Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Оросын балетын одод Монголд ирнэ
Уртын дуу

Оросын балетын одод Монголд ирнэ

Урлаг Урлаг29/10/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3172559317760322012-10-26-20-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Оросын нэрийн хуудас болж, балетын урлагийг дэлхийд манлайлдаг таван том театрын 16 балетын гоцлооч Монголд ирэхээр болсон баяртай мэдээг дуулгая. Монгол, ОХУ-ын хооронд байгуулсан соёлын солилцооны санамж бичгийн дагуу дэлхийд балетын урлагийг тэргүүлж буй ОХУ-ын “Большой театр”, “Марийнский театр”, В.Гордеевийн “Русский балет”, “В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит театр”,  “Новосибирский театр”-ын найман эмэгтэй, найман эрэгтэй бүжгэн жүжигчин гоцлооч, дөрвөн техникийн ажилтны хамт Монголд зочлон ирэх гэж байна. Хүндэт зочид арваннэгдүгээр сарын 2-нд “Оросын балетын одод” гала тоглолтыг толилуулах юм. Уран бүтээлчдийг “РУС АРТ” продюссерийн компанийн захирал, хадагтай Анастасия Коваленко тэргүүлж ирэх бөгөөд тэрбээр саяхан манай оронд зочилж, бэлтгэл ажилтай танилцаад буцсан.

Сонгодог урлагийн үзэгчдийг баярлуулсан энэ мэдээг ДБЭТ-ын захирал театрынхаа өвөл цагийн нээлтийн тоглолтынхоо үеэр анх дуулгаж байсан бол өнөөдөр эцсийн шийд гарч, Оросын алдарт зочид Монголын театрын алтан тайзнаа бүжихээр болжээ. Уг тоглолтыг ДБЭТ-аас санаачлан Соёл, спорт, аялал жуулчлалын яам, ОХУ-ын соёлын яамтай хамтран  хоёр орны соёлын солилцооны хүрээнд урьж байгаа юм.

“Оросын балетын одод” гала тоглолтод оролцох жүжигчдийн урьдчилсан мэдээллийг хүргэе.

“Большой театр”:
Балетын гоцлооч, ОХУ-ын Мария Аллаш,
Балетын гоцлооч, ОХУ-ын Ардын жүжигчин Дмитрий Гуданов,
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавяьат жүжигчин Марианна Рыжкина,
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавяьат жүжигчин Екатерина Шипулина,
Балетын гоцлооч Карим Абдуллин,
Балетын гоцлооч, Хойд Осетиян Гавяьат жүжигчин Андрей Меркурьев,
Найруулагч Ирина Зиброва

“Новосибирский театр”: 
Балетын гоцлооч Семён Величко,
Балетын гоцлооч Роман Полковников,
Балетын гоцлооч Сабанцева Вера,
“В.И.Немировича-Данченкогын нэрэмжит театр”:
Балетын гоцлооч Кристина Шапран,

“Марийнский театр”: 
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавяьат жүжигчин Илья Кузнецов,
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавяьат жүжигчин Софья Гумерова,
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавяьат жүжигчин Андрей Баталов,

“Русский балет”:
Балетын гоцлооч ТатьянаБолотова
 

Г.ДАША
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.