Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Б.Долгион: Орчин цагийн рок, поп урлаг дэлхийд “Битлз” хамтлаг үүссэнээр эхэлсэн
Уртын дуу

Б.Долгион: Орчин цагийн рок, поп урлаг дэлхийд “Битлз” хамтлаг үүссэнээр эхэлсэн

Урлаг Урлаг19/09/2012Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
dolgion-middle8655746512012-09-19-12-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Б.Долгион: Орчин цагийн рок, поп урлаг дэлхийд “Битлз” хамтлаг үүссэнээр эхэлсэн Монголын Пентатоник академийн ерөнхийлөгч, хөгжмийн зохиолч Б.Долгионтой ярилцлаа.
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байгаа вэ?

-Энэ жил миний дотны анд, бид бүхний хайрлаж хүндэтгэж явдаг гитарчин Д.Галсанбат агсаны 60 насны ой болж байна. Үүнийг тохиолдуулан бид цуврал арга хэмжээ авч байгаа. Энэ ажил дээр голдуу ажиллаж байна. Сүүлд л гэхэд өнөөдөр 12.00 цагаас Д.Галсанбатынхаа амьдарч байсан байранд нь ханан хөшөө байрлуулах ёслолын ажиллагаа зохион байгуулна. Зориуд тухайн өдрийн сайн цагийг нь сонгож авсан юм. Мөн найзынхаа тухай ном хийж байгаа гээд ажлууд их байна.

-Уг ном хэзээ олны хүртээл болох вэ?
-Энэ ажилд олон хүн оролцох учраас тодорхой хугацаа хэлж мэдэхгүй байна. Хэвлэлтэд бол орчихсон байгаа. Мөн Д.Галсанбат агсаны төрсөн нутаг болох Өвөрхангай аймгийн Гучин ус сумын Соёлын төвийн үүдэнд түүний цээжин баримлыг нь босгох ажил хийж байна. Үүн дээр голдуу найзууд нь ажиллах юм. Өөрөөр хэлбэл, энэ арга хэмжээ цааш үргэлжлэх болно.

-Та Д.Галсанбат агсаны дурсгалд зориулж цомог хийж байгаа гэсэн?
-Тийм ээ. Ганцхан би ч биш рок попын төлөөлөгчид хамтраад цомог хийсэн. Бид найзынхаа амьддаа хэвлүүлж чадаагүй цомгийг нь хэвлүүлсэн юм.

-Цомгоо юу гэж нэрлэсэн бэ. Хэзээнээс худалдаанд гарах вэ?
-Цомгийн нэр “Гучин ус”. Өвөрхангай аймгийн Гучин ус сумын нэрээр тэгж нэрлэсэн юм. Энэ цомгийг худалдаанд гаргахаар хэвлээгүй. Д.Галсанбатынхаа хань ижил, үр хүүхдэд нь өгөхөөр хэвлэсэн юм. Тэд харин энэ цомгийг худалдаанд гаргах уу, үгүй юу гэдэг нь өөрсдийнх нь асуудал.

-Энэхүү ойн хүрээнд олон цогц арга хэмжээ зохион байгуулагдана гэж та ярьж байсан. Ямар ямар арга хэмжээ зохион байгуулагдах вэ?
-Бидний шинэ цагийн урлагийг үүсгэн байгуулагчдын нэг, рок попын загалмайлсан эцэг гэгддэг хүний дурсгалд зориулж юм хийх нь зүйн хэрэг. Д.Галсанбат маань амьд байсан бол энэ жил 60 нас хүрэх байсан. Тэр 1952 онд төрсөн. Бид дурсгалыг нь хүндэтгэж 2012 оны турш цогц арга хэмжээ зохион байгуулна. Хуучин цагийн ёсоор бол хурал, концертийг хийнэ. Рок, поп урлагийг хөгжин бэхжүүлэх үндэс суурийг тавихад Д.Галсанбат их тусалсан. Би түүний хамгийн дотных нь найз байсан юм. Мөн энэ урлагийн төлөөллийн хувьд хийх ажил их байна. Түүнийг хайрлаж хүндэтгэж явдаг байсан Өвөрхангай аймгийн Гучин ус сумын засаг захиргаа, тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санал гарган тус сумын Соёлын төвийг түүний нэрэмжит болголоо. Тус арга хэмжээнд найз нөхдийнх нь төлөөлөл болох бид, ах дүү хамаатан садан нь оролцоод ирлээ. Маш том арга хэмжээ, баярын хурал, сумын бага наадам, эрийн гурван наадам, тэр хавийн бүсийн хурдан морьдын уралдаан гэх зэрэг сайхан зүйлс боллоо.

