Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Рок, поп оддын их хуралдай” өнөөдөр болно
Уртын дуу

“Рок, поп оддын их хуралдай” өнөөдөр болно

Урлаг Урлаг25/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_хуралдай_хэвлэл_нүүр9461693172012-08-25-13-00[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол төрийн үндэсний хөгжмийн Их найрал үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Үндэсний хөгжмийн их найрал рок, поп дуучидтай хамтран Соёлын төв өргөөнд наймдугаар сарын 25-нд буюу өнөөдөр 19.00 цагаас “Рок, поп оддын их хуралдай” тоглолтоо хийна. Уг тоглолтод “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, поп хатагтай Т.Ариунаа, “Никитон” хамтлагийн ахлагч Ц.Батчулуун, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, хөгжмийн зохиолч А.Чинбат, хийлч Дээгий нар оролцох юм байна. Соёлын төв өргөөнд ганцхан удаа эгшиглэх уг тололтын хөгжмийг Монгол төрийн их найрал тоглох нь ээ.

Сонирхуулахад, 120 хөгжимчний бүрэлдэхүүнтэй “Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал” байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2005 оны хоёрдугаар сарын 16 өдөр гарч, тус найрлыг Монгол Улсын ҮДБЭЧуулгын “Үндэсний хөгжмийн их найрал”-д тулгуурлан байгуулсан юм. Дээрх зарлигтай холбогдуулан Үндэсний их баяр наадам, нийтээр тэмдэглэх баярын төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, төрийн үндэсний дипломат ёслолын үеэр эгшиглүүлж хэвшүүлэн олон зууны тэртээгээс хадгалж ирсэн үндэсний соёл, төрт ёсны түүхэн уламжлалаа сэргээн тогтоож хэвшсэн юм. Тиймээс, 1962 онд бүрэн хэмжээний хөтөлбөр боловсруулан Үндэсний найрал хөгжмийн концертыг бүтээсэн хугацаанаас  чуулгын Үндэсний хөгжмийн их найрал түүхийн хуудсыг тоолох болжээ.

www.urlag.mn Ayu

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.