Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»МУСТА Г.Отгонцэцэг: Намайг муу ёрын дүрд тоглож байна гэсэн…
Үндэсний хөгжим

МУСТА Г.Отгонцэцэг: Намайг муу ёрын дүрд тоглож байна гэсэн…

Урлаг Урлаг07/10/2012Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DSC000329780568802012-10-07-08-38[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ сарын 10-нд нээлтээ хийх гэж байгаа "Гоолингоо" дуулалт жүжгийн гол дүрд тоглож буй Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин МУСТА Г.Отгонцэцэгтэй уулзаж шинэ уран бүтээлийнхэн тухай. Тэрээр "Орхидос"  киноны хойд эхийн дүрээр олноо танигдсан тэрээр "Гоолингоо" дуулалт жүжигт ямар дүрийг хэрхэн амьдруулж байгаа талаар ярилцлаа.

– Таныг үзэгчид ихэвчлэн эсрэг талын дүрээр хардаг. Гоолингоог хэрхэн амьдруулж байна?

– Харин тиймээ. Ер нь найруулагч нар жүжигчдэд нэг хөөрхөн бүсгүйн дүр өгөөд тэр чигээр нь тоглуулчихдаг юм шиг санагддаг. Найруулагч С.Баярсайханд би энэ дүрийг амьдруулж чадах хүн гэж санагдсан гэсэн. Тэгээд надад энэ жүжигт тоглох саналыг тавьсан. Би маш баяртай хүлээж авсан. Мөн монгол ахуйг харуулсан болохоор хичээн ажиллаж байна.

– Таны бүтээж буй Гоолингоо, домгийн Гоолингоо хоёр юугаараа ялгаатай вэ?

– Миний хувьд Гоолингоогийн маш олон домгийг судалсан л даа. 1937 онд Ядамсүрэн гуайг хэлмэгдэхэд Ичинхорлоо гуай сэтгэлээр унан, Гоолингоо дууг зориулж дуулсан гэж ярьдаг юм билээ. Мөн Ичинхорлоо гуйгаас өмнө маш олон хүн дуулдаг байсан. Энэ дууны домог нь хайртай хоёр хосын хайр, дурлал бүтэлгүйтдэг аж. Ингээд оргож явж байгаад бүр их зэлүүд, уул хадтай газар очоод хоёулаа хайр дурлалдаа үнэнч байя гээд гар гараасаа хөтлөлцөн хаднаас  үсрэн хамтдаа үхдэг агуулгатай. Энэ дууны тухай хөрөг нэвтрүүлэг хүртэл гарч байсан байна лээ. Бас нэг түүх нь  1206 онд Чингэс хаанд  Солонгосын эзэн хаан тавь гаруй солонгос сайхан бүсгүйг татвар эм болгож өгсөн гэдэг. Эрт дээр үед Солонгос улсыг "гуалин" улс гэдэг байсан. Харин гуа гэдэг нь тэр үеийн сайхан бүсгүйчүүдийг хэлдэг байсан. Тэгэхээр "гуалингоо" гэдэг үгнээс үүсэлтэй гэж үзсэн.

– Энэ дууны утга, агуулгын тухай?

–  Дэлхийд алдартай хайр дурлалын домог "Ромео Джуллетта" шиг Гоолингоо ч гэсэн үеийн, үед байсааар ирсэн. Тэгэхээр чингис хаан, хүннүгийн үед, хэлмэгдэлтийн үед ч байсан байна. Энэ дуу нь үнэнч хайр дурлалын түүх, эмэгтэй хүний гансрал, сэтгэлийн шаналал хайртай хүнээ өгүүлж, тэмүүлж байгаа дуу юм. Намайг ямар муу ёрын дүрд тоглодог юм гэж хэлсэн хүмүүс ч байгаа. Гэхдээ энэ дүр нь бодит түүх домгоос сэдэвлэсэн дуулалт жүжиг юм. Би орчин үеийн даашинз өмссөн ч учиртай. Дуу нь ч ийм утгатай болохоор, үнэнч хайрынхаа төлөө тэмцэж байгаа эмэгтэйн дүрийг гаргахыг зорьж байна.

– Таны аль цаг үеийн Гоолингоо вэ?

– Манай жүжиг бол хэлмэгдэлтийн цаг үеийг харуулна. Яг л Ард Аюуш, Сэрэлт, Нүгэл буян киног үзэж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Ер нь бид  заавал ирээдүйрүү мацах хэрэггүй гэж боддог. Өмнө нь хэн байснаа заавал мэдэж байх ёстой байх. Одоогийн залуучууд хөгжиж байгаа ч монгол ахуй, монгол гэрээ мэдэхгүй хүмүүс байдаг.

Мөн жүжгийн тайз  хар, цагаан хоёр өнгийн дундах өнгө 99 саарал өнгөөр тавигдаж байгаа. Хүн бүрт өөрийн гэсэн өнгө байдаг.  Энэ өнгүүдийг энэхүү жүжгээр харуулна.

– Дэлхийн хэмжээний шилдэг дуучинтай хамтран тоглох сайхан байгаа байх?

– Мэдээж сайхан байгаа. Ийм мундаг дуучинтай тоглож байгаа нь надад нэр төрийн хэрэг шүү. Би жүжиглэх ур чадвар талаас, Г.Ариунбаатар надад дуулах тал дээр бие, биедээ багшилж байна даа. Би өмнө нь "Парисийн дарь эхийн сүм" Европын сонгодог жүжигт тоглож байсан. Мэдээж гадаад болон монгол сонгодог бүтээл асар их ялгаатай.  "Парисийн дарь эхийн сүм"-ийн дууг ам барьж дуулдаг байсан бол Гоолингоо жүжигт тайзан дээр шууд дуулна гэдэг хэцүү л дээ. Мөн хөгжмөө сонсох, жүжиглэлт, мэдрэмж зэрэг олон зүйлийг мэдэрч, амьдруулах  учир асар их мэдрэмж шаарддаг.

 

– Гоолингоог үзэгчид хэрхэн хүлээж авах бол?

– Би тийм олон эсрэг дүр бүтээгүй ш дээ. Үзэгчдэд "Орхидос" киноны дүр маань их хүрсэн. Түүнээс  эерэг дүрд зөндөө тоглосон шүү. Найруулагч маань энэ дүрд тоглоход сэтгэлийн урам зориг өгч байгаад баярлаж бана. Итгэлийг нь алдахгүйн тулд хичээж байна

– Г.Ариунбаатар та хоёрыг үерхэж байгаа гэсэн?

– Намайг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр янз бүрээр  бичдэг.  Надтай  уулзаж үзээгүй, хараагүй  хэрнээ ард түмэнд буруу ойлголт өгч мөн дэлгэцийн цаанаас харсан тухайн дүрээр дүгнэж, үзэн яддаг хүмүүс байдаг байх.  Уран бүтээлч хүний хувьд энэ байдалд дасч байна даа.

Таньд амжилт хүсье.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Опозит” хамтлагийн “Болор цом” тоглолтзургаадугаар сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

19/05/2025

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.