Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Шекспир”-ийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн та бидний “мэдэхгүй“ 10-н кино
Уртын дуу

“Шекспир”-ийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн та бидний “мэдэхгүй“ 10-н кино

Урлаг Урлаг13/09/2012Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-ийн_зохиолоос507170312012-09-13-10-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Театр” хэмээх их айлын суурийг тавилцаж, дэлхий дахинаа нэрээ дуурсгасан Английн их зохиолч, яруу найрагч Уильям Шекспирийн зохиол бүтээлүүдийг уншаагүй, дэлгэцнээ амилсан кинонуудыг нь шимтэн үзээгүй хүн ховор биз ээ.


“Ромео Жульета хоёр”, “Дурласан Шекспир” зэрэг “сонгодог” кинонуудаас гадна суут зохиолчийн бүтээлүүдээс сэдэвлэн бүтээсэн та бидний бараг л мэдэхгүй 10 киног дэлгэн нийтэлсэн сонирхолтой нийтлэлийг хүргэж байна. Магад эдгээр киног үзэж амжаагүй бол үзээрэй, бас зохиолыг нь хараахан уншаагүй бол уншихыг санал болгож байна.

1. “The Lion King” / “Hamlet” ба “Macbeth”

1994 онд хүүхэд багачуудын хүртээ болж анхных нь анги гарч байсан “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны зохиолыг Христийн ариун сударт гардаг Жозеф ба Мөүзес нар болон Английн алдарт зохиолч Уильям Шекспирийн “Гамлет” ба “Макбет” зохиолоос сэдэвлэн бүтээжээ.


1988 оноос хүүхэлдэйн киног бүтээх ажил эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд 3D хувилбараар дахин гарсан нь нилээд амжилттай болсон тул  2013 ондоо багтаан “Уолт Дисней” ба “Пиксар анимэйшн” нар хамтран “Monsters Inc.”, “Finding Nemo”, “The Little Mermaid”, “Beauty & the Beast” бүтээлүүдээ 3D форматаар гаргахаар болжээ.

2. “10 Things I Hate About You” / “The Taming of the Shrew”

“Touchstone” продакшны дэлгэцийн бүтээл “Чамайг үзэн ядах 10 шалтгаан” кино 1999 онд гарч байсан бөгөөд Шекспирийн “Зөрүүд хүүхнийг номхотгосон нь” хошин жүжгийн орчин үеийн хувилбар ажээ. Гол дүрд Жулия Стайлс ба Хит Лэжер нар тоглосон юм байна. 

3. “The Bad Sleep Well” / “Hamlet”

Японы нэрт кино найруулагч Акира Куросава “Муу санаатнууд амьд үлддэг юм” хэмээх анхны киногоо 1960 онд хувийн зардлаар босгож дэлгэцнээ тавьсан нь суут зохиолч Шекспирийн “Гамлет” эмгэнэлт зохиолоос сэдэвлэсэн байсан гэдэг.

4. “She’s The Man” / “Twelfth Night”

Нэрт жүжигчид болох Аманда Байнс, Чэннин Татум нарын тоглосон “She’s the Man” киног мэдэхгүй хүн бараг үгүй биз ээ. Тэгвэл 2006 онд үзэгчдийн хүртээл болж байсан эл бүтээлийн зохиолыг “Арванхоёр дахь шөнө” зохиолоос санаа авч бүтээсэн гэдэг. 

5. “Get Over It” / “A Midsummer Night’s Dream”

Дэлхий дахинаа нэрээ дуурсгасан их зохиолчийн “Зуны шөнийн зүүд” хэмээх бүтээлээс сэдэвлэн дэлгэцнээ амилсан “Get Over It” кино Шекспирийн зохиолоос санаа авч бүтээсэн та бидний мэдэхгүй гэгдэж буй удаах дэлгэцийн бүтээл болжээ. Кино 2001 онд гарсан ба гол дүрд Бен Фостер, Көрстень Данст, Мелисса Сэйжмиллер нарын тэргүүтэй жүжигчид тогложээ.

6. “My Own Private Idaho” / “Henry IV”

“Матрикс” киноны од Киану Рийвс ба Ривер Финикс нарын гол дүрд нь тоглосон “Миний Айдахо” кино зохиолыг Шекспирийн “Хенри IV” түүхэн жүжгийн хэд хэдэн үзэгдлээс сэдэвлэсэн ба кино 1991 онд үзэгчдийн хүртээл болж байсан юм. Жүжгийн зохиолыг 1597 оны үед бичсэн гэж таамагладаг ажээ.

7. “Deliver Us from Eva” / “The Taming of the Shrew”

Америкийн реппэр Л. Л. Күүл Жэйгийн тоглосон эл кино 2003 онд гарч байсан бөгөөд №2 киноны нэгэн ижил зохиолоос буюу “Зөрүүд хүүхнийг номхотгосон нь” жүжгээс сэдэвлэжээ.

8. “Forbidden Planet” / “The Tempest”

Огторгуйн уудамд, “Дэлхий”-гээс өөр гараг дээр өрнөх үйл явдалтай дэлхийн анхны зөгнөлт кино болох “Хориотой ертөнц” киног “Metro-Goldwyn-Mayer” кино компаний найруулагч Фред МакЛеод Вилкокс (1907 – 1964) найруулж 1956 онд дэлгэцнээ гаргажээ. Зохиол нь Шекспирийн “Тэмпест” жүжгийн зохиол бөгөөд энэ нь Шекспирийн сүүлийн уран бүтээлүүдийн нэг байсан юм.

9. “Pocahontas” / “The Tempest”

“Уолт Дисней” пикчерсийн дахин сэргэлтийн үечлэлийн сонгодог бүтээлийн нэг болох “Покахонтас” хүүхэлдэйн киног Ребека Рольф буюу Поканхонтас хэмээх түүхэн хүнээс сэдэвлэсэн гэж үздэг ч Шекспирийн “Тэмпест” жүжгээс санаа авч хийсэн нь үнэнд ойр гэнэ. Тухайлбал, зохиолд гардаг Миранда ба Фердинанд болон хүүхэлдэйн киноны Покахонтас ба ахмад Жон Смит нарынх учралыг онцолж болох юм.

10. “A Thousand Acres” / “King Lear”

Америкийн зохиолч Жэйнь Смайлигийн 1991 онд бичиж байсан бест-селлэр “A Thousand Acres” зохиолоос сэдэвлэсэн эл кино 1997 онд үзэгчдийн хүртээл болжээ. Харин Жэйнь энэхүү зохиолоо Шекспирийн “Лир Ван” эмгэнэлт зохиолын орчин үеийн хувилбар болгон бичиж байсан гэнэ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн загвар, соёлын шинэ үзэгдэл “Labubu”

22/05/2025

Шүтэн бишрэгчид “Oasis”-ын аялан тоглолтыг үзэхийн тулд нэг тэрбумыг зарцуулна

22/05/2025

“Стрижи” баг уран нислэгийн үзүүлбэр үзүүлнэ

22/05/2025

Энэтхэгийн зохиолч Бану Муштак олон улсын Бүүкерийн шагнал хүртлээ

22/05/2025

П.Лхагвадуламын уран бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртжээ

22/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.