Хэд хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Митт Ромни залуу сонгогчдыг өөртөө татахын тулд дэлхий даяар хит болоод байгаа "Gangnam Style" -ийг "бүжиглэлээ” гэсэн видео бичлэг интернетэд тавигдан олны сонирхлыг ихээр татсан билээ.
БНСУ-ын реппер PSY-ын “Gangnam Style” дуу нь алдарт дуучин Лэди Гагагийн бүжгийн хэмнэл, элемент, хэв маягийг илүү хошин хэлбэрээр дүрсэлснээрээ дэлхийн хөгжмийн урлагт цоо шинэ өнгө төрх нэмж, дэлхий даяар хит болон, биллбоардын K-pop чартыг тэргүүлсээр байна.
Тэгвэл дэлхий нийтийн сонирхлыг татаад байгаа энэхүү дуу бүжгийг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Митт Ромни ч кампанит ажилдаа ашиглахаа мартсангүй.
Түүний бүжиглэж буй цоглог бичлэгийг үзсэн сонгогчид нь янз бүрээр хүлээн авчээ. Зарим нь жинхэнэ бодит Ромни биш америкийн телевизийн Жэй Леногийн инээдмийн шоу хөтөлбөрөөр Митт Ромнигийн багийг өмссөн залуу бүжиглэж, үзэгчдийг хөгжөөсөн хэмээн үзэж байхад зарим нь Ромни биетээрээ мөн, түүнийг дэмжинэ гэлцэж байна. Хэрэв тэр өөрөө үнэхээр мөн бол SO COOOOOOL!….
Үүнээс улбаалан манай ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил хэрхэн явагддаг билээ гэж сэргээн санахыг оролдлоо. Гэвч толгойд төсөөлөгдөх тоймтой зураглал алга.
Элбэгээ Ерөнхийлөгч маань энэ Митт Ромни шиг ингээд бүжиглэчихсэн бол реклам нь хэзээ ч мартагдахгүй байсан байх даа гэж бодогдлоо, Ромнигийн оронд өөрийн ерөнхийлөгчөө бүжиглэж байгаагаар төсөөлөхийг оролдлоо, ХӨГЖИЛТЭЙ САНАГДАВ…
Энэ америкчууд гэж сонин нөхдүүд шүү, “том” “жижиггүй” марзагнаж байдаг, нэг бодлын нээлттэй гоё ч юм шиг… Харин манай “томчууд” бол үнэн “чухал” царай гаргаад л, бүх зүйл нь албаны өнгө аястай, дуу хоолой нь хүртэл даргын стайльтай…
Буцаад Ганнам стайль руугаа орцгооё. Ингээд нэгэн дэлгэрэнгүй тайлбарыг толилуулья.
Энэ оны 7-р сарын дундуур цацагдсан цагаасаа хойш Youtube-д өнөөдрийн байдлаар 120-аад сая Views-ийг аваад байгаа уг дууг хаа сайгүй л ярьж, аялсан хүмүүс байх болжээ. Уг дуучин нь их этгээд стильтэй, царайлаг хөвгүүд охид, уянгалаг дуучид багширсан Korean Pop урсгал дунд тэс хөндлөн, царай муутай хэрнээ хурц үг хэллэг, өвөрмөц бүжгээрээ онцгойроод буй.
