Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Мино: Поп дуу бичүүлж байгаа
Дуу хөгжим

Мино: Поп дуу бичүүлж байгаа

Урлаг Урлаг15/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index4752765392012-08-15-09-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
“Хатариш” уран бүтээлээрээ хүүхэд залуучуудын талархлыг хүлээсэн “Sound of kiss” хамтлагийн гишүүн дуучин Мино буюу Т.Номинг “Яг одоо” булангийнхаа зочноор урилаа
 
-Яг одоо юу хийж байна вэ? 
-Гэрээ цэвэрлэж байна. Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Тиймээс аль болох эрт босч гэрээ цэвэрлээд ажилдаа явдаг. 
 
-Та эртэч хүн үү? 
-Өнөө өглөө есөн цагт сэрсэн. Бороо ороод оройтож бослоо. Ер нь эртэч хүн шүү. 
 
-Бие даан уран бүтээл хийгээд багагүй хугацаа өнгөрлөө. Одоо фэнүүддээ ямар дуугаар бэлэг барих гэж байна? 
-Шинэ дуу бичүүлж байгаа. Гэхдээ нэр, жанрыг нь нууцалмаар байна. Ерөнхийдөө поп төрлийн дуу бий. Энэ уран бүтээлээ олны танил дуучинтай хамтран дуулсан. Бүжигтэй, цоглог хэмнэлтэй болохоор хүмүүст таалагдана гэдэгт итгэлтэй байна. 
 
-“Sound of kiss” хамтлаг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
-Хамтлагийн охид ээж болсон. Одоогоор хамтран уран бүтээл хийхгүй. Хувь хувийнхаа албыг хашиж байна. Манай Номин Солонгост сурдаг. Харин Золоо ээж болсон. Хамтлагийн ахлагч Уянга Швейцарьт амьдарч байгаа. Чэмка маань “Honeymoon” хамтлагийн гишүүн болсон. 
 
-Таныг жүжигчний мэргэжлээр сурч байгаа гэж сонссон? 
-Би “Сити” дээд сургуулийн жүжигчний хоёрдугаар ангид сурдаг. Багаасаа л жүжигчин болно гэж мөрөөддөг байсан хүсэл минь намайг энэ мэргэжил рүү хөтөлсөн. Жүжигчний мэргэжил хэцүү ч хүнд аз жаргал бэлэглэдэг. Бүх дүрд хувирч, амьдардаг болохоор хамгийн сайхан мэргэжил юм. Цаашдаа жүжигчнийхээ мэргэжлээр ажиллах бодолтой байгаа. 
 
-“New face” наадамд оролцож топ моделиор шалгарч байсан туршлагатай. Энэ чиглэлээрээ ажиллах бодол бий юу? 
-2006 оны “New face” наадмын топ моделиор шалгарч байсан. Харин одоо өөр хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө сурч байна. Тиймээс загварын чиглэлээр ажиллахгүй.
Б.Сэлэнгэ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дуучин Шер “Lifetime Achievement Award” буюу хүндэтгэлийн шагнал гардлаа

02/02/2026
Дуу хөгжим Урлаг

ФОТО: “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

02/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

02/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Шер “Lifetime Achievement Award” буюу хүндэтгэлийн шагнал гардлаа

02/02/2026

ФОТО: “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

02/02/2026

“Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

02/02/2026

“Scream 7” дэлгэцэнд гарах дөхөж байна

02/02/2026

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.