Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Адельд найз залуу нь “Будда” бэлэглэнэ
Нийгэм

Адельд найз залуу нь “Будда” бэлэглэнэ

Урлаг Урлаг21/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index3064711282012-08-21-16-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алдартай одууд жирэмсэн болж, хүүхэд төрүүлэх нь томоохон дуулиан байдаг бол үүний дараа тэдний нөхөр, найз залуучууд нь хайртай бүсгүйдээ ямар бэлэг барих нь бас л сонирхол татдаг билээ. Алдарт дуучин Mariah Carey-г өнгөрсөн онд ихэр хүү, охин төрүүлэхэд түүний нөхөр, рэппэр Ник Кэннон 12 мянган фунт стерлингийн үнэтэй алмаз болон биндерьяа шигтгээтэй хүзүүний зүүлт бэлэглэж байсан билээ. Мөн Америкийн жүжигчин Николь Кидманыг өнгөрсөн онд хоёр дахь охиноо төрүүлэхэд нөхөр нь өөрөө загварыг нь зохиосон алмаз болон маргад эрдэнийн шигтгээтэй загалмай хэлбэртэй хүзүүний зүүлт бэлэглэж байсан юм. Харин алдарт дуучин Аделийн найз залуу Саймон Конеки түүнийг амаржсаны дараа 3000 фунт стерлингийн үнэтэй “Будда”-гийн  дүрс бүхий кулонтой алтан хүзүүний зүүлт бэлэглэхээр төлөвлөжээ. Тэрбээр уг зүүлтийг алдарт уран барималч Лэди Марина Каудрейгээс худалдан авсан байна. Дуучин Адель ирэх сард анхны хүүхдээ өлгийдэн авахаар хүлээж байгаа юм.

Б.Анхтуяа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Mrs.M “Super Concert”-оос хасагджээ

08/09/2026

Итан Хоук Довилийн кино наадмаас шагнал хүртэж, шинэ бүтээлээ танилцууллаа

08/09/2026

Алан Камминг гурав дахь жилдээ дараалан “Эмми” хүртлээ

08/09/2026

Bad Bunny “Super Bowl”-ын хагас цагийн шоугаараа “Эмми” хүртлээ

08/09/2026

Селин Дионыг харахын тулд шүтэн бишрэгчид нь Парист хонож байна

08/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.