Убба гэдэг үгийг тайлбарлах илүүц бизээ. Каннам гэдэг нь Хан мөрний өмнө талд орших Сөүлийн тансаг дүүрэг, өндөр үнэтэй ресторанууд, гоо сайхны мэс заслын эмнэлгүүд, тасарцан үнэтэй брэнд дэлгүүрүүд, том талбайтай галзуу үнэтэй орон сууцнууд, өндөр төлбөртэй хувийн болоод улсын дунд сургуулиуд, төрөл бүрийн дамжаа курснууд, банк санхүүгийн байгууллагууд бөөгнөрсөн газар байдгийн. Солонгост боловсролын төлөө үхэлддэг тул хүүхдээ Каннамын сургуульд оруулахын төлөө өндөр үнэтэй хороололд байр авахаар зүтгэдэг (ойрхон дүүрэгт амьдарч байж л тухайн сургуульд элсэх боломжтой), Каннамд амьдарна гэдэг хүүхдийнхээ ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт, Каннамд амьдарна гэдэг нэр төрийн баталгаа, Каннамын дэлгүүр хэсэж, Каннамын эмнэлэгт үзүүлж, Каннамд хооллон, Каннамд оршин тогтнох нь зарим нэгэн хүмүүсийн амьдралын туйлын зорилго болсон байдаг. Энэ дуунд иймэрхүү хандлагыг ёжилж далдуур чимхэх санаа агуулсан юм шиг байналээ.
Каннамын гол гудамжаар алхаж явахад хамгийн дэгжин, фэйшнлэг, ганган охид залуус хөлхөж байдаг. Бас хамгийн царайлаг, нуруулаг, баян хүмүүсийг ч тэндээс олж харж болно.
Дууны утгачилсан орчуулга:
Уббан Каннам стайл
Чи бол ийм бүсгүй
Өдрийн цагаар дөлгөөхөн, нүдэнд дулаахан бүсгүй
Өрнийн заншлаар кофе шимэн амардаг дэгжин бүсгүй
Үдшийн цагаар зүрх нь шатдаг халуухан бүсгүй
Үзэмж төрхөөр нь доторхийг нь таньшгүй оньсого шиг бүсгүй
Би бол ийм залуу
Цаг эрт байхад чам шиг л дөлгөөхөн, хүнлэг залуу
Цай кофег халуун дээр нь залгилдаг сүртэй залуу
Үдэш болохоор зүрх нь тэсэрдэг сүпер залуу
Үнэн шүү би ийм л залуу
Дахилт
Сайхан шүү чи, хайр булаам
Тиймээ чи, хэй, чи шүү чи
Ингээд хоёулаа энэ шөнийг дуустал цугтаа байхуу?
Каннам стайл
Уббан каннам стайл
Хэй сээгсий лэйди
Чи бол ийм бүсгүй
Төлөв даруухан ч зад шоудаж чаддаг бүсгүй
Тохироо нь бүрдвэл үсээ задгайлаад бүждэг бүсгүй
Халхалж нуусан ч хамгаа дэлгэснээс илүү сээгсий бүсгүй
Харц өндөр, мэдрэмж сайтай чамин бүсгүй
Би бол ийм залуу
Томоотой юм шиг хэрнээ балай авч чаддаг залуу
Тохироо нь бүрдсэн үед галзуурч чаддаг залуу
Булчин шөрмөснөөс илүү оюун бодол нь хөгжсөн залуу
Би чинь ийм л мундаг залуу
<Дахилт>
Харайж байгаагийн дээгүүр нисэж байгаа хүн
бэйби бэйби
Хараарай би ч овоо юм мэддэг залуу шүү
бэйби бэйби
You know what I’m saying
Уббан Каннам стайл
Энэхүү хөгжмийн ертөнцийн сүүлийн үеийн моодноос үл хоцрон Монголын драмын урлагийн хамгийн отгон гэгдэх “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлч, жүжигчин Г.Алтаншагай Солонгосын дуучин, реппер Парк Жае Саны "Ганнам стайль" дууг өөрчлөн “Агаа нь Ганган стайль” хэмээх монгол хувилбарыг дуулсан нь олны сонирхлыг ихэд татлаа.
Үүнээс гадна хүүхэд хөгшидгүй ганнам стайльдсан бичлэг нетээр дүүрэн байна. Дэлхий тэр аяараа “Gangnam style”-иар амьсгалж байна. G A N G N A M S T Y L E…
Д.Мягмарсүрэн