Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Мэрайя Кэри кинонд тоглоно
Нийгэм

Мэрайя Кэри кинонд тоглоно

Урлаг Урлаг21/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images9062735492012-08-21-16-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Америкийн хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн  өнгө төрх өвөрмөц дуу хоолойгоороо бусдыг байлдан дагуулж чадсан дуучин Мэрайя Кэри нэгэн шинэ  кинонд тоглох гэж  байгаа талаараа өнөөдөр анх удаа мэдээлжээ.

Түүний тоглох шинэ кино нь “The Butler” нэртэй кино гэнэ. Өдгөө 42 настай нэрт дуучин уг кинонд тоглож эхэлсэн ч киноны талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж. Киноны зураг авалт өнөөдөр Нью-Орлеанст үргэлжилсэн байна.

Тэрбээр энэхүү зураг авалтанд оролцохоор урт хар даашинз өмсөж толгойндоо цэнхэр өнгийн алчуур зүүсэн нь ийнхүү папарацид өртжээ. Зураг авалтынхаа дараа Мэрайя кинонд оролцон тоглож байгаа  хүүхдүүдтэй халуун кофе уусан байна.

Өмнө нь тэрбээр 2001 онд Universall кино компанийн “Glitter” кинонд тоглож  Golden Raspberry-ийн “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагналыг хүртэж байжээ.  Мөн тэрбээр найруулагч Lee Daniels-ийн “Precious” кинонд тоглож байсан ба тухайн үедээ уг кино нь  ашиг орлогоороо Холливуудын нэрт жүжигчин Холли Бэрригийн тоглосон  “Monster"s Ball”-ийг ардаа орхин шуугиан тарьж байсан  аж.

Харин энэ удаагийн түүний тоглож байгаа шинэ кино ирэх 2013 онд нээлтээ хийх  юм байна. Уг Кино АНУ-ын цагаан ордны  алба тэр дундаа сүүлийн 30 жилийн хугацаан дахь тус улсын Ерөнхийлөгчийн үйлчилгээний албаны талаар өгүүлэх гэнэ.

Э. Анхтуяа

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Gus” нэртэй Тираннозаврын араг яс АНУ-д болсон дуудлага худалдаагаар 50.1 сая ам.долларын үнэ хүрсэн нь дээд амжилт болжээ

17/07/2026

“Алунгоо эхийн сургаалын баяр” болно

17/07/2026

Даваагийн Сундуй 15 насандаа “Бишрэлт гүн” цол хүртжээ

17/07/2026

Кэри Маллиган, Билли Айлиш нар “The Bell Jar” кинонд хамтран тоглоно

16/07/2026

Эд Ширан “Номын сан дахь хөгжим” хөтөлбөр санаачилжээ

16/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.