Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Тэрслүү үзэлтэн, зураач Ай Вэйвэй
Уртын дуу

Тэрслүү үзэлтэн, зураач Ай Вэйвэй

Урлаг Урлаг16/08/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
a0255ad98d36755big5019300432012-08-16-16-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Хятадын тэрслүү үзэлтэн, зураач Ай Вэйвэйгийн нэрийг сонсоогүй хүн соёлт ертөнцөд ховор. Хятадын Засгийн газрын эсрэг ярилцлага өгөх, нүцгэн зураг авахуулах тэргүүтэй эсэргүү үйлдлийг нь хүмүүс анддаггүй ч Ай Вэйвэй чухам хэн болох тухай, амьдрал, уран бүтээлийн нь тухай тэр бүр мэдэхгүй. Тэгвэл тэрслүү зураачийн тухай баримтаас та бүхэнд сонирхуулъя.

Өдгөө 54 настай зураачийн аав нь мөн л Хятадын тэрслүү үзэлтэн, яруу найрагч Ай Цин юм. Түүний аав 1928 онд Хятадад урлагийн сургуульд элссэн бөгөөд багшийнхаа буянаар 1929-1932 онд Парист суралцаж, Ренуар, Ван Гог, Оросын Маяковский тэргүүтэй уран бүтээлчдийн бүтээлтэй танилцсан нь үзэл бодол, арга барил нь төлөвшихөд чухал нөлөө үзүүлжээ. Түүний чөлөөт арга барил, дэвшилтэт үзэл бодол нь Ай Вэйвэйд ч нөлөөлсөн нь илэрхий. 1958 онд Засгийн газар Ай Цинийг гэр бүлийнх нь хамт бөглүү тосгонд цөлсөн нь тэдний гэр бүлийнхнийг улам хүчирхэг болгохын зэрэгцээ үзэл бодлыг нь хурцатгасан аж.

Ай Вэйвэй 1978 онд Бээжингийн кино академид элсжээ. Тус сургуулиас алдарт Жан Имоу, Чен Кайже нар төрөн гарсан билээ. Тэрбээр 1981-1993 онд Америкийн Parsons school of design, Art students league of New York-д суралцах хугацаандаа өдөр тутмын хэрэглээний эд зүйлсээр урлагийн бүтээл туурвидаг өөрийн үндсэн хэлбэрийг олсон аж. Залуу зураач шинэ бүхнийг туршихаас гадна мөрийтэй тоглоомд азаа үзэж ч байв. Тэр дундаа тухайн үеийн blackjack-ын аваргуудын нэгээр тодорсон аж. Гэхдээ тэрбээр удалгүй мөрийтэй тоглоомыг орхиж, урлагт бүхнээ зориулахаар шийджээ.

“New York Times”-д түүнийг “Хятадын амьд буй хамгийн алдартай зураач төдийгүй Засгийн газрын шүүмжлэлийн гол бай, халуун сэдэв” хэмээн бичсэн нь бий. Хэрвээ Ай Вэйвэй хүсвэл нэг өдрийн дотор Бээжингээс Германы Мюних хот руу хэдэн зуун контейнер хувцас, бүтээлд нь хэрэгтэй бусад зүйлсийг авчруулчихдаг жишээ олон. 2007 онд гэхэд тэрбээр Германы Кассел хотод үзэсгэлэн гаргахдаа Хятадын өнцөг булан бүрээс 1001 хүнийг авчирч, өөрийн загвараар бүтээсэн хувцсыг өмсүүлж, найман өдрийн турш дизайн, инстолляци буюу өрөг урлагийн бүтээлээ харуулж байв. “Art review” сэтгүүл өнгөрсөн жил “Урлагийн түүхэн дэх хамгийн хүчирхэг 100 хүн” жагсаалтын 13 дугаарт Ай Вэйвэйг нэрлэсэн юм.

Ай Вэйвэй контемпорари уран бүтээлч, гэрэл зурагчин, тэрслүү үзэлтнээс гадна нөлөө бүхий урлагийн шүүмжлэгч, кураторын тоонд ордог. Аав нь хүнд өвчтэй байсны улмаас 1993 онд тэрбээр Америкаас эх нутагтаа буцан ирсэн бөгөөд энэ үеэс Хятадын томоохон зураач, уран бүтээлчдээс ярилцлага авч, судлал, шүүмж бичин, “Хар хав¬тас” (1994), “Цагаан хавтас” (1995) ба “Саарал хавтас” (1997) ном гаргасан нь өнөө ч үнэ цэнээ алдаагүй байна.

Ай Вэйвэй том биетэй, бавайсан сахалтай, ширүүн төрхтэй ч хошин шогийн мэдрэмж өндөр, зөөлөн зантай хүн болохыг нь хамт ажиллаж байсан хүмүүс ярьдаг. Гэхдээ тэрбээр ажлаа хийх үедээ юунд ч туйлын мэргэжлийн ханддаг аж. Эсэргүү зүйл ярьж, олны анхаарлыг татахыг хичээгчдээс тэр тэс өөр. Түүний үзэл бодол, урлагийг салгах боломжгүй ч энэ хоёр ойлголт Ай Вэйвэйгийн хувьд дангаараа байсан ч хүчирхэг үзэл санааг илтгэдэг аж. Лондоны Lissen галерейн захирал Николас Логсдэйл “Ай Вэйвэйгийн бүтээл Хятадын эрх баригчдыг шүүмжилж, чөлөөт үзэл бодол, хүний эрхийг тунхагласан шинжтэй. Үүний сацуу уран бүтээлчийн өөрийн хөрөг ч бүтээлээс нь урган гарч ирдэг. Гэхдээ түүнийг зөвхөн Хятадын уран бүтээлч гэж нэрлэх нь буруу. Тэр бол дэлхийн, тэр тусмаа XXI зууны сод уран бүтээлч” хэмээн “Guardian”-д бичжээ.

Э.Ийнгаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Опозит” хамтлагийн “Болор цом” тоглолтзургаадугаар сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

19/05/2025

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.