Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»1920-иод оны хуучны загварууд эргэн ирлээ
Уртын дуу

1920-иод оны хуучны загварууд эргэн ирлээ

Урлаг Урлаг21/08/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
56f8506bc4dcc0abig9892605992012-08-21-11-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ зуны хувцас, загварын чиг хандлагыг загвар зохион бүтээгчид хэрхэн тодорхойлж байгааг та бүхэндээ хүргье.

    Ретро хэв маяг: Энэ оны загварын чиг хандлагыг тодорхойлсон загварын шоу тоглолтуудад ретро хэв маяг эргэн амилжээ. Эмх замбараагүй хэрнээ тансаг 20-иод оны загварууд эргэн ирлээ. Дурсамжийн нэг хэсэг болсон хөвгүүдийн өмд, сул бэлхүүстэй Чарльстон даашинзууд зэрэг хуучны хамгийн дэгжин дүр төрхийг Ральф Лорены шоунд тусгажээ. Мөн Соня Рикелийн спорт загварын хуниастай юбканууд, 1920 оны эхэн үеийн сүлжмэл хувцаснууд, Гуччи, Роберто Каваллийн хийсэн гялалзсан чимэглэлтэй даашинз, график, дүрс ашигласан үдшийн хувцаснуудаас ретро хэв маягийг харж болно. Маш олон загвар зохион бүтээгчид ретро урсгалыг эргэн сэргээжээ. Бас нэгэн нөлөө бүхий ретро хэв маяг бол 1950, 60-аад оны үеийн өвдөг шүргэсэн урт юбканууд юм. Нарийн бэлхүүсийг тодруулж харагдуулах, нарийн бүс, богино хантаазнуудыг Диор эргэн сэргээжээ.

   Луи Виттоны шоун дээр Марк Жейкобс ретро уран сэтгэмжийг гаргаж иржээ. Америкийн загварын муу залуучуудын нэг гэгддэг Жэрэми Скотт илүү дур булаам, секси хүүхнүүдийн дүр төрхийг гаргаж ирсэн байна.
 

 
 
богино хар даашинз


   Мөн шинэ дүр төрхөд оруулсан хөхний даруулга яахын аргагүй үзэгчдийн анхаарлын төвд байлаа. Эдгээр хөхний даруулгууд нь тийм ч задгай харагдахгүй бөгөөд цэвэрхэн дэгжин харуулна.

    Зуны юбканууд:богино дэрвэгэр Энэ зун үзгэн хэлбэртэй, эсвэл сул дэрвэгэр загвартай хуучны юбка эрэлт ихтэй байна. Юбканы тэнцвэртэй хэлбэр нь эмэгтэй хүний биеийн хэлбэрийг тодотгож харагдуулдаг. Нарийн, бариу хэлбэртэй, нарны цацраг мэт нугалаатай, эсвэл бүр өргөн хуниас, нугалаатай юбканууд энэ улиралд Загвар зохион бүтээгч Кристофер Бэйли эмэгтэйчүүдийг хэтэрхий чамин гэмээр харагдуулам эдгээр хэлбэр, загваруудыг шинэ коллекцондоо сонгожээ.

    Үзгэн юбка нь таны биеийг өндөр харагдуулахаас гадна, таны өгзөгийг гайхалтай сайхан харагдуулдаг.

   Хөхний даруулгатай хослуулсан, үзгэн хэлбэртэй юбка, эсвэл шулуун залгамал даашинзууд ч үнэхээр гайхалтай сонголт байна. Гэхдээ өөрийгөө өө сэвгүй бие галбиртай эсэхээ анхаарч сонголтоо хийгээрэй. Проензо Шулер ч юбканы хэлбэрийг шинээр тодорхойлжээ….  А- хэлбэрийн дэрвэгэр юбканууд нь ямар ч биеийн хэлбэртэй бүсгүйд гайхалтай таарч тохирдог юм.

   Зуны өнгөний хослол: шар өнгийн даашинзЭнэ зун бүх загвар зохион бүтээгчид хар, цагаан өнгөнд анхаарлаа хандуулжээ. Хар өнгөтэй холбоотой сайхан мэдээ дуулгахад энэ өнгө зөвхөн өвлийн жавартай хүйтнийг илэрхийлэхээ больжээ. Богино хар даашинзнууд энэ зун таны хувцасны шүүгээнд ноёлох бололтой. Нэвт гэрэлтсэн материалтай, чимэглэл, гар ажиллагаа орсон тансаг хар даашинзуудыг Антонио Ваккарелло уралжээ.

   Мөн эсрэгээрээ ариун цагааны илэрхийлэл, зуны цагаан өнгийг загвар өмсөгчид онцолж байна. Арьсан, сүлжмэл, торгон, даавуун зэрэг янз бүрийн материал ашиглан олон төрлийн загваруудыг гаргажээ. Үүнээс гадна цайвар, усан цэнхэр, энгэсэгний яагаан өнгө, тэнгисийн ногоон, цэцгийн шаргал зэрэг зөөлөн өнгөнүүд энэ зуны хувцасны өнгийг тодорхойлж байна. Хувийн дүр төрх байдлыг тодотгож харагдуулдаг зарим нэг хүчтэй тод өнгөнүүдээс бид тийм амархан уйдахгүй нь бололтой. Эцэст нь хэлэхэд зуныг бид хүн бүрийн дуртай шаргал өнгөөр төсөөлөхгүй орхих боломжгүй юм. Шар өнгө бол маргаан байхгүй энэ зуны гол сонголт байх болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Converse” болон “Swarovski” брэнд хамтарч шинэ загварууд худалдаанд гаргалаа

20/05/2025

“Final Destination” киноны шинэ анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

20/05/2025

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин М.Отгонжаргал олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

20/05/2025

Зураач Ц.Солонго “TERRAIN” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

20/05/2025

ФОТО: Бүжигчин М.Бямбаагийн “Миний ертөнц” бие даасан тоглолтоос

20/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.