Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хоёр ертөнцийн буудал”-д саатаарай
Нийгэм

“Хоёр ертөнцийн буудал”-д саатаарай

Урлаг Урлаг06/09/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_ертөнцийн_буудал8357929142012-09-06-17-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“ТВ Коктейль” хамтлагийнхан тун удахгүй анхны драмын жүжгээ өлгийдөн авах гэж байна. Тэд энэ сарын 8-нд 19.00 цагт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт “Хоёр ертөнцийн буудал” Францын жүжгийг толилуулахаар товоо зарлажээ.

Тэд Францын Элчин сайдын яамнаас эл жүжгийг тайзнаа тавихаар албан ёсоор зөвшөөрөл аван монголд анх удаа тайзнаа толилуулахаар болсон юм. Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн эл жүжгийн найруулагчаар Б.Сэнгэдорж ажиллажээ. Тэрбээр “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Адам”, “Бодлын хулгайч” зэрэг киног найруулсан авьяаслаг уран бүтээлч билээ. Жүжгийн гол дүрд тус хамтлагийн Н.Цэнд-Аюуш, А.Өнөржаргал, Э.Цолмонбаяр, Д.Энхбаяр болон Амбий буюу Ц.Батхуяг тоглох юм байна.

“ТВ коктейль” хамтлаг өөрсдийн уран бүтээлийн стиль имижийг эрс өөрчилж энэхүү жүжгээ үзэгчдэдээ барихаар зэхээд байгаа юм.

Амьдрал бол чамд өгсөн бэлэг… Хэн хаанаас өгдөгийг, талархаж түүнийг таашаахгүй хайнга явбаас хэрхэн буцааж авч болдог тухай та энэ жүжгээс үзэхээс гадна олон олон ухаарлыг олох нь ээ. Тэр ч утгаараа сонгодог жүжиг анх тавьж байгаа “ТВ коктейль”-чид классик орчинг бүрдүүлэхээр УДБЭТ-ын алтан тайзыг сонгосон гэнэ. “Хоёр ертөнцийн буудал” сонгодог жүжиг энэ сарын 18 хүртэл үзэгчдийн хүртээл болох тул та яараарай.

Г.Даша

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Галт шувуу” хүүхдийн урлагийн наадам болно

15/10/2026
Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гоо сайхны олимп”-д монголчууд амжилттай оролцжээ

17/10/2026

Өнөөдөр жүжигчин, найруулагч Б.Амарсайханы төрсөн өдөр

17/10/2026

ФОТО: “Намайг дагуулаад яваач” драмын жүжгийн дүрүүд

17/10/2026

Сэмюэл Л.Жексон “Pulp Fiction” киноны алдарт монологоо 32 жилийн дараа ч цээжээр санадаг

16/10/2026

Туркийн загвар өмсөгч Дилхан Диврикли “Mister Global 2026” тэмцээний ялагч боллоо

16/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.