Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»К.Номинжин: Би бүх насаараа бясалгах тангараг өргөсөн
Оддын амьдрал

К.Номинжин: Би бүх насаараа бясалгах тангараг өргөсөн

Урлаг Урлаг13/08/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images4912337432012-08-13-12-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуучин К.Номинжинг фэнүүд нь чамгүй сайн дуулчихдаг, бас хүмүүнлэгийн үйлст зүтгэдэг уран бүтээлч төдийгүй бясалгал хийх дуртайг нь ч мэднэ. Байгальд элэгтэй дуучин маань ан амьтны эрхийг хамгаалах ажилд идэвхтэй оролцдог учраас махны төрлийн хоол хүнс хэрэглэдэггүй. Бас олон улсын хүндтэй сэтгүүлд зориулан салатны навчаар биеэ ороож “Амьтад ч бас бидэнтэй адилхан” гэсэн уриалгатай зургаа авахуулсан нь “Хамгийн царайлаг хүмүүнлэгийн үйлстэн” гэх алдрыг дагуулжээ. Харин энэ удаа түүнээс уран бүтээл, хүмүүнлэгийн үйлс бус бясалгалынх нь тухай асууж тодруулсан юм.

-Бясалгалаар хичээллэдэгийг тань мэднэ. Бясалгаад удаж байна уу?

-Би Аръяабал бурханы номын цогцсоор бясалгадаг. Энэхүү бясалгал нь энэ яваа насандаа өөрийнхөө дотоод мөн чанартай холбогдож, хэн бэ гэдгээ ухаарч, төгс гэгээрэх боломжийг олгодог. Би бол авшиг хүртсэн хүн. Бясалгаад долоон жил болж байна. Авшиг хүртэхдээ таван сахил сахиж, бүх насаараа буюу өдөр бүр хоёр цаг гучин минут бясалгах ам тангараг өргөдөг. Сахил санваарын тухайд гэвэл амьтны амь хөнөөхгүй, үүн дотроо амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй. Мөн худал ярихгүй, хулгай хийхгүй, садар самуун явахгүй, хорт бодис хэрэглэхгүй гэсэн сахилуудтай.

 

 

-Бясалгалаас та яг юуг авдаг юм бэ?

-Тэнгэрлэг дээд оршихуйнуудтай холбогдож, ертөнцийн нууцад нэвтэрч болно. Хамгийн чухал нь сэтгэлийн амар амгаланг мэдэрдэг.

-Танай гэр бүлийнхэн бүгд ийм шүтлэгтэй юу?

-Тийм ээ, манайхан бүгдээрээ шүтлэгтэй, бурханлиг хүмүүс. Бүх шашныг хүндэлж, харьяалагддаг гэж хэлж болно. Шашин бүр л ёс суртахуунтай, сайн сайхан амьдарч, зөв үйл хийхийг сургадаг шүү дээ. Энэтхэгт амьдрах хугацаанд бурханы шашны мөн чанарыг бага ч атугай ойлгох боломж надад олдсон юм. Долоон настайдаа Дээрхийн гэгээн Далай ламыг ном тавихад сууж байснаа ер мартдаггүй. Миний хувьд хүн болж төрсний цаад утга учрыг ойлгохгүй бол амьдраад хэрэггүй гэж боддог. Бид яагаад түнэр харанхуйн дунд амьдрах ёстой гэж. Тийм учраас л би шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чадаагүй ертөнцийн нууцад бясалгалаар дамжин хүрэхийг хүсдэг. Сонирхолтой нэгэн жишээ ярья л даа. Бурхан багш 2500 гаруй жилийн өмнө шавь нартаа “Ус уухдаа адислаж уугаарай, үүн дотор амьтан байдаг юм шүү” гэж сургасан байдаг. Тухайн үед шавь нар нь “Багш юу яриад байгаа юм бол. Аягатай усан дотор амьтан байхгүй л байна шүү дээ” гэж гайхширцгаасан гэдэг. Мэдээж тухайн үед усан дотор нян, бактер байдгийг нээгээгүй байсан. Гэтэл бурхан багш 2500 гаруй жилийн өмнө төгс гэгээрсэн байсан учраас нян бактерийг харж л дээ. Үүнтэй адил бид бясалгалаас Эйнштейн болоод  ч олж чадахгүй тийм их мэдлэгийг авч чадна. Намайг бясалгал хийдэг гэхээр хүмүүсийн сэтгэлд бараг хуврага хүн мэтээр төсөөлөгддөг байх. Гэтэл тийм биш шүү дээ. Би уран бүтээлч хүн учраас дуулж, бүжиглээд маш хөгжилтэй амьдралаар амьдардаг. Номын амьдрал, энгийн амьдрал хоёрыг хослуулж болохын үлгэр жишээ нь өөрийгөө гэж боддог шүү.

-Ерөөсөө уйддаггүй юу?

-Үгүй дээ, надад уйдах байтугай амьсгалах зав ч гардаггүй гэж худлаа яриад яахав. Ямар ч байсан, маш завгүй байдаг. Авшиг хүртвэл өдөрт доод тал нь хоёр цаг, гучин минут бясалгадаг. 24 цаг ч бясалгаж болно. Тийм болохоор зав гарвал бясалгадаг, эсвэл хийх ёстой зүйлээ л хийж суудаг даа.

Р.Есүй

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Марк Цукерберг 170 саяар харш худалдаж авчээ

03/03/2026
Оддын амьдрал Урлаг

G-Dragon урд насандаа англи хүн байсан гэв

02/03/2026
Оддын амьдрал Урлаг

Том Холланд, Зендаяа нар нууцаар гэрлэжээ

02/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ

03/03/2026

Марк Цукерберг 170 саяар харш худалдаж авчээ

03/03/2026

“Actor Awards 2026” наадмын улаан хивсний ёслолоос

03/03/2026

“Actor Awards 2026” шилдгүүдээ тодрууллаа

03/03/2026

Академич С.Чулуун Наполи Дорно дахины их сургуульд лекц уншлаа

03/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.