Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Жүжигчин М.Мөнхчимэг: Кинонд бүтээж буй дүр маань надтай адилхан
Дуу хөгжим

Жүжигчин М.Мөнхчимэг: Кинонд бүтээж буй дүр маань надтай адилхан

Урлаг Урлаг21/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.jpg9998641662012-08-21-16-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Японы уран бүтээлчид хамтран “Багшаа ….Монгол залуусын бэйсболын тэмдэглэл” нэртэй уран сайхны кино хийж байгаа билээ. Тус киноны гол дүрийг бүтээж буй залуу жүжигчин М.Мөнхчимэгтэй хэдэн хором ярилцлаа.

-Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу? Намайг Мөнхчимэг гэдэг. СУИС-ийн жүжигчний мэргэжлээр төгссөн.

-“Багшаа ….Монгол залуусын бэйсболын тэмдэглэл” кинонд бүтээж буй дүрийнхээ  талаар сонирхуулаач?

– Дүрийн  маань нэрийг Солонго гэдэг. Миний бүтээж буй дүр нь бодит амьдралаас урган гарсан  бөгөөд жинхэнэ дүрийн маань эзэн Солонго  киноны туршид бидэнд тусалж байсан нь дүрээ бүтээхэд их дөхөм болсон. Кинонд 20-24 нас хүртэлх дөрвөн жилийн амьдралыг харуулна.

– Өөрийн чинь хувьд дүрээ бүтээхэд юун дээр илүү их анхаарч байгаа вэ?  

-Мэдээж 4 жилийн хугацаа гэдэг бол бага хугацаа биш. Тиймээс нүүр хувиргалт, тухайн хүний сэтгэл зүйн онцлогийг гаргах  гээд анхаарах зүйл олон байгаа. Хамгийн гол нь дүрээ сайн бүтээхийн тулд жүжиглэлтэн дээрээ л их анхаарч байна даа.

– Жүжигчинтэйгээ бүтээж буй дүр нь аль нэг талаараа ойролцоо байх юм бол дүрээ мэдрэхэд их тус дөхөм болдог юм шиг санагддаг. Таны хувьд бүтээж буй дүр чинь өөртэй чинь хэр адилхан хүн байв?

Бүтээж буй дүр маань хөгжилтэй, цайлган, гэнэн эмэгтэйн дүр. Надтай зан чанар болоод насны хувьд ерөнхийдөө адилхан байсан.

-Гол дүрийн эрэгтэй жүжигчин Япон хүн байгаа. Хэрхэн хоорондоо ойлголцож байгаа вэ?

-Эхлээд дохио зангаагаар ойлголцдог байсан. Гэхдээ Японы жүжигчин Ишида Такуяа киноны турш монголоор ярьж байгаа. Би ганцхан хэсгийн зураг авалтанд л япон хэлээр ярьсан.Бие биендээ мэдэхгүй чадахгүй байгаа зүйл дээр нь туслаад л явж байна. Ялангуяа хэлний тал дээр. Үгээ буруу хэлэх хэлж чадахгүй байгаа нөхцөлд зааж засаж өгдөг.  

-Өмнө нь нэлээдгүй олон кинонд тоглож байсан. “Багшаа ….Монгол залуусын бэйсболын тэмдэглэл” өөрийн тань хувьд  хэд дэх кино вэ?

– Гол дүрийн хувьд 4 дэх дүр . Туслах дүрүүд бол олон байгаа.

– Солонго эмэгтэй дүрд тоглооч ээ гэсэн саналыг хэн тавьсан бэ?

-Киноны маань дүрийн шалгаруулалт 3 сард эхлэсэн.Нэг өдөр Г.Бадамрагчаа  найруулагч над руу яриад “Энэ киноны гол дүрд чи л яг тохирох юм шиг санагдаад байна. Хүрээд ир”  гэсэн. Тэгээд л шалгаруулалтанд орж тэнцсэн.

Баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Д.Төгс

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Үзэсгэлэнт гурван дуучны хамтарсан тоглолт болно

23/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлаг YouTube-д 100 сая дагагчтай боллоо

22/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Gorillaz” хамтлагийн шинэ богино кино ирэх долоо хоногт гарна

22/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

О.Ангарагсүрэн: Монголынхоо өв соёлыг өөр нүдээр харах боломжийг бидэнд олгосон

24/02/2026

Атлантад дэлгэсэн орчин үеийн монгол зураг

24/02/2026

Дэлхийн хамгийн том монгол дээл “Чингис хаан” үндэсний музейд олны хүртээл болж байна

24/02/2026

“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээг өргөжүүлэн анх удаа “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” болгон зохион байгуулна

24/02/2026

Завхан аймгийн музейн Угсаатны зүйн танхимд 100 гаруй жилийн өмнөх буу, сэлэм хадгалагдаж байна

24/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.