Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол улсы лимбэдэх урлагийг ЮНЕСКО-д бүртгүүлжээ
Нийгэм

Монгол улсы лимбэдэх урлагийг ЮНЕСКО-д бүртгүүлжээ

Урлаг Урлаг21/08/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
527-13455100949bb02559c1ccdc04big5194011952012-08-21-16-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Манай улсын соёлын өвийг хамгаалах, бүртгүүлэх талаар ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхантай ярилцлаа.


    –ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцид Монгол Улс хэдэн онд нэгдсэн бэ?


    -Уг конвенци нь 2003 онд батлагдаж, манай улс 2005 онд нэгдэн орсноор соёлын биет бус өвийг таньж, тогтоох, хамгаалах хойч үедээ өвлүүлэн, үлдээх талаар ЮНЕСКО-гийн дэмжлэг туслалцаатайгаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд манай байгууллага ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсынхаа нийт есөн өвийг бүртгүүлээд байна. Жишээлбэл:Монгол наадам, хөөмэйн урлаг, бүргэдийн ан, уртын дуу, морин хуур гэх мэт. Мөн яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтанд лимбэдэх урлаг, монгол тууль, биелгээ, цуур хөгжмийн уламжлалт урлаг зэргийг бүртгүүлсэн. Хамгийн сүүлд лимбэдэх урлаг түүний арга барил-битүү амьсгааг бүртгүүлж, зургаан сард батламжаа гардан авлаа.


    –Монгол Улсын түүхэн дурсгалт газруудыг бүртгэсэн тохиолдол бий юу?


    -Дэлхийн өв гэж тусдаа ангилал байдаг. Үүнд Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Увс нуурын ай сав газар, Алтайн хадны сүг зураг зэргийг бүртгүүлж, батлуулсан байгаа. Учир нь Орхоны хөндий бол эртний нийслэл байсан газар. Түүх соёл болон эртний олдворууд нь ч үүнийг баталдаг. Мөн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн баримтат өвийн ангилалд Лу Алтан товч, Монгол Шунхан  Данжуур зэргийг бүртгүүлсэн. 


    -ЮНЕСКО-д бүртгүүлэхэд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?


    -Ангилал тус бүр нь өөр өөр шалгуур болон зарчимтай байдаг юм. Хамгийн чухал нь тухайн өвийн давтагдашгүй онцлогтой үнэт түүхтэй байх ёстой. Мөн тухайн улс, үндэстнийхээ өвийн санд бүртгэгдсэн байх хэрэгтэй. Манай улсын өвийн сангийн бүртгэлийг БСШУЯ /хуучнаар/  хөтөлдөг.


    -Бүртгүүлж буй өвөө зөвхөн нэг улс эзэмших эрхтэй байдаг болов уу?


    -Тийм заалт байхгүй. Бид бүргэдийн ан буюу шувуучлах өвийг Араб, Белги, Чех, Франц, Сири гэр мэтийн арван оронтой хамтран бүртгүүлсэн.


    -Цаашид соёлын ямар дурсгалт өвийг бүртгүүлэхээр зорьж байна?


    -Ер нь бүртгүүлэх соёлын өв дундрашгүй их. Иймд дахиад олон өв баялгаа бүртгүүлэхээр зорьж байна


    -Энэ жил ЮНЕСКО-гийн 50 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд олон улсын чанартай арга хэмжээнүүдэд хэрхэн оролцсон бэ?


    -Өнгөрсөн гуравдугаар сард Хархорин хотод баярын үйл ажиллагаа зохион байгуулсан. Мөн зургадугаар сард Франц улсад байрлах ЮНЕСКО-гийн төв байранд Монгол дээлний театрчилсан шоуг "Монгол Костюмес" төвтэй хамтран  амжилттай зохион байгуулсан. Мөн, ирэх аравдугаар сард "Соёл ба хөгжил" нэртэй форумыг зохион байгуулна. Уг форумын гол зорилго нь урлаг соёлыг эдийн засгийн дэмжлэгтэйгээр баяжуулах болон соёлын тулгамдсан асуудлаар хэлэлцэж, тодорхой асуудлыг шийдвэрлэх юм.


    -Тэгвэл Монгол уран бүтээлчдийн бүтээлийг гадаадад гаргах нөхцөл бүрдэнэ гэсэн үг үү?


    -Аль болох гадаадад гаргах бүтээлийн тоог нэмэгдүүлэхийг зорьж байна. ЮНЕСКО-гоос жил бүр "Соёлын бүтээлч ажиллагааг дэмжих хөтөлбөр" зохион байгуулдаг. Манай төлөөлөгчид уг хөтөлбөрт уран бүтээлээ оруулж болно. Цаашид ийм төрлийн хөтөлбөрт аль болох өргөн хүрээтэй оролцох боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.