Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Дурлалын сум”-ыг нээнэ
Нийгэм

“Дурлалын сум”-ыг нээнэ

Урлаг Урлаг23/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хошин урлагийн “Өнгөт инээд” нэрээ өөрчлөн “Шилдэг өнгө” продакшн болгон уран бүтээлээ туурвих болсоор багагүй хугацаа өнгөрчээ.

Тэд тайзны уран бүтээл болох “Амьдрал өөрөө хичээл” нэртэй адал явдалт, уянгын жүжгийнхээ нээлтийг МҮЭСТО-нд саяхан хийсэн билээ. Жүжгийн зохиолыг тус продакшны захирал Ц.Хүсэлбаатар бичин найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан жүжигчин О.Бат-Өлзий ажиллаж, гол дүрүүдэд СУИС-ийг энэ жил жүжигчний мэргэжлээр төгсөж буй залуу уран бүтээлчид тоглосон аж.

Жүжигт сургуулиа төгсөж буй ангийн оюутнуудын амьдралыг харуулжээ. Удахгүй тус хамтлагийнхан нэгэн шинэ уран бүтээлийнхээ нээлтийг хийх юм байна. Хайрын түүхээр өрнөх сонирхолтой адал явдал бүхий “Дурлалын сум” кино нь өнөөдрөөс эхлэн кино театруудад гарч эхэлнэ.

Албан ёсны нээлтээ энэ сарын 25-нд “Тэнгис” кино театрт хийхээр болжээ. Энэхүү киноны гол дүрд Гавьяат жүжигчин Б.Туяа, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай, жүжигчин С.Өлзийхүү нар тогложээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026
Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Gucci”-гийн уран бүтээл эрхэлсэн захирал Демна шинэ коллекцоо Миланд танилцууллаа

26/09/2026

“Тамгагүй төр” буюу “Монгол хаан” жүжгийн орос хэл дээрх орчуулгыг Ерөнхий сайд асан С.Баяр хийжээ

26/09/2026

Уран бүтээлч Э.Орхон “On The Way Back Home” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ

26/09/2026

Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр үзэгчдийн танхим, тайз гэрэлтүүлгээ шинэчилжээ

26/09/2026

50 Cent-ийн 19 жилийн өмнө байгуулсан цэцэрлэгт хүрээлэн одоо ч олны хөлд дарагдсан хэвээр байна

25/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.