Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Жастин Бейбэр өгөөмөр сэтгэлээ харуулав
Нийгэм

Жастин Бейбэр өгөөмөр сэтгэлээ харуулав

Урлаг Урлаг20/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1745_5788691838880722012-08-20-16-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 
    Барууны нэрд гарсан залуухан оддын нэг Жастин Бейбэр тун энэрэнгүй сэтгэлтэй залуу гэдгээ харууллаа. Учир нь тэр төлөвлөсөн ярилцлагаа хойшлуулан байж буяны үйл хийсэн гэнэ. Тэрээр Маттелын нэрэмжит хүүхдийн эмнэлэгт 75,000 доллар хандивласан байна. Гэхдээ зүгээр ч нэг хандивласангүй, эмнэлгийн зарим хэсэгт засвар хийж, өвчтэй хүүхдүүдэд зориулан ханан дээр гоёмсог зураг зурж өгчээ.

Энэ тухай эх сурвалжийн ярьснаар: Жастин уг хандиваа бэлэн мөнгөөр хийсэн гэнэ. Залуу дуучны хувийн менежер “Жастин их өгөөмөр хүн, хэрэгтэй гэвэл өөрт байгаа бүхнээ хэн нэгэнд өгчих гээд байдаг. Энэ нь нэг талаараа түүний сул тал болох байх” хэмээн хэлжээ.

Жастин анх удаа хандив өгч байгаа хэрэг биш. Тэрээр өнгөрсөн жил Валентины баяр болон Халливуны баяраар эмнэлгүүдэд зочилж, цөөнгүй өвчтөнд хувийн зүгээс бэлэг сэлт гардуулан, туслалцаа үзүүлж байсан юм.

Түүнчлэн кино үзвэр болон театрт очих боломжгүй хэвтрийн өвчтөнүүдэд тэргэнцэр, зөөврийн кино театрт зэргийг бэлэглэж байсан ажээ. Мөн өнгөрөгч зул сарын баяраар нийт 500,000 долларыг буяны үйл ажиллагаанд зориулсан байна. Мөн Канадын Хүүхдийн хандивын санд төлбөрийн чекээр ихээхэн хэмжээний мөнгө шилжүүлж байсан бол Лас Вегасын дунд сургуульд зочлохдоо бяцхан сурагчдад 100,000 долларын бэлэг сэлт авч очиж байжээ.

Энэ бүхнээс харахад Холливудын хамгийн өгөөмөр, хандивлагч хос гэгддэг Брэд Питт, Жоли нар ширүүхэн өрсөлдөгчтэй болсон бололтой. Ямартаа ч өгөөмөр нинжин сэтгэлтэй Жастины буяны хандив жинхэнэ туслалцаа хэрэгтэй хүмүүст хүрэх болтугай.

 
 

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Амстердамаас олдсон зураг Рембрандтынх болохыг тогтоов

05/03/2026

Панч моншийн фэнүүд IKEA дэлгүүрийн сүлжээний чихмэл тоглоомын нөөцийг дуусгажээ

05/03/2026

“Дурлалын ундаа” хошин дуурийг хоёр удаа тоглоно

05/03/2026

Сийлбэртэй ган дөрөө XIX зууны үед холбогдоно

05/03/2026

ФОТО: “Про” театрын уран бүтээл “Түүний буруу” орчин үеийн сэтгэлзүйн драмын жүжгээс

04/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.