Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МҮОНТ байгуулагдсаны 45 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно
Нийгэм

МҮОНТ байгуулагдсаны 45 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

Урлаг Урлаг28/09/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_байгуулагдсаны_45_жил7278729962012-09-26-21-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол улсад телевизийн өргөн нэвтрүүлэг үүсч хөгжсөний болон МҮОНТ байгуулагдсаны 45 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт, улаан хивсний ёслол өнөөдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт болно.

Тоглолтонд МҮОНТ-ийн үе үеийн нэвтрүүлэгчид оролцож шүлэг, яруу найргийн дээжээс хүргэхээс гадна Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын үндэсний их найрал хөгжим, Сэвжидийн нэрэмжит Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид, ДБЭТ-ын найрал дуучид, Классик жем хамтлаг, Хүүхдийн ордны найрал дууны хамтлаг, МУАЖ Б.Зангад, МУГЖ Э.Амартүвшин, С.Ганзориг, Б.Дашдондог, Чингис хаан хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, Инээмсэглэл хамтлагийн дуучин Н.Ганхуяг, СТА Д.Амаржаргал, дуучин Ө.Уянга, Б.Гомбо-Очир, Ш.Наранчимэг, Анхаа, Халиун нар оролцоно. ҮДБЭЧ-ын найруулагч Д.Ганболд ерөнхий найруулагчаар ажиллаж байна.

Тоглолтын онцлог нь 45 жилийн хугацаанд телевизийн уран бүтээлчдийн хийсэн жүжиг, киноны үзэгч, сонсогчдод хүрсэн дуунуудын цомирлогоос хүргэхээс гадна телевизийн үе үеийн түүхийг харуулсан зохиомжийг СГЗ Ж.Батбаяр, СГЗ Ш.Гүрбазар, СГЗ Ш.Ёолк нар хөтөлнө.

МҮОНТ байгуулагдсаны 45 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт, улаан хивсний ёслолын ажиллагааг МҮОНТ-ээр есдүгээр сарын 27-ны 17.00 цагт шууд дамжуулна.

Олон нийтийн мэдээлэл судалгааны төв

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг: “Чамайг тэвэрье” номоо уншигчидын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Д.Нацагдоржийн музейн барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна

27/08/2026

Ц.Шинэцэцэг: “Чамайг тэвэрье” номоо уншигчидын гарт хүргэлээ

27/08/2026

Монгол Алтайн нэгэн сүрлэг нуруу-Хар азарга

27/08/2026

“The Whisper Man” киноны зохиолч нь Роберт Де Нирог тоглохоор болсныг сонсоод дуу алдсан тухайгаа ярьжээ

26/08/2026

Бритни Спирсийн намтарчилсан киноны зохиол бичигдэж байна

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.