Уг тоглолтыг нээн саяхан шинээр үүсгэн байгуулагдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл тайзнаа Төрийн үндсэний их найрал өхгжим, ҮДБЭЧ-ын хамт олон, монголын рок, попын оддод баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлж, ҮДБЭЧ-ын захирал Г.Цогтгэрэл “Рок, поп оддын их хуралдай”-г нээсэн юм.
Тоглолтын салхийг хагалан Төрийн үндэсний их найрал хөгжмийн уран бүтээлчид, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Н.Буянбаатарын удирдлаган дор Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын “Сэрсэн тал” хэмээх алдарт аялгууг тоглон “Рок, попын их хуралдай” нээлтээ хийн эгшиглэсэн юм. Эх орны гайхамшигт эд эс бүрийн хөгжмийн аялгуугаар хүний сонорт хүргэсэн эл бүтээлийг тайзнаа эгшиглэхэд үзэгчид халуун дотно алга ташилтаа харамгүй хайрлан уран бүтээлчдэд баяр хүргэн мэндчилсэн. Тайзнаа амилсан гайхамшиг эхлэлээсээ төгсгөл хүртлээ үзэгчдийг байлдан дагуулж, уяраан догдлуулаж, үндэсний гэсэн бахархал, омогшлийг төрүүлсэн билээ.
Монголын ахны хөвгүүдийн “Камертон” хамтлагийн ахлагч, авьяаслаг продюссер, Төрийн соёрхолт дуучин Д.Болд энэ үдшийн хүндтэй зочдын нэг байсан. Тэрбээр Монгол поп урсгалыг бий болгохыг төлөө өөрийн уран бүтээлийг туурвин үндэсний бахархалаараа залуустаа үлгэрлэж яваа рок, попын төлөөлөл болсон чадварлаг уран бүтээлч юм. Тэрбээр тайзнаа “Swarovski” шигтгээтэй, хүннү загварын мөнгөлөг өнгийн монгол үндэсний дээлээрээ гоён гарч ирсэн бөгөөд “Хээрийн салхитай аялгуу”, “Миний хоёр эрдэнэ” дуугаа үндэсний их найрал хөгжмийн 70 гаруй уран бүтээлч, ҮДБЭЧ-ын бүжигчдийн хамт хүргэсэн нь үзэгчдэд монголоо гэсэн омогшил, эцэг, эхээ хайрлах агуу сэтгэлийг мэдрүүлсэн юм
Илүү, илүү гэдэг үг яг л энэ тайзнаа Чинбааг үндэсний их найрал хөгжмийн хамт төгөлдөр хуураа эгшиглүүлэхэд мэдэрсэн юм. Тэрбээр Төрийн үндэсний их найрал хөгжимтэй эхээс унасан цагаасаа хойш эд эсээрээ холбогдсон бөгөөд уран бүтээл эх булаг нь болсон энэхүү хамт олонд олон арван бүтээлээ зориулан бичин хамтран тоглож байсан түүхтэй юм. Түүний аав Гавьяат жүжигчин, хуучирчин С.Батмөнх энэ л чуулгатай амьдралаа холбосон авьяаслаг нэгэн байсан бөгөөд түүний ээж мөн тус чуулгат хөгжимчин байсан гээд Чинбаагын хувьд уг, тоглолтод хүндэтгэл үзүүлэн, үндэсний хөгжим, сурсан эрдэмээрээ омогшин илүүрхсэн үдэш байлаа. Чинбаа энэ л тайзнаас Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын бүтээл “Мандухай цэцэн хатан”-ыг сэтгэл сэргэтэл тоглосон юм. Харин үүний дараа аавдаа зориулсан бичсэн “Уулын сүүдэр аавыг минь дайрахгүй” бүтээлээ эгшиглүүлсэн. Тайзнаа түүний аав Гавьяат жүжигчин, хуучирчин С.Батмөнхийн гэрэл зургийн цомог хөврөн түүний амьдрал, уран бүтээлийн түүхийг өгүүлсэн. Аавыгаа амьд сэрүүн байхад нь түүнд зориулан бичсэн бүтээлээ сонсгож амсан тэрбээр энэ л үдэш дахин энэхүү бүтээлээ эгшиглүүлхэд сэтгэл зүрх нь түүнийг хаан хуурын товчлуур дээр гүйх хурууны хурдыг үл гүйцэн суудлаас нь өндөлзүүлэн байсан билээ. Тэрбээр их найрал хөгжим, аавынхаа тоглодог байсан хуучрын гоцлолын хамт хан хуурын гайхамшигыг мэдрүүлж чадсан учраас үзэгчид тэдэнд алгаа хорстол алга ташилт бэлэглэсэн юм. Тоглолтын уур аьсгалыг оргил цэгт нь хүртэл булгилуулсан Чинбааг тайзнаас буухад үзэгчид дараа хэзээ ийм сайхан бүтээлүүдийг хэзээ ахин дэргэдээс нь сонсох бол оо хэмээн шүүрс алдан өөр хоорондоо ярилцаж байгаа сонсогдов.
