Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Mongolian beauty” –ээс эх орноо төлөөлж чадахуйц өв тэгш моделиуд төрөн гарна
Нийгэм

“Mongolian beauty” –ээс эх орноо төлөөлж чадахуйц өв тэгш моделиуд төрөн гарна

Урлаг Урлаг22/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_1834[1]7626577412012-08-21-09-19[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Манай үе үеийн шилдэг загвар өмсөгчдийг төрүүлэн гаргасан загварын анхны агентлаг бол “Шилмэл загвар” ХХК билээ. Тус агентлаг нь цор ганц загварыг зохион бүтээхийн зэрэгцээ манай орны гоо сайхан үнэт зүйлсийг өөрийн орон төдийгүй дэлхий дахинаа сурталчлах Монгол залуучууд, охид бүсгүйчүүдийн мэдлэг боловсрол соёл гоо сайхны мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг. Энэ зорилгынхоо хүрээнд жил бүр “Mongolian beauty”  тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг юм. Энэ удаагийн “Mongolian beauty”  тэмцээний гол онцлог нь модель болон миссийн тэмцээнийг хамтатган нэгэн нэрийн дор хийж байгаа ба бусад моделиудын агентлагуудтай хамтарч илүү өргөн хүрээтэйгээр зохион байгуулж байгаа юм. Тэмцээний бүртгэл 5 сараас эхлэж  150 гаруй модель бүртгүүлснээс шат болгон нарийн шүүлтүүрээр өдгөө шилдэг 27 модель шалгарч үлдээд байна.Оролцогч  моделиуд олон улсын тэмцээнүүдэд тавигддаг зураг авалт, алхаа гишгээ, илтгэх уран чадвар, хэлний мэдлэг гээд олон шалгуурт тэнцэж "Аsian super model contest", "Miss tourism Queen international", "Miss tourism international", "Miss global city pageant", "Miss asia pacific world", "Man hunt international", "Miss global beauty Queen", "Miss bikini international", "Miss all nations"  тэмцээнүүдэд оролцох эрхийн төлөө өрсөлдөх ажээ.  “Mongolian beauty”  тэмцээний финал 8 сарын 29-нд  Богдын музейд болох бөгөөд гадаа тайзан дээр театрчилсан мюзикл хэлбэрээр тавигдахаас гадна олон олон сюрпризүүд үзэгч таныг хүлээж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026

Дахиад л би Зиловын тухай бодох нь…

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.