Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Тоглолт бүр уран сайхны тайлангаа ирүүлэх тушаал гаржээ
Нийгэм

Тоглолт бүр уран сайхны тайлангаа ирүүлэх тушаал гаржээ

Урлаг Урлаг25/09/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_сайхан_орон6026352952012-09-25-11-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёл, спорт, аялал жуулчлалын Сайд Ц.Оюунгэрэлийн шинэ тушаал гарлаа. Тэрбээр үзэгчдэд хүрч байгаа 40-с дээш үзэгчтэй тоглолт бүр уран сайхны тайлан ирүүлж байхаар тушаал гаргажээ. Энэ нь  төрөөс соёлын талаар  баримтлах бодлогын  4.2.11 дэх заалт болох төрийн болох төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын оролцоог хангасан соёлын мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгож, иргэдэд соёлын үнэт зүйлийн тухай мэдээлэл олж авах, хүртэх боломжийг нэмэгдүүлэх гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд  оршиж байгаа аж.

Өмнө яамны зүгээс аливаа тоглогдож байгаа үзвэрийн дэлгэрэнгүй тайлан дүн мэдээг  авч байгаагаагүй юм байна. Тиймээс уг тайланг авч эхэлснээр тайзнаа тавигдаж байгаа уран сайхны бүтээл бүрийн  найруулагч, үзүүлбэр, тоглосон жүжигчин бүрийн нэр, үүргийн жагсаалт, мэргэжлийн болон үзэгчийн шүүмж, тоглолтын тасалбар, үзэгчдийн тоо, ивээн тэтгэгч, санхүүжүүлэгчийн нэр гээд бүхий л мэдээллийг харах  боломж бүрдэж байгаа гэнэ. 

Тоглолт бүрийг гурван төвшинд  ангилж үзсэн бөгөөд тус бүрдээ өөр өөр тайланг гаргаж өгнө.  Тухайлбал 41-99 үзэгчтэй бол олон улсын ангилал нь “off-off-broadway”, 100-499 бол “off-broadway”, 500-с дээш үзэгчтэй бол “broadway” гэж ангилжээ. Ийнхүү үзэгчдийнхээ тооноос хамаарч гурван төрлийн тайланг яаманд ирүүлэх ба жилийн эцэст хэн хэдэн  удаа ямар үзэгчтэй, ямархуу чанарын тоглолт тавьсаныг мэдэх боломж бүрдэж эхлэх нь ээ. 

Тайланг арга хэмжээ болсноос хойш 15 хоногийн дотор Соёл, спорт, аялал жуулчлалын  яаманд  ирүүлнэ. Тайланг хүлээн аваад, ирэх оноос  гарч эхлэх хагас жил тутмын “соёл урлагийн хөтөлбөрийн лавлагаа”-нд оруулж байх гэнэ. 

Яамны зүгээс холбогдох албаны хүмүүст уг  тушаалыг хүргүүлж эхэлсэн бөгөөд хамгийн анхны тайланг ҮДБЭЧ-ын зун цагийн хаалтын тоглолтоо хийж буй “Монгол урлагийн гайхамшигт тоглолт” өгөхөөр болжээ. 
 

www.urlag.mn Ayu
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг: “Чамайг тэвэрье” номоо уншигчидын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ц.Шинэцэцэг: “Чамайг тэвэрье” номоо уншигчидын гарт хүргэлээ

27/08/2026

Монгол Алтайн нэгэн сүрлэг нуруу-Хар азарга

27/08/2026

“The Whisper Man” киноны зохиолч нь Роберт Де Нирог тоглохоор болсныг сонсоод дуу алдсан тухайгаа ярьжээ

26/08/2026

Бритни Спирсийн намтарчилсан киноны зохиол бичигдэж байна

26/08/2026

Дэйв Франко “Now You See Me” киног карьерынх нь төгсгөл болно гэж боддог байжээ

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.