Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Шинэ үе” продакшнынхан шилдэгийн шилдэг байлаа…
Нийгэм

“Шинэ үе” продакшнынхан шилдэгийн шилдэг байлаа…

Урлаг Урлаг04/09/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_үе_азгүйтэл2824551952012-09-03-01-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Шинэ үе” продакшны “Азгүйтэл чи баяртай” инээдмийн шоу тоглолт МҮЭСТӨ-нд өдөр бүр хоёр удаа тоглогдож байгааг дуулаад өөрийн эрхгүй үзмээр санагдаж гэр бүлийн хамтаар үзэхээр боллоо. Би өдөр эрт очиж билетээ авсан ч 19:00 цагийнх нь дууссан байлаа.  Тэгсэн хэдий ч тоглолтын үзэхсэн гэсэн сэтгэлдээ хөтлөгдөж оройны 21:30 минутынх нь билетийг авч харьлаа. Орой тоглолтын цагийг догдлон хүлээсээр 20:50 минутад гэрээсээ гарсан ч  замын түгжрэл нь бага байдаг цаг болохоор шулуухан давхисааар 21:10 минутанд МҮЭСТӨ-н гадаа ирсэн байлаа. Дотогш ортол заал дүүрэн хүмүүс элдэвийг ярилцсаар зогсоцгоож байлаа. Учир нь тэдний 19:00 цагийн тоглолт арай тараагүй байсан ажээ. Удалгүй тоглолт нь дуусаж бид танхимд орж суудлаа эзэлцгээлээ. Үзэгчид суудлаа эзлэх зуур “Шинэ үе” продакшны жүжигчин Сөрөлтийн шинэ уран бүтээл “Аавдаа” хэмээх сайхан дуу уянгалж сэтгэлд нэг л дулаахан мэдрэмжийг төрүүлж эхэлсэн юм. Удсан ч үгүй тоглолт эхэлж “Шинэ үе” продакшны захирал Ариунболдын нэг л дотно мэндчилгээ танхимд байрлуулсан өсгөгчөөр дамжуулан үзэгчдийг тухлан сууж саатан үзэхийг уриалж тус продакшны гоо үзэсгэлэнт жүжигчин охид дуу хуур,  бүжиг наадмаар үзэгч бидний хүлээлтийг тайлсан юм.

Тоглолт үндсэн найман хэсгээс бүрдсэн байсан бөгөөд өнөөгийн хүмүүс бидний амьдралын бүх л нарийн ширийн зүйлсийг багтаасан гайхалтай үзүүлбэрүүд байсан юм. Үнэхээр “Шинэ үе” продакшны “Азгүйтэл чи баяртай” инээдмийн шоу тоглолтын үзүүлбэрүүд нь “Их хотын замын түгжрэл”, “Эхнэр нөхрийн нандин харилцаа”, Эцэг хүүгийн ариун барилдлага”, “Анд нөхдийн үнэнч сайхан сэтгэл”, “Амьдралын зовлон жаргал” гэсэн олон сайхан зүйлсийг багтааж бид бүхний уйтгар гуниг, зовлон жаргал, харамсал харууслыг хэсэгхэн хугацаанд мартагнуулж ухаарал бодрол хайрласан юм.

Үнэхээр урлагийн бүх л төрлийг нэгтгэж чадсан гайхалтай үзүүлбэрүүдээс бүрдсэн “Шинэ үе” продакшны “Азгүйтэл чи баяртай” инээдмийн шоу тоглолт нь тэднийг монголын хошин урлагийн шилдэгийн шилдэг хамтлаг гэдгийг батлан харуулсаар бүтэн 02 цаг 30 минут үргэлжилсэн юм.

Бид гэрийн зүг явах замдаа яагаад монголын хошин урлаг тэр дундаа “Шинэ үе” продакшны бүтээлүүд ийм гайхалтай байдаг байнаа хэмээн өөр өөрсдийн төрж буй сэтгэл мэдрэмжээрээ ам уралдан ярилцсаар үдшийн 24:40 минутанд гэртээ орж ирэн амарцгаасан юм.

Ийнхүү гайхалтай тоглолтыг үзчээд амрах гээд хэвтсэн миний сэтгэлд Монголд урлагийн төлөө амь амьдралаа зориулж байгаа хүмүүс гэвэл хошин урлагийнхан мөнөөсөө мөн юм байна гэсэн бахархам сэтгэгдэл төрж байсан юм.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…

www.urlag.mn

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.