Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Буудлагынхан Дэлхийн Оюутны аваргаас хоёр алт, гурван хүрэл медаль хүртээд байна
Дуу хөгжим

Буудлагынхан Дэлхийн Оюутны аваргаас хоёр алт, гурван хүрэл медаль хүртээд байна

Урлаг Урлаг09/09/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
buudlaga-32518599722012-09-09-12-36[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн Оюутны аварга шалгаруулах буудлага спортын IV дэх удаагийн тэмцээн ОХУ-ын Казань хотноо есдүгээр сарын 4-9-ны өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд 30 гаруй орны 500 орчим буудлагын оюутан тамирчид ганцаарчилсан болон багийн төрөлд нийт 102 багц медалийн төлөө онч сорин өрсөлдөж байна.  Манай улсын хувьд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд шигшээ багийн дасгалжуулагчаар ОУХМ М.Энхсайхан ажиллаж байна.

Тэмцээний эхний өдөр (09.05) эмэгтэйчүүдийн 10 метрийн 40 сум буудах хийн урт бууны төрөлд ХУИС-н оюутан, “Грейт Парагон” группийн тамирчин ОУХМ Г.Нандинзаяа түрүүлж, алтан медаль хүртсэн бол багийн төрөлд (ОУХМ Г.Нандинзаяа, ОУХМ О.Янжинлхам, ОУХМ Я.Заяа) мөн оюутны дэлхийн аварга болсон.

Тэмцээний хоёр дахь өдөр (09.06) эмэгтэйчүүдийн гар бууны 25 метрийн хурдан буудлагын (rapid) ганцаарчилсан төрөлд ОУХМ Т.Баярцэцэг хүрэл, багийн төрөлд (ОУХМ Т.Баярцэцэг, ОУХМ Т.Гантуул, спортын мастер Д.Энхзул) дахин хүрэл медаль хүртсэн.

Тэгвэл тэмцээний дөрөв дэх өдөр буюу өчигдрийн (09.08) тэмцээнд эмэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн дасгалд ОУХМ О.Янжинлхам шигшээ наймд шалгарч, улмаар хүрэл медалийн болзол хангалаа. Энэ төрөлд Голландын тамирчин оюутны дэлхийн аварга болсон бол (681.4), Швейцарийн тамирчин мөнгөн медаль хүртэж (678.2), ОУХМ О.Янжинлхам (675.5) удаалсан байна.. ОУХМ О.Янжинлхамын хувьд шигшээ наймд 578 оноогоор наймдугаар байраар шалгарсан ч, амжилттай буудсанааар Солонгос, Иран, Австрали зэрэг тамирчдыг ардаа орхин хүрэл медаль хүртжээ.

Дөрвөн өдрийн дараах байдлаар медалийн тоогоор ОХУ (9 алт, 3 мөнгө, 1 хүрэл), БНСУ (4+5+1), Францын (2+5+1) багууд тэргүүлж байна. Манай улсын хувьд хоёр алт, гурван хүрэл медаль хүртээд байна.

Тэмцээн өнөөдөр өндөрлөнө.

Монголын Буудлага сдортын холбоо

хэвлэл мэдээллийн алба

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дакота Жонсон, Тейлор Свифт нар бие биенийхээ бүтээлч сэтгэлгээг хүндэлдэг гэв

25/09/2026
Дуу хөгжим Урлаг

Оззи Осборны сүүлчийн тоглолтыг харуулсан “Back to the Beginning” киноны трейлер цацагджээ

25/09/2026
Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр Уилл Смитийн төрсөн өдөр

25/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Уран бүтээлч Э.Орхон “On The Way Back Home” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ

26/09/2026

Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр үзэгчдийн танхим, тайз гэрэлтүүлгээ шинэчилжээ

26/09/2026

50 Cent-ийн 19 жилийн өмнө байгуулсан цэцэрлэгт хүрээлэн одоо ч олны хөлд дарагдсан хэвээр байна

25/09/2026

Том Хиддлстон “Tenzing” киноныхоо төлөө Эверестэд аялсан тухайгаа ярьжээ

25/09/2026

Дакота Жонсон, Тейлор Свифт нар бие биенийхээ бүтээлч сэтгэлгээг хүндэлдэг гэв

25/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.