын хөгжмийн гайхамшгийг мэдрүүлж чадлаа

Урлаг Урлаг13/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
,_БНСУ-ын_хөгжмийн_гайхамшиг4571580662012-08-13-10-10[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын дуурь бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа өчигдөр Монгол Солонгос  уран бүтээлчдийн хамтарсан “Тал хээрийн ариран” нэртэй тоглолт болж өндөрлөлөө. Тус тоглолт нь УДБЭЧ, болон Үндэсний их найрал байгуулагдсаны 50 жилийн ойд зориулагдсан бөгөөд БНСУ-ын шилдэг 12 уран бүтээлч оролцсон. Тэд Намду Ариран, Усан цэргийн аялгуу, Шинэ мудим, Салхит шувуу, Монголын сайхан орон, зэрэг аялгууг   манай үндэсний хөгжмөөр  найрал хөгжимчидтэй хамтран тоглосон юм. Мөн өөрсдийн үндэсний хөгжим болох бөмбөр, цохивор хөгжмийн аялгууг ч сонирхуулсан.  “Тал хээрийн ариран” тоглолтын  удирдаачаар  Вон Ил, удирдаач  Буянбаатар нар ажиллалаа.

Тоглолтын үеэр удирдаач  Буянбаатар БНСУ-с ирсэн уран бүтээлчдэд чин сэтгэлийн талархал илэрхийлж “Хэл, ёс заншил өөр учраас бидний хөгжмийн хэмнэл яах аргагүй өөр. БНСУ-д бөмбөрийн сургалт судлагаа сүүлийн 15 жилд маш эрчимтэй хөгжсөн.Үндэсний урлаг бол аливаа орны тусгаар тогтнол байдаг” хэмээгээд нэрт хөгжмийн зохиолч Хангалын “Салхит шувуу” уран бүтээлийг зориулсан юм.

Харин удирдаач Вон Илийн хувьд  “Бид ирснийхээ дараа Тэрэлжид очсон.Тэнд очоод Монголын хээр тал гэж ямар гайхамшигтай юм бэ хэмээн дуу алдаж байлаа. Өнөөдөр Монголын найрал хөгжимчид солонгосын зохиолыг тоглож байгаа бол  8 сарын 27-нд Монголын удирдаач Буянбаатар Солнгосын найрал хөгжимчдийг удирдана. Харин хоёр орны найрал хөгжимчид хамтран 8 сарын 31 нд тоглоно. Тэр тоглолтонд Монголын гайхамшигтай бүтээлүүдийг сайхан дуугаргахын үүднээс бид хөгжмийн найруулга дээрээ их анхаарч байгаа” хэмээсэн хоёр орны удирдаачдын халуун сэтгэлийн үгтэй, хүндэтгэлийн сайхан тоглолт болсон юм. Тоглолтыг нэрт хөгжмийн зохиолч Шаравын “Сэрсэн тал”-р хаасан нь үзэгчдийн сэтгэлийг маш их хөдөлгөж удирдаач Вон Ил-д суудлаасаа босч алга ташин талархал илэрхийлсэн сайхан тоглолт болж өндөрлөлөө.

Ингээд тоглолтын дараа БНСУ-ын удирдаач Вон Илээс авсан сэтгэгдэлээ та бүхэнд үргэж байна.     

Тоглолт маш сайхан болж өндөрлөлөө. Сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?

Баярлалаа. Өнөөдөр бороотой байсан ч  үзэгчид тэрийг тоолгүй энэ тоглолтыг үзэх гэж ирлээ. Тоглолт, үзэгчид гээд үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан  байлаа.

Тоглолтонд хоёр орны хөгжмөөс тоглогдлоо. Танай орны хөгжим их ритмлэг юм.  Тоглолтын төгсгөлд  нэрт хөгжмийн зохиолч Шаравын “Сэрсэн тал”-ыг тоглолоо. Таньд ямар санагдсан бэ?  

Би “Сэрсэн тал”-ыг нэг сонсоод л цээжилсэн. Учир нь энэ хөгжмийг сонсоход  надад шууд д  тал хээрт очсон юм шиг санагдсан. Үнэхээр гайхалтай бүтээл.
















Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…

www.urlag.mn Ayu

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.