Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»МУСГЗ Г.Аюурзана уншигчидтайгаа уулзлаа
Оддын амьдрал

МУСГЗ Г.Аюурзана уншигчидтайгаа уулзлаа

Урлаг Урлаг03/11/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DSCF76774281063062012-11-03-14-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч, орчуулагч Г.Аюурзана өчигдөр уншигчидтайгаа уулзсан билээ. “Интер ном”-д болсон тус уулзалтыг “Номын түлхүүр” сэтгүүлийн газраас санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд анхныхаа зочноор түүнийг сонгожээ. Зохиолч 1988-1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж төгссөнөөс хойш орчуулгын болоод үргэлжилсэн үг, яруу найргийн олон номоор уншигчдынхаа оюуны хэрэгцээнд хувь нэмэр оруулсан билээ. Тодруулбал “Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “Сэтгэл рүү шагайгч түүнд” зэрэг яруу найргийн түүвэр, “Дурлалгүй ертөнцийн блюз”, “Амь тавьж буй шувууны далавч” хүүрнэл зохиолын эмхэтгэл, “Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, "Шүгдэн" зэрэг роман хэвлүүлсэн.

Мөн  “Гурамсан цадиг” нь “Илбэ зэрэглээ”, “Арван зүүдний өр”, “Цуурайнаас төрөгсөд” хэмээх цуврал гурван роман хэвлүүлсэн юм. Зөвхөн утга зохиолын бүтээл бус философи уран сайхны сэтгэлгээний “Шинэ үеийн номын сан” цувралыг санаачлан “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй” зэрэг 10 боть гаргасан. Мөн үндэсний утга зохиолын шилдэг өвийг хамарсан “Монголын сонгомол яруу найраг”, “Монголын сонгомол өгүүллэг” антологууд эрхлэн гаргаж, “Дэлхийн сонгомол яруу найраг”, “Дэлхийн сонгомол өгүүллэг” антологуудыг орчуулан олны хүртээл болгосон билээ. Түүнчлэн Францын философич Мишэль дө Монтэнийн эссэнүүдийг “Сонгомол эссээнүүд” нэрээр, АНУ-ын нэрт зохиолч Уильям Фолкнерын шилдэг тууж, өгүүллэгийн номыг “Өвгөд” нэрээр, Аргентины сод зохиолч Хорхэ Лүис Борхэсийн шилдэг өгүүллэгийн түүврийг “Хоёр хаан, хоёр хонгил” нэрээр, Францын зохиолч Жан-Поль Сартрын “Үг” тууж, мөн Америкийн өнөө цагийн яруу найргийн төлөөлөл болгож Кристофер Меррилийн “Татлага, түрлэг” түүврийг тус тус орчуулан хэвлүүлсэн юм. Уулзалтын үеэр уншигчид өөрийн сонирхсон асуултаа асууж, чөлөөтэй ярилцсан нь тэд номын садан мэт болсноо харууллаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Минод хорих ял оноохыг Прокурор шаардлаа

22/04/2026
Оддын амьдрал Урлаг

BTS хамтлагийг үүсгэн байгуулагч Бан Ши Хёкийг баривчлах хүсэлт гаргажээ

22/04/2026
Оддын амьдрал Урлаг

“Эхнэрийн урхи” киноны жүжигчин Жон Эй Ри Монголд хоёр удаа ирж буяны үйлс хийгээд явжээ

21/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол-Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ

23/04/2026

Дуучин Отгойн Баянмөнх бие даасан 16 дахь тоглолтоо толилуулна

23/04/2026

Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна

23/04/2026

“Надтай гэрлээч” шоуны бүртгэл эхэллээ

23/04/2026

Хан Ган Нобелийн шагнал хүртсэнээс хойш анх удаа уншигчидтайгаа уулзав

23/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.