Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дэлхийг өөрчилсөн 10 эмэгтэй
Нийгэм

Дэлхийг өөрчилсөн 10 эмэгтэй

Урлаг Урлаг19/08/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_өөрчилсөн_10_эмэгтэй1984862172012-08-19-22-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Клеопатра
 
2000 жилийн турш алдарт Клеопатра хатны тухай цуу яриа яригдаж түүний мэргэн ухаан, холч бодлыг бахдан байдаг. Тэр гоо үзэсгэлэн бас эрх мэдлийн бэлгэ тэмдэг болж олон эмэгтэйчүүдийн үлгэр дууриалал болон түүхэнд мөнхөрчээ.
 
 
Елена
 
Атрей Менелайгийн сүйт бүсгүй Елена бол энэ жагсаалтанд яалтачгүй багтах эмэгтэйчүүдийн нэг юм. Түүний гоо үзэсгэлэн домогт Трой хотыг ч сүйрүүлж чадахаар тийм их хүчтэй байжээ. 
 
 
Жанна д’Арк
 
Жанна д’Арк -энэ бол эр зоригийн дуулал. 100 жилийн турш үргэлжилсэн Францын алдарт дайны (1337-1453) гол баатар нь яалтачгүй Жанна д’Арк билээ. Судлаачдын үзэж байгаагаар "Орлеаны бүсгүй" -н сэтгэлзүйн бэлтгэл нь Английн эсрэг тулалдах хамгийн хүчтэй зэвсэг нь байж чаджээ.
 
 
Индира Ганди
 
Энэтхэг улсын түүхэнд Индира Ганди зөвхөн анхны тэргүүн хатагтай болоод зогсохгүй дэлхийн эв нэгдэл, найрамдлын төлөө ихийг бүтээж чадсан хүний хувьд дэлхийн хаана ч түүнийг хүндэтгэдэг юм.
 
 

Елизавета II

Ерөнхий сайд нар ар араасаа солигдож, дайн ар араасаа цуварч, том гүрнүүд устаж, дэлхийн газрын зураг тэр чигээрээ өөрчлөгдөж байхад Британы хатан хаан болох Елизавета II-ийн монархийн систем ямар ч өөрчлөлтгүй байж байлаа.

 
 
Маргарэт Тэтчэр
 
Маргарэт Тэтчэр улс төрийн албан тушаалд 11 жил байх хугацаанд Их Британы эдийн засгийн өсөлт өмнөх 10 жилтэй харьцуулбал 3-4 дахин өндөр байж аж үйлдвэрийн орны хувьд дэлхийд Японы дараа хоёрт жагсдаг байв. Тэрээр дэлхийн түүхэнд “Төмөр хатагтай” нэрээр алдаршсан юм. 
 
 
Тэрэза эх
 
Түүний гэгээн дүр, энэрэнгүй сэтгэлийн талаар хүн бүр мэдэх байх. Тэрэза эх нь Католик сүмийн гэлэнмаа, "Бурханы хайрыг тунхаглагч цуглаан"-ыг үүсгэн байгуулагчаар дэлхийд танигдсан юм. Ядуу, зовж ядарсан хүмүүсийн төлөө түүний хийсэн ажлууд нь өндрөөр үнэлэгдэж, 1973 онд Темплтон шагнал, 1979 онд Нобелийн шагнал, 1980 онд Энэтхэгийн төрийн дээд шагнал гэх мэт олон шагнал хүртсэн юм.
 
 
Диана гүнж
 
Их Британы ард түмний хувьд зүрх сэтгэлийнх нь гүнж болж чадсан Диана гүнжийг үхэл ч олны хайраас хагацуулж чадаагүй билээ.
 
 
Коко Шанель
 
20 -р зууны загварын ертөнцөд хамгийн тод ул мөрөө үлдээж чадсан эмэгтэй бол яалтачгүй Габриель Бонёр Шанель юм. Тэрээр эмэгтэйчүүдийн хувцаслалтанд хувьсал хийж: богино үсний тайралт, алдарт жижиг хар даашинз болон үнэртнүүд нь High fashion -ний ертөнцөд хамгийн шинэлэг содон байж Times сэтгүүл түүнийг 20-р зууны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтанд оруулсан юм.
 
 
Мэрлин Монро
 
Амьдралаас оньсого мэт алга болсон Мэрлин Монро бүсгүй. Түүнийг өнгөрснөөс хойш 30 жилийн дараа ч ном, ишлэлүүд нь дэлхийн кино ертөнцөд яригдсаар л байна. Тэгэхээр Монро зүгээр нэг гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг байгаагүй юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

T.O.P бүрэн хэмжээний соло цомгоороо эргэн ирнэ

23/03/2026

“Dune” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ

23/03/2026

Дитер Болены концертуудыг цуцалжээ

23/03/2026

Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ

23/03/2026

“Хурд” хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг толилуулна

23/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.