-Таныг найзынхаа тухай нэвтрүүлэг хийсэн гэж сонссон. Телевизээр цацагдах уу?
-Д.Галсанбат агсаны тухай сайхан, цагийн нэвтрүүлгүүд хийсэн байгаа. Тун удахгүй зарим телевизүүдээр гарна. Анд маань хөгжимчин, гитарчнаас гадна хөгжмийн зохиолч байсан. “Тэмээн жингийн цуваа”, “Аз жаргалын дуу”, “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” гээд л нэрлэвэл хүмүүс андахгүй. Энэ дуунуудаараа цомог гаргах гэж байсан ч амжаагүйг нь бид үргэлжлүүлнэ. Энэ бол рок попынхны зүгээс гэрийнхэнд нь барьж байгаа бэлэг. Д.Галсанбат агсаныг яагаад ийм өндөр хэмжээнд хүндэтгэж байгааг хоёр гурван жишээгээр тайлбарлая. Орчин цагийн рок поп урлаг гэдэг бол дэлхийд “Битлз” хамтлаг үүссэнээр эхэлсэн. Анх гурван гитар, нэг бөмбөртэй төрөн гарсан гэдэг. Энэ шинэ хөгжим Монголд нэвтэрч бидний сонорт хүрсэн. Энэ бол гадны нөлөөгөөр орж ирснээс гадна Монголын эстрад урлаг 1940-өөд оны эхээр бий болсон. Энэ урлаг зүгээр ч нэг толийсон сайхан замаар яваагүй. Зарим дууны үг, ая нь өөрчлөгдөж, ондоо болсон. Үүнийг урлагийн тайзнаа гаргаж, “Соёл-Эрдэнэ хамтлагийг анх байгуулсан хүмүүсийн нэг бол Д.Галсанбат. Тэр үед гарч ирсэн бусад хамтлагуудыг би үгүйсгэхгүй. Олны өмнө албан ёсоор гарч ирсэн нь “Соёл Эрдэнэ” хамтлаг. Анхны алтан хараацай гэгддэг.

Мөн 1990-ээд онд Д.Галсанбат маань хамгийн анх гавьяат жүжигчин цол авч байсан. Өөрөөр хэлбэл бидний рок поп урлаг албан ёсоор шоовдор хүүхдээс айлын бүрэн эрхт хүүхдийн хэмжээнд хүрсэн юм. Иймээс рок попынхон бид энэ хүнийг хайрлаж, хүндэлж явахаас өөр аргагүй. Бас нэгэн том гавьяа нь 15 настай байхдаа арван жилийнхээ сургуулийг хаяж хөгжимчин болсон. Тэр үед хамт байсан гэрч нь би байна. Ийнхүү 15 настай хүү Ардын дуу бүжгийн чуулгын дэргэдэх хөгжимчин н.Энхбатын гэрээр зочилж, бидний шүтэж явдаг МУГЖ Л.Цогзолмаа гуайн “Энэ хүүхдийг хөгжимд сургаач” гэсэн гуйлтаар гараагаа эхэлж байсан. Тэр үедээ хөдөлмөрийн хуулийг зөрчин байж цахилгаан гитар тоглодог хөгжимчин болж байсан түүхтэй юм. Тэр үед сургуулиа хаяж байсан ч өнөө үеийн агуу том рок поп сургуулийг үндэслэгч болсон нь их баярлууштай.

-Гитарчин Д.Галсанбат агсаны шавь нар олон байдаг уу?
-Тэгэлгүй яахав. Түүнийг олон шавь нар нь дагаж өдий зэрэгт хүрсэн байдаг. “Харанга”-ын Ц.Энхманлай, “Өргөө”- гийн Цогоо, н.Одсүрэн, хамгийн сүүлийн жишээ бол гитарчин Д.Өлзий-Орших байна. Мөн рок н.Энхболд, сүүлийн үеийн “Лемонс” хамтлаг. Энэ бол маш том үлгэр жишээ юм. Гитар тоглодог хүмүүс зөндөө шүү дээ гэх хүн олон. Гэхдээ анх үндэслэгч нь эд нар. Надад анх Д.Галсанбат найз маань “Яргуйн дэлбээ зөөлөн бүүвэйлсэн” хэмээх аяыг гитар дээр зааж өгч байсан юм. Төрсөн өдрөөр нагац ах маань бэлэглээд зүгээр л тоос дараад, өрөөний буланд хэвтэж байсан гитарыг хөглөж энэ аяыг зааж өгч байлаа. Тэр үед найзын маань ах Д.Галсанбаяр манайхтай их ойрхон амьдардаг байсан юм. Түүнийг шүтдэг байсны хувьд их зүйл суралцсан шүү. Надад тэр гитарыг хөглөж өгөөгүй бол би өнөөдөр ингээд явж байхгүй байсан юм. Тэгэхээр би ч гэсэн түүний шавь гэсэн үг.

О.Чанцалдулам

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Уран нугараач Б.Одгэрэл “Gentle Monster” болон “Bratz” брэндүүдийн рекламд оролцжээ

23/06/2025

Ардчиллын сүлд дууны зохиогч С.Цогтсайхан агсны нэрээр шуудангийн марк гаргажээ

23/06/2025

“Камертон” хамтлагийн 30 жилийн ойн тоглолтын хэвлэлийн бага хурал маргааш болно

23/06/2025

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

23/06/2025

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

23/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.