Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзвэр»“Бөмбөгөр ногоон”-ы нээлтийг “Үнэн” жүжгээр хийж байжээ
Үзвэр

“Бөмбөгөр ногоон”-ы нээлтийг “Үнэн” жүжгээр хийж байжээ

Урлаг Урлаг13/09/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_ногоон1709896482012-09-13-15-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
“Үзмэр амилах цагаар” булангаараа Монголын театрын музейтэй хамтарч танай улсын театр, чуулгуудын түүхэн дэх онцлох үйл явдлуудын талаар тус музейн сан хөмрөг дэх үзмэрүүдийг тайлбарлах замаар хүргэж эхэлсэн билээ. Энэ удаа Монголын театрын гал голомт “Бөмбөгөр ногоон”-ы нээлтийг хийж байсан ‘Үнэн” жүжгийн талаар бэлтгэлээ.

1931 онд Улсын төв театр “Бөмбөгөр ногоон”-ыг байгуулж, зохиолч С.Буяннэмэхийн “Үнэн” хэмээх жүжгийн бяцхан үзэгдлийг дуу хөгжимтэй найруулан тавьсан аж. Уг жүжигт үг цөөн, үйл явдал нь зөн, бэлгэ тэмдгийн чанартай байжээ. Утга санаа нь ард олныг феодалын дарлалаас ангижруулахын төлөөх тэмцлийн тухай юм байна. Үүнийг ЗХУ-ын мэргэжилтэн А.Эфремов найруулжээ. Гол дүрүүдийн нэг хар феодалд жүжигчин Пүрэвсүрэн, шар феодалд Шаравдоо, гамин ноёнд Гомбожав, нэгдүгээр боолд Намдаг, Коминтернийн төлөөлөгчид Лувсансодном нар тоглосон байна.

Уг жүжгийн зохиол бүрэн эхээрээ олдоогүй тул сүүлд нэрт найруулагч Д.Намдаг “Шинэ Монголын шинэ театр” хэмээх номондоо оруулан бичжээ. Тэрбээр уг жүжгийн тухай “Тайзанд хар, цагаан, шар гурван өнгийн өндөр ханыг ташуулдуулан тавьсны өмнө хар, шар хоёр феодалын олбогт түшлэгийг тулган тавьсан байна. Гаслант авиа хөгжмийн эгшиг хүчтэй сонсогдоно. Гэтэл баруунаа нүд боолттой хэсэг боол ар араасаа барин гарч ирнэ. Эд цөм тэмтчин явна. Хөгжмийн ая тасарч, хар феодал банз барин гарч ирээд “Та нар муусайн боолууд харин ингэж явдаг юм бий вий” гэж хашгиран, банзаа дээш өргөн заналхийлнэ. Боолууд айж сандран “Ээ, тэнгэр минь уучил, уучил” гэж унан тусна. Энэ даруй бишгүүр дуу гарч номын хувцас өмссөн шар феодал гарч ирж хар феодалд найр тавин ёсолсноо боолуудад хандан “Олон түмэн шавь нар сүсэг бишрэлээ хийцгээ. Дээр тэнгэр, дэргэд чинь бурхан сахиус та нарыг ямагт толилон ширтэж байна. Энэ хорвоод лам, багш гурван эрдэнээс илүү хүчтэй зүйл үгүй” гэв. Тэгтэл шар феодал “Энэ яваа насанд тохиолдох гай гамшиг, зовлон зүдгүүрийг тэсвэрлэ. Ихэс дээдэс тэнгэр язгууртны өлмийд цаг ямагт сөхрөн захирагдагтун” гэж боолууд дээр хөл тавин тавлана.

Удалгүй ямаан бүрээ хангинаж, бөмбөр нижгэнэж гамин ноён генерал ирнэ. Феодалууд айн чичирч Гамин ноёнд үнэт ангийн арьс бэлэглэхэд ноён сэтгэлдээ таараагүйг нь шидэлнэ. Энэ даруй час улаан хүрэмтэй нэгэн хүн гарч ирнэ. Энэ нь “Коминтерн” аж. Тэрбээр “Дэлхий дахины гадаад дотоодын харгисуудад хэдэн давхар дарлагдсан бага буурай орны ардууд сонсоцгоо. Одоо та нар өөрсдөө босон тэмцэж гадаад дотоодын дайснуудыг устган сөнөөж ирэх чөлөөгөө олох цаг болсон” гэж хэлнэ гэхчлэн дэлгэрэнгүй өгүүлжээ.

Б.Марал-Эрдэнэ
“Өдрийн шуудан” сонин

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

“Музейн нээлттэй өдрүүд” ирэх долоо хоногт болно

27/02/2024
Сонсох Урлаг

“Алтан намар-2019” судалбар зургийн үзэсгэлэн Монгол арт галерейд дэлгэгдэнэ

18/10/2019
Сонсох Урлаг

“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

02/09/2019

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кинотеатруудын менежментийн холбооноос уран бүтээлүүдийн нээлтийн үзвэрийн тоог зарлалаа

16/05/2025

“Best of Khusugtun” пянзны нээлт боллоо

16/05/2025

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.