Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өнгөрсөн зууны бүсгүйчүүдийн биеийн шивээс
Нийгэм

Өнгөрсөн зууны бүсгүйчүүдийн биеийн шивээс

Урлаг Урлаг25/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
a46b6df2f7139563big9802266442012-08-25-11-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 
Шивээс бол хамгийн эртний урлагуудын нэг юм. Барагцаалбал МЭӨ 3300 оны үед үүссэн гэж эрдэмтэд тодорхойлох нь ч бий. Тиймдээ ч тухайн үеэс хаан, ихэс дээдэс, чинээлэг иргэдийн гоёл байсан гэдэг. Гэхдээ шивээсний урлаг XIX зууны сүүлчээр, XX зууны эхээр хүчээ авчээ.


Нэрт аялагч Жэймс Күүк 1769 онд бичсэнээр шивээс (tattoo) нь тахити үндэстнээс (Австрали тивийн  орчмын эртний үндэстэн) гаралтай. Тэд шивээсийг таттау буюу тэмдэглэх хэмээн нэрлэж ирснээр явцдаа  tattoo болсон гэдэг.


Японы засгийн газар 1870 онд гадаадын шивээсний соёлыг хүлээн зөвшөөрч хуульчилж байжээ. Гэхдээ биеийн шивээс тэр үед хараахан хөгжөөгүй байв. Самурай эрчүүд ихэвчлэн шивээс хийлгэдэг байжээ.


1926 онд АНУ-д, 1946 онд Япон, Англид биеийн шивээс дэлгэрсэн байна. Тэр дундаа бүсгүйчүүд биеийн шивээс хийлгэх нь нэмэгдэж моод болжээ. 1920 онд АНУ-д 200 ам.доллараар биеийн шивээс хийлгэсэн 300 орчим хүн байсан гэсэн баримт байдаг. Дэлхийн II дайны дараа энэхүү урлагийг хиппичүүд (эрх чөлөөг гол уриагаа болгосон тэнүүлчин амьдралтай америк залуус) улам хөгжүүлсэн аж.


1947 онд эмэгтэйчүүдийн бие дээр шивээс хийх нь мөн л 200 ам.долларын үнэтэй байсан. Энэ нь тухайн үед мэдээж хэр баргийн эмэгтэй хийлгэж чадахгүй мөнгөний хэмжээ юм. Гэхдээ чинээлэг эмэгтэйчүүд дэггүйтэж хийлгэх тохиолдол элбэг байв. Энэ нь амьдралынхаа хэв маягийг өөрчилж байгаа илрэл юм.


Мэдээж биеийг бүрхсэн шивээс хуучинсаг үзэлтнүүдэд таалагддаггүй байсан нь тодорхой. Христийн шашны загалмай, загалмайд цовдлогдсон Христ, АНУ-ын төрийн далбаа, шонхор шувуу, могой, үлгэрт гардаг луу зэргийг бие дээрээ “мөнхөлсөн” бүсгүйчүүд хуучинсаг үзэлтнүүдийн доог болох нь ч бий.


Гэхдээ биеийн шивээс жигшмээр зүйл биш гэдгийг 1970-аад оны сүүлчээр барууныхан хүлээн зөвшөөрсөн. Харин мэргэжлийн хүнээр, ариун цэврийг өндөр сахиснаар шивээс хийлгэх нь  таны эрүүл мэндэд халгүй юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026
Нийгэм Урлаг

Төв аймгийн Сэргэлэн сумын хүүхдүүд “Болор эгшиглэн” наадамд тэргүүллээ

01/10/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

29/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жеймс Ганн дараагийн киноныхоо зохиолыг аль хэдийн бичиж эхэлжээ

05/10/2026

Итан Хоук амьдралыг нь өөрчилсөн киногоор “Tape”-г нэрлэв

05/10/2026

Сильвестер Сталлоне 30 гаруй насандаа өөрийгөө батлах гэж хэт зүтгэсэн нь ууртай болгосон гэв

05/10/2026

Контент бүтээгч Lil Puma буюу Д.Ариунсанаа АНУ-ын Сан Франциско хотод буудуулжээ

05/10/2026

Дуурийн дуучин Х.Мягмарсүрэн олон улсын уралдааны тусгай байрт шалгарчээ

05/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.