ҮДБЭЧ-ын их найрал хөгжимчид домогт “Bee Gees” хамтлагийн "How Deep is your love", “Massachusetts” аялгууг тоглоход Монголын их найрал хөгжимчид гадны бүтээлийн үндэсний хөгжмөөр хэрхэн амилуулж болдогыг мэдэрсэн үзэгчид алга ташилтыг харамгүй бэлэглэсэн. Уг тоглолт “Эко” уриан дор эх дэлхий, ногоон байгалиа хайрлан хамгаалхаар ногоон хивсний ёслолоор эхэлсэн учраас үндэсний их найрал өхгжим рокын хаан Michael Jackson-ы алдарт “Earth song”-ыг тайзнаа амилуулсан юм. Харин дараагийн бэлэг бол рокын хааны алдарт “Billie Jean” бүтээл байлаа. Гадаадын уран бүтээлийн буухиаг алдарт Freddie Mercury-гийн "We are the champions" аялгууг үргэлжлүүлэн дэлгэцэнд “Лондон-2012” зуны XXX олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож медальт байр эзэлсэн тамирчид болон бусад алдарт тамирчдынхаа зургийг үзүүлсэн нь үзэгчдийн сэтгэлийг улам хөөргөөд авав. Тамирчдын зургийг гарахад үзэгчид “Уухай” өргөж, алга ташиж байсан нь олимп дуусаад удаагүй байгаа энэ цаг мөчид тэдний сэтгэлд нуугдсан баярыг улам бүр бадраан монголоо гэсэн омогшлоор дүүргэсэн юм
“Sweetymotion” хамтлагийн охид орчин үеийн загвар бүхий үндэсний дээлээр гоён тайзнаа гарч ирэн “Ингэн тэмээний дуу”-гаа эгшиглүүлсэн. Тэд өмнө нь энэхүү дууг үндэсний их найрал хөгжмийн цөөхүүлтэй хамтран дуулж байсан бөгөөд анх удаа тайзнаа 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Төрийн их найрал хөгжимтэй хамтран дуулж байгаадаа өөрсдийгөө азтай уран бүтэлчид хэмээн баярласан сэтгэлээ тайзнаа хуваалцсан юм. Хэдийгээр тэд нэг л уран бүтээл толилуухараа тус чуулгын уран бүтээлчидтэй хамтарн бэлтгэл хйисэн байсан ч энэ удаад тэдэнд гэнтийн бэлэг болгон тайзнаа хөгжимгүйгээр “Бүүвэйл хорвоо” дуугаа дуулан үзэгчдээс
Монголын рок, поп урлагт хэдийнээ өрийн гэсэн байр суурийг эзлэсэн поп дива Сараа, Наран нар энэ үдшийг чимэн өөрсдийн уран бүтээлээ толиулсан. Зууны манлай эстрадын дууичн Сараа “Аргагүй Монгол аялгуу” тоглолт дээрээ үндэсний их найрал хөгжимтэй хамтран тоглож байсан бөгөөд энэ удаа тайзнаа “Ихэр саран”, “Тэр намайг дурсдаг бол уу”, “Зүүдний говь”, “Аргагүй Монгол аялгуу” дуунуудаа хүргэн үзэгчдийг уяраасан юм. Поп дива Наран “Нутгаа санахуй”, “Аавдаа үнсүүлэхийн жаргал” хэмээх хоёр уран бүтээлээрээ бэлэг барьсан. Үндэсний дээлээрээ гоёсон поп дива нарын хамт тайзнаа ҮДБЭЧ-ын бүжигчид бүжсэн нь тэдний уран бүтээлийг чимэн эх орон нутаг усаараа бахархах сэтгэлийг төрүүлж байлаа.
Сонгодог урлагийг рок, поп урлагтай хослуулан өөрийн уран бүтээлээ туурвин монголдоо төдийгүй дэлхийд нэрээ гарган яваа авьяаслаг хийлч Дээгий энэ үдэш Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Жанцанноровын Н.Жанцанноровын “Сэтгэлд шингэсэн тал” аялгууг гоцлон хүргэсэн. Мөн “Монголын номер нэг гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгийн үндэсний их найрал хөгжимтэй хослон Төрийн шагналт, нэрт хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын “Адуучин” аялгууг лимбэний гоцлолын хамт хүргэсэн юм. Тэрбээр “Адуучин” аялгуугаар дамжуулан монгол эрийн бахархалыг үзэгчдийн сэтгэлд үлдтэл нь буулгасан бөгөөд түүнийг дахиулах гэсэн олны алга ташилт удтал үргэлжилсэн. Түүнчлэн “Харанга” хамтлагийн бөмбөрчин Пүүжээ үндэсний их найрал хөгжимтэй хоршин рок, попын оддын ард тоглосон нь үзэгчдийг байлдан дагуулж чадсан юм.
“Рок, попын их хуралдай” тоглолтод “Харанга” хамтлагийн Х.Лхагвасүрэн, “Чингис хаан” хамртлагийн ахлагч Жаргалсайхан нар хүрэлцэн ирэхээр уригдаад байсан ч гадаадад тоглолтоор явж таарсан учраас ирж амжсангүй хэмээн энэ үдшийн хөтлөгчөөр ажилласан “UBS”-ыни хөтөлөгч Э.Гантулга үзэгчдэд бяцхан тайлбар хийсэн. Гэхдээ тус чуулгын уран бүтээлчид тэдний уран бүтээлийг тайзнаа амилуулахаар хэдийнээ бэлтгэлээ базаагаад байсан тул “Аварга зээрд” дуу эзэнгүй эгшиглэн үзэгчдэд хүрсэн.
Үндэсний их найрал хөгжим баугуулагдсаны 50 жилийн ойд зориулсан “Рок, поп оддын их хуралдай” тоглолт нэрт хөгжмийн зохиолч З.Хангалын “Салхит шувуу” симфони найраглал болон тоглолтод чулсан рок, попын оддын “Халуун элгэн нутаг” дуугаар өндөрлөсөн юм. Ийнхүү ахиж хэзээ ч тохиохгүй энэ сайхан үдшийг үзэгчдийн халуун алга ташилт дор, уран бүтээлчдийн монголоо гэсэн омогшлыг мэдрүүлсэн гайхалтай тоглолтын гэрч болсон юм.